Манай улс 2025 онд гадаад харилцааны салбарын ололт, амжилтаа бататгаж, харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, улам өргөжүүлэн хөгжүүлсэн, гадаад харилцааны тэнцвэртэй бодлогыг хангасан жил боллоо.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийсэн бол Узбекистан, Туркменистан, Австри, Австралийн төрийн тэргүүн, Японы Цог Жавхлант Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийлээ. Үүнээс:
Бүгд Найрамдах Турк Улс:
• “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.
• Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.
• Багш, оюутан солилцох, мэдээлэл, туршлага хуваалцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.
• Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.
• Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ.
• Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг, эко аялал жуулчлал зэрэг хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
• Нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагааны чиглэлээр технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.
• Европын орнуудаас Туркээр дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална.
• Төмөр замын тээврийн салбарын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцоно.
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл1
Хэнтийн Хүрэлсүхийн урьсан Путиний Орос Еврей Арменчуудийг магтаж өөд татан, Түрэг Монгол үндэстнүүдийг доорд үзэж дайсагнаж ирсэн уламжлалт үндэстний бодлоготой.