sonin.mn

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус болон Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нарын сүүлийн үеийн, гэнэтийн эвлэрүүлэх өнгө аяс бүхий мэдэгдлүүдэд гайхаж байгаагаа илэрхийлжээ.


Медведев энэ талаар өөрийн Max сувгаар байр сууриа илэрхийлэхдээ:

“Европын "энх тайвныг дэмжигчид" гэнэтийн мэдэгдлээрээ намайг гайхшрууллаа. Борис Писториус НАТО ба Оросын хооронд дайн дэгдэх ойрын аюул байхгүй гэж мэдэгдсэн бол Александр Стубб Орос улс эвслийн гишүүн орнуудад халдах сонирхолгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн” хэмээн онцолсон байна.


Тэрээр цааш нь “Юу болж байна вэ? Тэд бодит байдлыг ухаарч эхэлж байна уу, эсвэл Христмасын баярын амралт аль хэдийн эхэлсэн үү?” хэмээн асуулт тавьжээ.


Барууны орнуудад Христмасын баярыг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэдэг бөгөөд энэ үе нь ихэвчлэн Шинэ жилийг дуустал үргэлжлэх баярын амралтын эхлэл болдог. 


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com