ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /NHK/. Япон болон Төв Азийн таван орны удирдагчид эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахыг уриалсан “Токиогийн тунхаглал”-ыг баталжээ.
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменистаны удирдагчдын уулзалт Токиод болсон байна.
Бямба гарагт болсон нэгдсэн хуралдааны эхэнд Т.Санаэ хэлэхдээ, Төв Азийн таван улс болон Японы хооронд дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Элчин сайдын болон бусад түвшний уулзалтыг тогтмол хийж ирсэн болохыг онцоллоо. Төв Азийн орнуудын хүн ам өсөхийн хэрээр эдийн засаг нь хурдтай хөгжиж, дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр онцолсон байна. Мөн энэхүү бүс нутаг нь Ази болон Европыг холбосон худалдааны чухал зам тул ач холбогдол нь нэмэгдэж байгааг цохон тэмдэглэжээ.
Төв Азийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа улам чухал болж байгааг Японы Ерөнхий сайд мөн онцлов.
Тунхаглалд дурдсанаар, удирдагчид эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Мөн Япон улс дараагийн таван жилийн хугацаанд Төв Азид нийт 3 их наяд иен буюу 19 орчим тэрбум ам.долларын төслүүд хэрэгжүүлэх зорилт тавьсныг дурдсан байна. Удирдагчид мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Уг баримт бичигт хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх түншлэл байгуулах тухай мөн дурдсан байна.
Түүнчлэн Төв Ази болон Европыг холбосон “Каспийн тэнгисийг дамнасан олон улсын тээврийн чиглэл”-тэй холбоотой хамтын ажиллаагааг өргөжүүлэхээр тохиролцжээ. Удирдагчид мөн хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөтэй, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалах, бэхжүүлэхэд харилцан хамтран ажиллахын ач холбогдлыг онцолсон байна. Төв Ази-Японы дараагийн дээд хэмжээний уулзалтыг Казахстанд зохион байгуулна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл3
uul n Mongol bas orox estoi yum daa
Япон улс үндсэн хуулийн 9-р заалтаа өөрчлөж милитарист улс болох зорилго тавьсан нөхцөлд хэдий хугацаанд хүрэх боломжтой вэ? Хариулт нь ердөө 2 жилийн хугацаанд. Mitsubishi, Kawasaki, IHI, Toyota зэрэг үйлдвэрүүдийг богино хугацаанд цэргийн аж үйлдвэр болгох боломжтой бөгөөд цөмийн зэвсэг зохион бүтээхэд 6 сарын л хугацаа хангалттай. Хойд Солонгос 20 жилийн турш хөөцөлдөж байж цөмийн зэвсэгтэй болсон. Харин Иран 40 жилийн турш цөмийн зэвсгийн араас хөөцөлдөөд болж чадаагүй байхад японд бол энэ ердөө 6 сарын ажил. Гитлерийн герман 1933 онд 1-р дайны дараа тушуулсан гав дөнгө өө тайлж байгаад 1939 он гэхэд бүх европтой бээлийгээ тайлж байгаад зодолдход бэлэн болсон бол япон 26 онд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж чадвал мөн америк одоо байгаа гав дөнгийг нь тайлвал 28 он гэхэд хятадтай бүрэн хэмжээний дайн хийхэд бэлэн болох болно.
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com