УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Сингапурын Темасек сан бол төрийн өмчийг хэрхэн ил тод, өгөөжтэй удирдаж, ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээдэг жишиг загвар байгууллага. Монгол Улс 1990 оноос хойш буюу зах зээлийн нийгэмд шилжээд 35 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Засгийн газрын олон бүрэлдэхүүн, үе үеийн удирдлагууд гадаад орнуудаар туршлага судлах аялал тасралтгүй хийсээр ирсэн.
2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Сингапурт айлчлах үеэр Темасек сангийн захирал “Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсаас манайд туршлага судлахаар ирсэн хүмүүсийн тоо 108 болсон байна.
Та бүхэн биднээс сурсан зүйлээ яагаад хэрэгжүүлдэггүй вэ, ямар их цаг хугацаа алддаг юм бэ” хэмээн шулуухан хэлсэн нь бодит үнэн юм. Үүнтэй адил Норвегийн Баялгийн сангийн туршлагыг судлахаар Монгол Улсын бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нар ээлж дараалан очиж байсан. Гэвч бодит хэрэгжилт, бодлогын тууштай байдал өнөөг хүртэл хангалтгүй хэвээр байна. Үүний улмаас Монгол Улсын олон улсын нэр хүнд доройтлоо.
Хэлсэн ярьсандаа хүрдэггүй, байгуулсан гэрээ хэлэлцээрээсээ буцдаг, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг улс гэсэн сөрөг имиж тогтсон. Энэ нь эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж, улсын төсөв тасалдах, гадаад зээл татах боломж хумигдах, зээлжих зэрэглэл буурах шалтгаан болж байна.
Өнгөрсөн 30 жилийн турш гадаадад очиж “туршлага судалсан” энэ олон аялал бодит үр дүн өгөөгүй нь харамсалтай. Олон улсын байгууллагууд манай улсад хангалттай хэмжээний бодлогын зөвлөмж, судалгаа, тайланг аль хэдийн өгсөн. Яамд дээр тэр нь боть номын хэмжээнд байсаар байна. Харин гол асуудал нь хэрэгжилт огт байхгүйд оршиж байна. Энэ бүх байдал Монгол Улсыг олон улсын тавцанд итгэлгүй, инээдэмтэй байдалд оруулж, хөгжлийн боломжоо алдахад хүргэж байна." гэлээ.
Н.Отгончимэг
Баасан - 12 сарын 26,
2025

Сэтгэгдэл7
meneg odoo zogs
Манай засаг төр тэгэж л ажилладаг. ОТ төслийн шалгалт, сонсгол ч 108 удаа болоод эцэст нь 108 ншхтэй үлдэнэ дээ...
Монгол хүн байгаа нь тэр. Бие биеэнээсээ мөнгө аваад буцааж төлдөггүй. Их л тэнэг увиагүй хүмүүс бол МОНГОЛЧУУД !!!!
хятад хүн хүн монголчуудад заалаа юу боловсролын сайд байгаад монгол хүүхдүүдийг мал болгосон одоо хүртэл хэн ч засаагүй байна ямар сурч байгааг хэн ч мэдэхгүй
balaigaa hend gaihuuldagiin
Зөвхөн хувийн ашиг хонжоо хулгай авилга луйвар боддог. Гадаадад зөвхөн хувийн зугаа цэнгэл хийх гэж явдаг. Хийсэн ажил гэдэг хоосон жүжиглэл байдаг тул биелүүлдэггүй мартдаг.
mongol hunii gend baidag huuramch hudlaa zan. hezee ch arilahgui nuudelchin gen ni