sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Үргэлжлүүлье.


Оросын энэ жиргээнээс татаад аваад ирлээ. Ханатай тоо хэллээ гэж үзээд. Энэ америк нөхөр америкийн зурагтаар ярьж байнаа:– Оросууд 3-4 цэргээ алуулж шархдуулсан. Вьетнамд бид  68 мянган хүнээ алдсан, тэр нь Америкт олон үеийнхэнд шарх болж үлдсэн. Энэ бол үнэхээр дампуу явдал” гэж ярьжээ. Цаашхийг орчуулсангүй. Украины дайнд хамаагүй учраас. Псковийн алдарт 76-р агаарын шүхэрт-десантын дивизээс амьд үлдэгсэд ганц ч байхгүй, бүрэн устлаа гэсэн мэдээ “No survivors” сайтад явж байсан. Дивиз нөхөн хангалт хийгээд ч ялалт авчирсангүй.


Оросын цэргийн хар хайрцагны бодлогоор бол агаарын шүхэрт-десантын дивиз гэдэг бол дан мэргэжсэн мэргэжлийн цэргээс бүрддэг, дор хаяж 2-3 жил, ихдээ 10 жил бэлтгэж сургуулилсан, ихэнхи нь улирсан цэрэг байдаг номтой л доо. Гэтэл мэргэжлийн цэргээ үнэгүй, гавьяагүй зольж байгаа нь нэн харамсалтай.

 

Фронт дээр явахаа байсан учраас одоо пуужин, нисэгчгүй онгоц, дрондоо л Оросын командал гол найдвараа тавьж байна. Гэм нь Оросын онилж буй байнуудын 93% нь энгийн иргэдийн дэд бүтэц болох эмнэлэг, сургууль, орон сууцны байшин руу цохилт өгдөг, ялахгүй, буулгаж авч чадахгүйдээ өширхөөд аль болох энгийн олон хүн хөнөөж, хамгийн их шаналал учруулахыг зорьдог нь харагдаж байна. Шаналал ба залхаалт бол Оросын цэргийн урлагийн уламжлалт арга тактик нь. Их шаналаж залхсандаа украинчууд Зеленскийг огцруулаад оронд нь Януковичийг Москвагаас дуудаж толгой дээрээ залах цаг ирнэ гэж Кремльд итгэсээр байгаа нь гол эмгэнэл юм. Бас нэгэн баримт байна. Жиргээ болон сайтад ил явж байна. НАТО-ийн ЕНБД Марк Рютте энэ оны эхний 10 сарын дүнгээр баримт дурджээ. Энэ 2025 оны эхний 10 сард оросын эзлэн түрэмгийлэх цэрэг Украины нутаг дэвсгэрийн 1%-ийг (ганцхан хувь) эзлэн авч чадсан боловч сар бүр 20 мянга орчим цэргээ алууллаа. Энэ дайны нийт явцад оросын арми 1.1 сая гаруй хүнээ алдлаа. Хэдийгээр Кремль нь Украинтай энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурлаа ч гэсэн Орос нь Европын хувьд урт удаан хугацаанд аюул занал хэвээрээ байх болно гэжээ.

 

Дээр америк нөхөр алуулсан ба шархадсан орос цэрэг 3-4 сая гэсний лав 1.1 сая нь алагдсан гээд НАТО-гийн дээд улс төрч дүгнэсэн гэж үзэж болох юм. Ийм их хүний амиар Путин ялалт авчрах нь юу л бол? Орос цэргийн номлолоо даруй өөрчлөхгүй бол ялах бүү хэл ялагдаж дуусах аюулын өмнө байна.


Путин штабтаа дайн удирдаад сууж байгаа биш эх орноо орхин дүрвэхээр зэхэж байгаа тухай зөвлөлтийн чекист асан хурандаа Сергей Жирнов “@SergueiJirnov RU” сайтдаа ярьсан нь анхаарал татлаа. Дүрвэж очих газар нь Хойд Солонгос бөгөөд тэнд тансаг харш, бүр өөрийн мэдлийн нөөц нисэх буудал (запасной аэродром) байгуулуулсан, ийнхүү бэлтгэл хийж байгаа нь Путины айдсыг илтгэнэ, засгийн эрхэнд тогтож байх эсэх нь тун эрсдэлтэй байгаа, угаасаа буруу хэрэг хийсэн учраас өршөөгдөхгүй гэж тун их айж түгшиж байгаа нь ил болов гэжээ. Үнэн худлыг бүү мэд? Гэхдээ “нэг зүйл” хэлээд байна. Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Дайныг ялалтаар дуусгах тухай, Барууны орнуудыг айлгаж дарамтлан, буулт хийлгэх тухай Путин болон Оросын улс төрчид, суртал нэвтрүүлэгчдийн яриа мэдэгдэл бол инээдэм онигоо болж дууслаа. Оросын эрх баригчид, гол тулгуур болох арми нь яаж ч чадахгүй аргаа барж байна, Путин “ах” чинь бүр ихээр аргаа барж байна  хэмээн би дүгнэж байна.    



Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)