Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нарын хэт их гадаад томилолт энгийн үзэгдэл боллоо. “Хөрөнгө оруулалт татна”, “туршлага судална”, “олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэх үгс тэдний тайлбарын байнгын чимэг. Гэвч бодит үр дүн нь хаана байна вэ гэдэг асуулт өнөөдөр иргэн бүрийн дунд зүй ёсоор тавигдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад айлчлалын тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засагт орж ирэх бодит хөрөнгө оруулалт, экспортын гэрээ, ажлын байр нэмэгдсэн үү гэвэл хариулт нь эргэлзээтэй.
Шулуухан хэлэхэд сайд, дарга нар хэдэн зуун айлчлал хийсэн атлаа ганц сая долларын бодит хөрөнгө оруулалтыг ч эх орондоо оруулж ирж чадаагүй хэвээр.
Томилолтын тайлангуудыг харвал ерөнхий, тоймтой өгүүлбэр давамгайлдаг. “Уулзалт хийв”, “санал солилцов”, “цаашид хамтран ажиллахаар тохиролцов” гэхээс цаашгүй. Харин хэзээ, ямар салбарт, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ гэдэг тодорхой тоо баримт ховор. Гадаад томилолт бол зардал. Нислэг, зочид буудал, өдрийн хоол, протокол гээд бүгд татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Нэг томилолтод зарцуулах зардлаар дотоодын сургууль, эмнэлэгт хэрэгтэй тоног төхөөрөмж авах, эсвэл жижиг, дунд бизнесийг дэмжих бодит боломж байсаар...
Харамсалтай нь, үр дүнгүй айлчлалууд иргэдийн нүдэнд “гадаадаар зугаалж байна” гэх ойлголтыг улам бататгаж байна. Улс орны эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дарамттай байгаа үед ийм дүр зураг төрд итгэх итгэлийг улам сулруулдаг.
Асуудал нь гадаадад явахдаа бус, явах зорилго, хариуцлага, шалгуурт байна. Томилолт бүр тодорхой зорилттой, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. “Нэр хүнд”, “харилцаа” гэх хийсвэр ойлголтоор хязгаарлагдах бус, бодит тоо, бодит гэрээ, бодит мөнгөөр хэмжигдэх ёстой.
Өнөөдөр манай төрд дараах асуултууд нэн даруй тавигдах шаардлагатай:
Гадаад томилолтын өмнө ямар зорилт тавьж байна вэ?
Томилолтын дараа үр дүнг нь хэн, яаж үнэлж байна вэ?
Үр дүнгүй томилолтод хариуцлага тооцдог тогтолцоо байна уу?
Хэрэв ядаж ганц сая долларын хөрөнгө оруулалтыг ч татаж чадахгүй бол тухайн албан тушаалтны гадаад томилолтыг түр зогсоох, эсвэл огт явуулахгүй байх нь зүй ёсны асуудал. Хэн нэгний албан тушаал, нэр хүндийг өсгөхөөс илүү эх орны эдийн засагт бодит өгөөж өгөх нь чухал.
Томилолтыг шагнал мэт ойлгодог хандлагаа өөрчлөхгүй бол төрийн үр ашиг хэзээ ч сайжрахгүй. Харин ч эсрэгээрээ, иргэдийн итгэл алдарч, төр–иргэний хоорондын зай улам холдоно.
Гадаадад явах нь өөрөө буруу биш. Харин үр дүнгүй, хяналтгүй, хариуцлагагүй явах нь буруу. Ганц сая долларын ч бодит хөрөнгө оруулалт эх орондоо олоод ирж чадахгүй дарга нарыг татвар төлөгчдийн мөнгөөр гадаадаар зугаалуулах хэрэг үнэхээр байна уу гэдэг асуултад төр өөрөө хариулт өгөх цаг болсон. Иргэд тодорхой үр дүн хүсэж байна. Тоо, баримт, бодит ашиг хүсэж байна. Үүнийг өгч чадахгүй бол гадаад томилолт биш, дотооддоо бодит ажил хийх нь л төрийн жинхэнэ үүрэг юм.
Б.Балжир
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл8
Хувийн харилцаа, зочлолтыг бас бодолцмоор байна. Сая Мэнд-Ооёо зохиолч ганцаараа Энэтхэгт явлаа. Хоёр улсын соёлын солилцооны гэрээ хийчихэв үү, яав? Ирэх жил хэд хэдэн энэтхэг зочин хүрээд ирнэ. Тэднийг Соёлын яам хүлээж авах юм болов уу. Тийм зардал мөнгө төсөвт суусан уу? Тийм хэлэлцээ хийх эрхийг тэр зохиолчид олгосон эсэх гэх мэт.
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Гадаад томилолтбг эрс цөөрүүлэх хэрэгтэй ягадны туршлагыг хэдхэн өдөр судлахгүй Интернет байна Чмар ч туршлагыг судлах боломжтой Элчин сайдын чамдыг ч цөөлмөөр Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зардлаар зугаалж байна Ихэнх нь ямар ч үр дүнгүй
108 удаа сингапур зугаалсан төсвийн мөнгө буцааж төл. төлөхөөс нааш гурван үеэрээ намаараа их хуралд нэр дэвших эрхгүй. бүх зугаалагсад зугаалгын зардал төсөвт төлөхгүй гэвэл намаараа зайл.
бангла гишүүдийг 25 байхад болно гэсэн ‘шинэ’ яриа ярьсан юмуу. ккк
сонгохгүй гэж орхиж бөглөсөөр байгаад сонин хачин дуугай хүмүүс сонгочих болсон шиг байган. азанд найдаж тунаж гарч ирэх нь л дээ
татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалаад бгаа өлөн авгайнууд онгоцтойгоо, эсвэл хөшигтийн хөндийн машинтайгаа осолд орж үхээсэй.
Өөрийнхөө мөнгөөр бол мянган удаа явсан ч болно ! харин төрийн мөнгийг үрж явах гэж байгаа бол дор нь чихдээд үгэнд нь орохгүй нь дагзан нь зад буудаж байх хэрэгтэй ! Тэгвэл сая нэг ёс зүйтэй бөгөөд журамтай болно ! Намайг энэ бүхнийг нь хянадаг хянагчаар тавьчихаасай ! үзүүлээд өгөх юмсан !