sonin.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг шулуухан илэрхийлэх боллоо. Үүнд нь хариу болгон Х.Нямбаатар:" Олон эзэнтэй боолын зовлон хэцүү ч юм даа. Өөрөө өөртөө эзэн байх хувь дутсан, өөрт оногдсон ажлаа ч хийж чадахгүй попрохоос өөр шидгүй, суудал бөглөж суугаа залуу хүнийг харах харамсалтай юм.


Нэг л хийдэг ажилтай, тэр нь Нямбаатарыг ноолох.


Бүрэн эрхийн чинь хугацаа талдаа орлоо. Ганц хууль санаачилж батлуулж үзэв үү. Эвээ олохгүй байгаа бол ах дээрээ ирээд зөвлөгөө ав. Боловсруулсан хуулийн төслүүд байна. Аваад өргөн барь. Хий хоосон байран дээрээ хий эргэж, попорч суухын оронд энэ олон түмэнд хэрэгтэй ажил хий." хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.