ПАРИС, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /AFP/. Бүгд Найрамдах Франц Улс нисэх онгоц тээгч шинэ хөлөг онгоц барихаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт мэдэгджээ.
2038 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй энэхүү хөлөг онгоц нь “Шарль де Голль” хөлөг онгоцыг орлох юм. Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Европын орнууд цэргийн хүчээ бэхжүүлэхийг зорьж, Франц улс далай тэнгист хүчээ зузаатгахыг эрмэлзэж буй үед дээрх мэдэгдлийг хийлээ.
Нисэх онгоц тээгч шинэ үеийн хөлөг онгоц /PANG/ гэдэг нэртэй уг хөтөлбөр нь 10.25 тэрбум орчим еврогийн /12 тэрбум ам.доллар/ өртөгтэй байх төлөвтэй байна. Уг хөлөг онгоцонд 30 орчим сөнөөгч онгоц, багийн 2000 гишүүн багтах боломжтой бөгөөд 310 м урт, 85 м өргөн байхаар төлөвлөж байгаа нь “Шарль де Голль” хөлөг онгоцноос хамаагүй том юм. Э.Макрон АНЭУ-ын Абу-Даби хотод, Ормузын хоолойн ойролцоох Францын цэргийн баазад энэхүү мэдэгдлийг хийсэн байна. АНЭУ бол Францын зэвсгийн томоохон худалдан авагч бөгөөд Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн чухал усан зам юм.
“Түрэмгийллийн үед бид хүчтэй байх ёстой. Би Францыг нисэх онгоц тээгч шинэ хөлөг онгоцоор зэвсэглэхээр шийдсэн. Энэхүү өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан” гэж Э.Макрон хэлсэн байна.
Зэвсэгт хүчин, ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Катрин Вотрин X хуудсаараа мэдэгдэхдээ, уг хөлөг онгоц Францын зэвсэгт хүчний “цөм хэсэг” болно гэжээ. Манай зэвсэгт хүчний ирээдүйн цөм хэсэг болох бөгөөд 2038 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж тэрбээр хэллээ. Европын Холбооны цөмийн зэвсэгтэй цорын ганц гишүүн улс болох Франц нь АНУ-аас гадна нисэх онгоц тээгч цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц ашигладаг цорын ганц улс юм. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой Европын бусад орнууд бол Их Британи, Франц, Итали, Орос, Турк юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл4
Ха ха ха, дотоод улс төрөөсөө болж мажийчих гээд байгаа гоомоо фашист тахиа Макрон гуай ээлжит попролтоо хийжээ! 😂🤣😂
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com
эр,эм нь тодорхой бус "эмгэндээ" мангасдуулаад тэнэг болчихжээ чаос,одоогийн хайперсоник пуужин,дроны эрин үед нисэх онгоц тээгч хөлөг чинь төмрийн хог болсныг нь мэдэхгүй л яваа юм байхдаа???
НОХОЙН ЖОГОРХОЙ МАКРОН ОРОСТ ӨХ ЁСТОЙ МӨНГИЙГ НЬ АВЧ ХИЙЧИХЭЭД ӨХ БОЛСОН ЧИНЬ ЗХЧИХСАН МАКРОН ШИГ ГАЗРЫН БЭТЭГТ ИТГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ МОЛИГО ПУТИН УУЗАЖ НЭРНИЙ ХОР ӨӨР ХҮН ЯВУУЛААРАЙ