Хоорондоо бараг 150 жилийн зайтай гарсан улс төрийн сэдэвт хоёр зургийг уншигч та харж байна. Ерөнхий агуулга нь яг хэвээрээ. Эхнийх нь 1870 оны үеийн хуваагдмал Европ, түүнийг эзлэн авах санаархаж буй Хаант Орос Гүрэн. Дараагийнх нь 2018 оны мөн л хуваагдмал Европ, түүнийг эзлэн авах санаархаж буй Оросын Холбооны Улс.
Энэ хоёр зураг дээр заасан хоёр оны завсар хугацаанд оршиж байсан СССР гэдэг “Орос баавгай” 1933-1991 он хүртлэх бараг 60 жилийн урт хугацаанд “Шүдээ хүртэл зэвсэглэж” ДНБ-ийнхээ 10-22%-ийг тасралтгүй цэрэг зэвсэгтээ зарцуулж байв. Түүнийг залгамжлагч ОХУ-ын цэргийн зардал Путины үед 2000-2021 онд 9.23-65.9 тэрбум доллар болж даруй 600 дахин өссөн байна. Энэ 2025 онд Украиныг эзлэнэ гэж солиороод 145 тэрбум доллар зарцуулчихлаа. Өдөр бүр дундчаар 400 сая доллар. Зарим өдөр бүр 1000 сая буюу 1 тэрбум долларыг энэ дайнд сүйтгүүлж байна. Хайран мөнгө!
Ирж буй шинэ 2026 онд ДНБ-ийнхээ 25%-ийг зарцуулахаар төлөвлөсөн нь 166 тэрбум доллар болж энэ 25% бол түүхэн дээд хэмжээ болж байгаа юм байна. ОХУ-ын улсын төсөвийн 40%. Өдөр бүр 440 сая доллараа энэ дайнд сүйтгүүлэхээр төлөвлөж байна. Хайран мөнгө.
Гэтэл Европчууд 1945 оноос хойших 70 гаруй жил цэрэг зэвсэгтээ ДНБ-ийнхээ ердөө 1% гаруйханыг зарцуулсан байдаг. Ингээд “Шүдгүй Арслан” болсон нь харин үнэн шүү. Тэр ч байтугай зарим улс нь (Исланд, Люксембург гэх мэт) цэргийн зардал байхгүй, 0 %. Энэ тоонууд Европчууд дайныг биш энхийг хүсэж байсан бодит нотолгоо юм. 1%-ийг 10%, 22%, 25 %-тай харьцуулж бод доо, Тэгэхээр хэн дайныг хүсч байв?
Энэ зургуудын үзэл санаа, энэ тоон харьцаа өнөөгийн европчуудад нэгийг бодогдуулсан байх.
Орос-Украины дайнаас улбаалан, ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Трампын баримтлаж байгаа бодлогоос шалтгаалан хэрэв бид нэгдэж нягтрахгүй юм бол Оросын түрэмгийлэл нэгэн цагт бодитой болж болох юм гэдгийг тэд ойлгож Европын Холбооны улсууд урд хожид байгаагүйгээрээ нэгдэн нягтарч байгаа.
2018 оноос хойш батлан хамгаалах төсвөө богинохон хугацаанд 2 дахин нэмэгдүүлж 2025 оны байдлаар Европын Холбооны Улсууд 350 тэрбум доллар зарцуулсан нь ОХУ-ын 126 тэрбум долларын төсвөөс 2.7 дахин их байна. Үүн дээр Украины цэргийн зардлыг нэмбэл даруй бараг 3.5 дахин их болно.
2035 он гэхэд Европын Холбооны Улсууд батлан хамгаалах төсвөө ДНБ-нийхээ 5%-ийг зарцуулахаар төлөвлөж байгаа нь ойролцоогоор 900 тэрбум доллар болж дээр нь Украиныг нэмэхээр АНУ-ын цэргийн зардлын хэмжээнд тэнцэж очих юм. Тэр үед “Шүдгүй Арслан” “Титанан шүд”-тэй болж Оросын болзошгүй түрэмгийллийг гадны тусламжгүйгээр сөрөн зогсох бүрэн чадвартай болно. “Европ Арслан”-г “Титанан шүд”-тэй болгож сэрээж буй Путин-Трамп нарт тэд өөрсдөө талархах цаг ирэх буй заа.
Энэ гурав дахь зураг дээр бөөн бодолд унаад, яахаа ч мэдэхээ больсон Путин “Их багш” Сталиныхаа сүнсийг дуудаж залбирч Уралын нуруун дахь бункерээсээ ч цухуйж чадахгүй тарчилж байгаа бололтой, хөөрхий.
Гэтэл нөгөө зоригт шонхор украин залуу Зелинский нь өвгөн бүргэд Путиныг тохуурхах мэт фронтын тэргүүн шугаман дээр Оросын цэргүүдээс хэдхэн метрийн зайд видео лайв хийгээд, цэргүүдтэйгээ хоолоо хувааж идээд, дуг хийгээд авч байгаа нь дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Түүний хувь хүний эр зориг зөвхөн украинчууд төдийгүй энэ дэлхийн дайныг хүсдэггүй бүх хүний гүн хүндэтгэлийг хүлээж байна. Бодит байдал ийм л байна. Ямар айхтар зөрөө байгааг ойлгов уу? Тэгээд өөрсдөө бод доо.
Төгсгөлд асуухад энэ ояа, тролл гэдэг нөхөд яагаад нэр нүүрээ ил гаргахаас үхтэлээ айдаг юм бэ? Ингэж бичих зааврыг та нарт “Русский Дом” буюу РЦНК өгч байгаа гэж ганц би биш олон мянган хүн харддаг, хардсаар ч байна. Ядахад яр гэж, бараг толгой дараалан алдаатай бичих юм. Зөв бичиж байгаарай, хараал зүхэл битгий хэрэглээрэй, согтуудаа битгий бичиж байгаарай гээд тэр РЦНК чинь хэлчихдэггүй юм уу ? Та нарыг олон мянган монгол хүн шоолж инээлдэж байна шүү дээ!
Тодын Отгонбаяр. Лондон зураач.
2025.12.25
Ням - 12 сарын 28,
2025

Сэтгэгдэл4
Геополитик талаасаа орос улс хөлдөхгүй далайн боомт хайсаар ирсэн. Монголыг орос эзлэх шаардлага байхгүй, учир нь Монголд далай байхгүй. Хятад Монголыг эзлэх шаардлагагүй, монголын нөөцийг хятадынх юм шиг ашиглаж байхад болно гэж үздэг. Монгол нь орос, хятадыг эзлэж явсан их том улс байсан түүхтэй. Иймд Хятад, Орос хоёр Монголыг эзлэхгүй ч гэсэн тэг дундаа хийгээд хүчирхэгжүүлэхгүй байхад болно гэж харж байгаа. Монголчууд бид эсрэгээрээ далайд гарвал хүчирхэгжинэ. Монгол хамгийн ойрхон далай нь хойд мөсөн далай мөн. Тувагийн нийслэл Кызил хотоор урсаж байгаа агуу Енисей мөрөнгөөр дамжиж хойд мөсөн далайд гарч чадвал Монгол асар их дэвжих замдаа орно. Хүнд хүчир боловч Хойд Мөсөн далайд гарах ганц хатуу хэцүү замыг Монгол сонговол амжилтанд хүрнэ. Геополитик мэдэхгүй эргүү либериал пизда нар Монголыг устгана шүү. Бидний гарц оросод ашигтай, Монголд ашигтай хойд мөсөн далайд гарах замаас өөр боломж алга гэдгийг ойлгож ав. Оросын сибир, Монголыг хөгжүүлэхэд хойд мөсөн далай их чухал.
Геополитик гэж зүйлээ ойлгож ав мангар зураачаа. Чамд чадах зүйлгүй бол англи улсын боол болж наана үх. Монголын геополитик яах аргагүй далайд гарах гарц мөн. Иймд оростой яг адилхан украйны нутагт Монголчууд дайн хийнэ. Хар тэнгист гарах гарцын төлөө Монголчууд бид яг орос шиг дайн хийнэ. Иймд орос буруугүй, Монгол бас буруугүй. Далайд гарах гарцын төлөө дайн хийхээс өөр замгүй.
Геополитик гэж тропик юм, орос мөнх цэвдгиин гүрэн юм.
Иймэрхүү хар амиа бодсон дүрвэгч цагаачид Монголыг хөгжсөн хойно ирнэ эсвэл хөгширсөн хойноо Монголд ирж ясаа тавина гэж хуцдаг.