БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл хотод пүрэв гарагт эхэлжээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Европын удирдагчид 2026-2027 онд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар шийдвэр гаргах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч их хэмжээний хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Санал болгож өөр нэг хувилбар бол Украинд их хэмжээний зээл олгох бөгөөд энэ нь мөн ЕХ-ны гишүүн орнуудын олонхын зөвшөөрөл шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен одоогийн дээд хэмжээний уулзалт шийдвэрлэх чухал мөчид болж байгааг онцолжээ. "Бидэнд нэг үндсэн зорилго бий. Энэ бол хүч чадлаар дамжуулан Украинд энх тайван тогтоох явдал юм. Үүний тулд 2026-2027 онд Украинд шаардагдах санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах нь туйлын чухал. Одоогоор хоёр санал хэлэлцэгдэж байна. Өнөөдөр шийдлийг олно гэж бид тохиролцсон" хэмээн У.Ляйен мэдэгдсэн байна.
ЕХ-ны дотоод улс төрийн зөрчилд МЕРКОСУР-ын орнуудтай байгуулсан тус холбоо худалдааны хэлэлцээр мөн нөлөөлж байна. Латин Америкийн орнуудаас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг Франц, Итали улсууд эсэргүүцжээ.
Уг хэлэлцээрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр Бельги, Францаас 7 мянга орчим хөдөө аж ахуй эрхлэгч Брюссель хотод иржээ. Тракторуудын урт цуваа пүрэв гаргийн өглөөнөөс эхлэн Брюссель хотын төв рүү явсан байна. Дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ болон тариаланчдын ажил хаялтын улмаас Брюссель хотын төвд замын түгжрэл үүссэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл3
Евро фашист ЛГБТ мансуурлууд ээлжит гаж гоомоо паартигаа хийж байна! 😆🤣😝😂😄
Эмээ уугаачээээ,,,,,дебиль эээээ,,,,,
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 Email: support@thehackangels.com Web: www.thehackangels.com