ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноохыг прокурорууд шаарджээ. Прокурорууд пүрэв гарагт Нара дүүргийн шүүхэд болсон 15 дахь шүүх хуралдааны үеэр Ямагами Тэцүяад хүн амины хэрэг болон бусад хэргээр ял оноохыг хүсжээ.
Тэд уг гэмт хэрэг нь дайны дараах үед гарсан ноцтой бөгөөд урьд хожид байгаагүй хэрэг байсныг дурдаад, маш харгис хэрцгий, хорлонтой үйлдэл гэж тодорхойлсон байна. Я.Тэцүяаг Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр А.Шинзог гар хийцийн буугаар буудсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Өдгөө 45 настай шүүгдэгч нь 10 дугаар сард шүүх хурал эхлэх үед өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрсөн байна. Я.Тэцүяа шүүх хурлын үеэр хэлэхдээ, А.Шинзог улс төр болон “Эв нэгдлийн сүм” гэгддэг шашны бүлгийн хоорондын холбоо хамаарлын гол хүн гэж үздэг байсан тул түүнийг онилсон гэжээ. Түүний өмгөөлөгчдийн хэлснээр, Я.Тэцүяагийн ээж нь шашны бүлэгт их хэмжээний хандив өргөж, түүнийг бага байхаас нь хойш гэр бүлд нь ихээхэн асуудал үүсгэсэн байна.
Түүнд оноохоор төлөвлөж буй ял олны анхаарлыг татаж байна. Өмгөөлөгчдийн зүгээс Я.Тэцүяаг яллахдаа хүүхэд насандаа үзэж туулсан хүнд хэцүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэхийг хүсжээ. Гэвч пүрэв гаргийн хуралдааны үеэр прокурорууд шүүгдэгчийн бага нас хэрэгт маш бага нөлөө үзүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Я.Тэцүяа А.Шинзогийн араас буудсаныг прокурорууд дурдаад, түүний хийсэн гар буу нь үхэлд хүргэх аюултай байсан бөгөөд олон хүнийг гэмтээж болзошгүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн шүүгдэгч халдахаар онилсон хүнээ яагаад шашны бүлгийн удирдагч бус Абэ болгон өөрчилсөн шалтгаанаа тайлбарлаагүй гэсэн байна.
“2021 оны орчимд Абэг тус бүлэгтэй холбоотой байгууллагад илгээсэн видео зурвасыг үзсэнийхээ дараа Ерөнхий сайд асан руу дайраагүй нь логикийн алдаа болсон. Шүүгдэгч тус бүлгийн учруулсан хохирлыг олон нийтэд мэдүүлэхийн тулд Ерөнхий сайд асныг буудсан” гэж прокурорууд мэдэгджээ.
Прокурорууд ял оноохыг шаардахаас өмнө Абэгийн бэлэвсэн эхнэр Абэ Акиэ өмгөөлөгчөөрөө дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн байна. Шүүх хурал дээр уншсан мэдэгдэлд Абэ Акиэ шүүгдэгчийг хийсэн зүйлийнхээ хариуцлагыг шударгаар хүлээж, нүглээ наминчлаасай гэж хүсэж байгаагаа хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл17
эмгэн тийм бие толгой тархи муудсан байсан уу. альц деменци тэнэгрэл.
гаднаас ирж иргэдийг нь тонон дээрэмдэж, удаа дараа юм байна шдээ бүүр, хар бага байхаас нь, тэрийг нь зөвшөөрч найр тавьж хавтгайруулж газар авахуулж байх ч гэж дээ. ганц эрүүл хүн чинь тэцүя юм биш үү.
долоон самурай хөлслөх
деменци их түгээмэл болж байгаа хэцүү өвчин шүү. нет сүлжээний хууран мэхлэлт. өөрийгөө барьж хянаж чадахгүй байгаа хүмүүсийг онилдог.
бага bipolar disorder нь эрүүл хүнээ атгана, хүнд bipolar disorder нь хоёуланг базна. хувиараа үүсгэсэн иймэрхүү цуглаан хүмүүсийг удирдах сонирхолтой дан тархины гажигтай тийм элдэв этгээдүүд байдаг гэсэн. бүр wiki дээр сектуудыг яг тэгж бичсэн байналээ. сект үүсгэх
улстөрч, сегмент цуглаанд ирэгсдийн санал авах нэрийдлээр бас 🧠 базуулцан явжийдаг гэхээр. байж болохгүй явдлууд зүгээр болоод л байгаад л байсын байх дөө.
мэдрэл муутай хүмүүсээс болж хүмүүс маш их бие биенээ ална. хаан хүн, төр улс өнөөх мууг тасдан хаях шудрага үнэний илдтэй байх ёстой ч гэлүү. илд нь алга болцон хайгаад ч гэнэ үү.
тэцүяаг цаазаар авлаа гэж бодоё. энэ байдлаараа байгаад л байвал өчнөөнийг алах, хоорондоо ч алалцах. яг асуудлаа шийдсэн үү.
яг үнэндээ энэ нөхөр араас нь буудаж буун дуу гаргасан болохоос яг үхэлд хүргэсэн буудалт урд талаас нь байсныг эмч хэлээд байсан ш дээ,тэгэхээр мэргэн буудагчийн сум үхэлд хүргэсэн нь тодорхой,манай ямар тв-гээр билээ дээ шууд орчуулж нэвтрүүлж байсан даа???
ардаас урдаас гэхийн. ард урд. төгсгөл биш эхлэл гэж хэлэх гээд байгаа юмуу. эхний хүн. араас нь залгалдах…. япанд үзмэр ч гэлүү нэг зөгнөл ирсэн гэлүү. террор болох тухай.
бас нэг үзмэрч номхон далайгаас нааш давалгаа цунами орон даяар явж байгаа давалгаа мэдрэгдэнэ гэсэн. тай фэнг. салхи тахи салхинд дай. тахиж гээ. салхи салхилж гал ноцож шороо босч ус урсана. ширүүхэн хавирч гал асааж. махбодууд. каноэ-ума гэн-у кёнъ-о 馬 uma mǎ o. мамочка чинь гараад ирлээ. mǎo tù туул лай. сал хий noah 🛶
a A том а жижиг а, ᠠ ᠨ᠋ ᠠ ᠠ᠋ манайх титэм шүд сүүл орхиц, अ आ, tb ཨ འ , arabic أ , eng a an one, fr à … 🗼eiffel A, andrew’s A … ☕️ arabica , ru олифа
sayid саа ид саа ай д id🪪 нүүр нүдгүй булдруу толбо тэмдэг 👩🏼🎤👨🏻🎤🧑🏻🎤 💇🏻💇🏼♂️💇🏽♀️ үс унах 🥸
тхонильгё шашин. өө үхсэн, мун сон мёны муны шашин юм бна шд. заваарсын бэ. библээс ганц ч тайлал байхгүй толгой эргүүлэлт, дээрэм хулгай.
муухаймэд уул руу ойртохгүй дөхөхгүй байвал уул муухаймэд рүү ирнэ
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 Email: support@thehackangels.com Web: www.thehackangels.com
Syyh sydraga yos baigaa bol?.?...hyn alsan hyniig byh nasaar ni syylgana gedeg baij bolohoor l siidber baih!!!ylas oron tyyhendee ene metiin siidber gargah ni baidag l zuil dee..........yazlanguya olon saya hyntei yndestend bol?.....................