Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх.
1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,
2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,
2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор,
2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, ерөнхий прокурорын орлогч. Прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна.
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
Түүхч Д.Өлзийбаатар: Пэйст оролгүй нэлээд хугацаа өнгөрч. Гэтэл нэгэн "сайхан" мэдээлэл явж байх юм. Манай аав Хөвсгөлийн Арбулаг сумын хүн л дээ. Түүхч хүний хувьд Чингүнжавын талаар бишгүй л эрэл хайгуул хийж, түүний мэндэлсэн ойд зориулсан томоохон арга хэмжээнд оролцож хэд хэдэн цуврал ном хийлцэж явлаа. Чингүнжавын удам судрыг хайж бишгүй л архив онгичсонсон. Эрэл мухардсан. Гэтэл Сэлэнгээс нэгэн хүн өөрөө тодроод ирдэг юм байжээ. Тэр баримтыг нь харчих юмсан. Гарч ирэхгүй бол Монголын түүх, түүхчдийг дэндүү доромжлон тохуурахсан нэгэн болж түүхэнд шоглуулан үлдэх байхдаа.