АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан. Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав. Гэвч Ерөнхий сайд тэдний энэхүү нүүдлийг тооцоолж байсан мэт “мад” тавиад гаргалаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр “Сүүлийн үед УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна. Зардал нэмсэн томилгоог хийж байна.
Түүний нэг нь дэд сайдын томилгоо. Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал” гэдэг шаардлага тавьсан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хуулийн дагуу ажиллаж байгаа. Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэв.
Өөрөөр хэлбэл АН-ынханд хуулийн төсөл санаачлан батлуулах үүрэг өгөөд гаргав. Шаардлага хүргүүлсэн АН-ын бүлгийн гишүүд ч “Бид бүлгээрээ дахин ярилцана. Данхар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа" гэдгээ илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “...сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, 16 дэд сайдын нэрийг танилцуулж, Засгийн газраас 128 хяналтын менежерийг цомхотгож 16 дэд сайдыг томилох тогтоолыг баталсан билээ. Харин өчигдрөөс Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Ерөнхий сайдын өрөөнд орж мад тавиулсан АН-ынхны дараагийн улс төрийн нүүдэл энэ бололтой.
Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна. УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн заалттай билээ. Тэгэхээр АН эхний нүүдлээ хийсэн ч хууль санаачлах үүрэгтэй болж, Ерөнхий сайдад “мад” тавиулсан. Гэсэн ч тэд дараагийн нүүдлээ хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг явуулж магадгүй байна. Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нүүдэл хийх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл17
ЗГ өөрөө хууль санаачилах эрхтэй , З Ш -ын ЗГ үнэхээр төрөө - ЗГ - аа цомхон байлгая - ядахдаа ядарсан хөгшчүүдийнхээ тэтгэвэрийг наандаж 1 500 000 болгое гэж сэтгэл нь шархирч байгаа бол ядаж дэд сайдгүй ажиллая гэсэн хуулийн төсөлөө өөрсдөө УИХ - д өргөн барих ёстой . Яагаад заавал бусдаар \ АН \ могой бариулах ёстой гэж , Ерөнхийлөгчөөсөө айгаад байгаа юм уу . ГЗ эрх ашигийн сонирхолоо хөдөлвөл дуртай хуулиа санаачилж - түргэвчилсэн \ дарамтласан \ дэгээр УИХ - д оруулж батлуулсаар \ 2024 - өөс \ ирсэн - энэ нь ч бүр мод болсон нь үнэн ш дээ . Одоо дэд сайдгүй болох зэрэг төсөвөө хэмнэсэн хуулиудаа санаачилж яаравчилсан аргаараа батлуул , ТЭГЭХГҮЙ бол ЗГ - г ОГЦРУУЛАХ нь ЗӨВ ... иргэд дэмжинэ ...
Цогтгэрэл гэж эргүү дөрвөдөд хэлсэн дээ чи мад тавиулнаа энэ янзаар 2027 онд бас хүрэлсүхэд мад тавиулна хамтарсан гэж явж байгаад 2026 оны сүүлээр тэгээд гэрээсээ хөөж гаргах болуу. Энэ шившигтэй байдлыг хар бангал удахгүй хүртэх хувь тавилантай юм байгаам. Энэ хар дөрвөд тэнэг учраас нам бүлэг аваад явж чадахгүй амин хувийн ашиг харж ахыгаа хөдөлмөрийн баатар болгов уу даа тэгсэн чинь нөгөөдөхийн хүрэлсүх зүгээр үйлдвэрлэж тарааж байдаг хог байх жишээтэй. Хамтаряа найзаляа гэж худал шааж байгаад сонгуулийн өмнө тэгээд зам салах нь ойлгомжтой сая намынхан хэрүүл дээр май чи гээд хусах газар эргүү дөрвөд тэнэгтсэн дээ харваас ардчилсан бус замаар төр.. Одоо наадуул чинь үнэр авчихсан яаж бол яаж эргүү дөрвөдийг аргалж болох юм байна гэж бодсон удахгүй АН дотор хэрүүлийн гал асаах буйзаа. Тэр орон нутгийн ИТХ 50% шууд сонгодог болно гэдэг чинь ардчилалыг үгүй хийх замаар улс орон даяр удирдлагыг гартаа авах гэсэн хүрэлсүх хятадын залжин арга байна лээ. Тэр хуулийг заавал унагаараа даа.
Цогтгэрэл Тэсийн баяд
АН-ынхны гол зорилго бол Засгийн газрыг ямар нэгэн аргаар байнга унагаж,энэ таван жилд юу ч хийлгэхгүй өнгөрөөх явдал,Наанаа гоё ярьна Засгийн газар шуурхай ажиллаж улс орныг сайн сайхан болгох хэрэгтэй Төсвөө хэмнэж,цалин хөлс тэтгэвэр тэтгэмж нэм гэж ирээд л донгодоно Засагт байгаа бүх хүмүүсийг авилгачид,нүүрсний хулгайчид болгон гүтгэнэ Бусдын нэр бузарлаж иргэдийг хуурч төрийн эрхэнд гарч нийгмийн өмч идэж таргалж сурсан хүмүүс Тэгээд баруунд гарч тансаг амьдрах хүсэлтэй Хоёр хөршөө үзэн ядна
Шал тэнэг юм. Дэд сайдыг болиулах гэж байгаа бол зүгээр хуулиа л өргөн барина биз. Хуулинд дэд сайдтай байна гээд заачихсан байхад ийм шал худал үр дүнгүй асуудал ярьж орж ирэхийн хэрэг юун. Дэл сайд зайлшгүй байх ёстой. Ажлын ачаалал их байдаг энэ тэр гээд олон юм ярьж байгаад дэд сайдтай болсон. Тэр олон шалтаг шалтгаанууд тэгээд одоо юу болох юм. Өмнөх дэд сайдтай болгож тогтоосон УИХ ын гишүүд худал ярьсан болно. Үүний хариуцлагыг тэгээд яах юм? Танай ардчилсан нам дотроос ч гэсэн дэд сайдтай байх ёстой гэж орилж байсан хүмүүсээ яах юм? Дараагийн парламент хуралдаад дахиад дэл сайдтай болгоно. Тэгэхгүй гэхийн баталгааг хуулинд яаж тусгах юм. Зүгээр ингээд дахин дахин хуулиа өөрчлөөд тоглоом тоглоод яваад байх юм уу?
Засгийн газрын бүтэцийг УИХ батлах хэрэгтэй.
Угаасаа УИХ л Засгийн газрын тухай хуулийг нь баталж, данхар бүтэц бий болгох замыг нь засаж өгөө биз дээ. Бүгдээрээ эргүү болчихсон. Хаанаас нь юуг нь засахаа ч мэдэхгүй, өөрсдийн баталсан хуулиа ч мэдэхгүй, уншихгүй дэмий юм яриад тэнэгээ гайхуулцгаан гүйлдэхээс өөр хийдэг ажил ч гэж байхгүй эд нарт.
Цогтгэрэл тусгүй юм баына даа ясудалшгала баримттай бодлогын юм ярихгүй чвган хэрүүл улс төржилт л байна
AH oor yu ch xiij chadaxgyi
Төрийн данхар бүтэц бидэнд үнэхээр дарамттай бөйнаа. Сэтгэлтэй, чадвартай, цомхон, яг Аргентин улс шиг цомхон төрийн байгууллагатай баймаар бна. Өнөөдөр Монголын төр иргэдээ даажигнасан, иргэд нь номхон хүлцэнгүй байгааг энэ бензиний хомсдол, бензин авах гэж зах хязгааргүй, өдөр шөнөгүй очерлох дүр зургаас харж болохоор байнадаа.
Нэн дариу огцруул
Хэнтийн Хүрэлсүх хувьчилсан Буриад Ардын намаараа мад тавьчихсан юм уу?
Төрийг данхайлгаж ард түмнээ ядууруулж, сөхрүүлж байгаа аль ч ЗГ -ыг огцруулж байх жишиг тогтооё. Бензин шатахуун ч байхгүй боллоо. Хөдөө хотгүй хямарч байна. Хэзээ ингэж байлаа?
Ард түмнийг хуурч мэхлэдэг мафи нам татан буулгахгүй бол өөрчлөлт ирэхгүй
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com
Асуудалд наымн биш улысн эрх ашгийн үүднээс хандах хэрэгтэй байна. АН засагийн газарт байхдаа 128 хяналтын менежер, мөн тооны чанарын менежер, сайдын тоогоор зөвлөх томилоход яагаад төр данхайж байгаа тухай дуугарсангүй вэ? Сайдуудыг УИХ-н гишүүдээс томилсон нь яамдыг эзэнгүй болгож байна. Сайдууд давхар дээлгүй тохиолдолд дэд сайд шаардлагаггүй. Давхар дээлтэй байгаа одоогийн нөхцөлд яамдын ажлыг эзэнтэй байлгаж төрийн ажлыг шуурхай явуулахад дэд сайд ажиллуулах боломжтой.
Харин хэн нь мад тавиулах бол доо. (33+40) цэвэр мад ч байж болох талтай. Дөч хүрсэн эрчүүд зүгээр л гараад явчихна гэж итгэхэд бэрх дээ.