sonin.mn

Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар тайлбар хийжээ. Тодруулбал тэрээр: 

"Х.Нямбаатар: Нямбаатар 77 тэрбумаар Хятад цахилгаан машин авах гэж байна гээд үлгэр зохиогоод дайрч байна. Ирэх оны төсөвт ийм 77 тэрбум төгрөг тавигдаагүй. Ийм мөнгө байхгүй. Бас Нямбаатар 11 их наядын төсөв батлууллаа гээд бас ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байна. Ирэх оны нийслэлийн төсөв 4,5 их наяд. Сошиалаар дур зоргоороо солиордог галзуучууд нь дүүрч. Ташаа мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд залруулга хийнэ үү." гэсэн байна.