Он солигдохоос 14 хоногийн өмнө Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах болсноо улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагууд зарласан. Тэд АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах Их хурлаа 2026 оны нэгдүгээр сарын 13-нд “Корпорэйт” зочид буудлыг “Конвишн” танхимд хийхээр болжээ. Тус хөдөлгөөнд нэгдэж, Их хуралд нь оролцох иргэдийг шинэ оны эхний өдрөөс бүртгээд эхэлжээ. Мөн, фейсбүүкийн https://www.facebook.com/share/1A5ADXaARy/ хаягтай холбогдож мэдээлэл авахыг зөвлөсөн байна.
“..,Монгол улсынхаа төлөө хүн бүр эх оронч байя” хэмээх ерөнхий уриатай АНСА хөдөлгөөн “…Үндсэн хуульд маш тодорхой заасан "…Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” хэмээх заалтын дагуу Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэх ёстой.
Үүнтэй бүрэн санал нийлж буй монголчууд хамтран улам олуулаа нэгдэж, нийтийн үйл болгохоор зүтгэж байна. Бидний монголчууд Үндсэн хуулийн эрхээ эдэлж, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж, өнгөрсөн 35 жилээ дүгнэж цаашдын ирээдүйгээ тодорхойлох цаг болсон. Монголчууд түүхэндээ ганцхан удаа 1945 оны аравдугаар сарын 20-нд Ард нийтийн санал асуулгыг Тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулж Монголын ард түмэн бараг 100 хувиар саналаа өгсөн байдаг. Түүнтэй дүйхүүц ач холбогдолтой өнөөдрийн амьдралдаа онош тавьсан, маргаашаа ирээдүйгээ шийдсэн Ард нийтийн санал асуулгыг бүх нийтээрээ зохион байгуулж хүн бүр идэвхтэй оролцоцгооё” хэмээн уриалга дэвшүүлжээ. Мөн, үүнийхээ учрыг “…Ард нийтийн санал асуулга бол хрд иргэд бид эвлэлдэж зорилгоо нэгтгэх боломж, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж дэс дараалалтайгаар шийдвэрлэх гарц, Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байгааг илэрхийлэх хэлбэр, асуудал бүхний араас хүчээ тарамдуулан тэмцэх бус хүчээ нэгтгээд нийгмийн асуудлуудлыг үндсээр нь шийдвэрлэх шийдвэр, авлигач урвагч төрийн түшээдэд хариуцлага тооцож, хөөн зайлуулах тэмцэл юм. Монгол Улсыг хоёргүй сэтгэлээр удирдаад явах шилдэг сэхээтнүүд олон бий” хэмээн тайлбарлаж байна.
Түүнчлэн “…“Ард нийтийн санал асуулга явуулаад дараа нь “…Одоогийн нийгмийг өөрчлөх шаардлагатай, шаардлагагүй гэдгээрээ ялгаръя”, “…Өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа иргэд нэгдэж засаг, захиргааны нэгж бүрт зохион байгуулалтад оръё”, “…Бүх засаг захиргааны нэгжүүдийн төлөөлөлтэй АНСА хөдөлгөөний Их хурлыг хуралдуулж шаардлага, уриалга баталъя”, “…Төрийн эрх баригч нарт шаардлагаа уламжилж шийдүүлье”, “…Бидний шаардлагыг эс биелүүлбэл тэмцье” гэжээ. Үүнээс гадна, тэд “…1992 оны Үндсэн хуулиас хойш ард түмний мэдэх эрх, төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болчихсон байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах болсон тул иргэдийг идэвхтэй оролцож, хувьсгал хийхийг уриалж байна” гээд “…Төр иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу”, “…Давхар дээлгүй Засгийн газартай болох уу”, “…126 Их хурлын гишүүнийг цөөлөх үү”, “…УИХ-д итгэл үзүүлэх үү”, “…Эх орноо дотоодын дайснуудаас хамгаалах шаардлагатай болсон гэдэгтэй та санал нийлэх үү” хэмээн асуудлыг асуултаар тодорхойлжээ.
Хамгийн гол нь энэхүү АНСА хөдөлгөөн өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Улс төрийн намууд, томоохон улстөрчид, хуульчид, уран бүтээлчид, инженерүүд гээд төрөл бүрийн мэргэжлийнхэн тус хөдөлгөөнд нэгдэж байна Өдгөө дэлхий дахинд явагдаж ирсэн Ард нийтийн санал асуулга нь гурван төрөлтэй байдаг.
Нэгдүгээрт, Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон Ард нийтийн санал асуулга /mandatory constitutional referendum/ нь гагцхүү үндсэн хуулиар тогтоодог арга зам бөгөөд гарах шийдвэр нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой холбогдох болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх багтдаг. Санал асуулгын үр дүн төрийн бүх байгууллагад шууд хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй буюу импратив байдаг. Энэ төрлийн Ард нийтийн санал асуулгыг Австрали, Дани, Ирланд, Швейцар зэрэг орнууд түгээмэл хэрэглэж байна.
Хоёрдугаарт, хүчингүй болгох Ард нийтийн санал асуулга /abrogative referendum/ нь парламентаар урьд өмнө нь аль хэдийнээ батлагдсан болон шийдвэрлэгдсэн асуудлыг иргэдийн саналаар эргэн харахад ашигладаг. Үүнийг нэг талаар сайн дурын буюу гэнэтийн гэж нэрлэдэг.
Гуравдугаарт, зөвлөлдөх Ард нийтийн санал асуулга /consultative referendum/-ыг зарим тохиолдолд plebiscide or ad hoc referendum гэж нэрлэж байна. Энэ төрлийн Ард нийтийн санал асуулгаар Засгийн газар болон парламент өөрийн шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлыг оруулах боломжтой гэж үздэг. Харин гарах шийдвэрийн хувьд заавал биелэгдэх буюу импратив шинжийг агуулдаггүй байна. Харин АНСА хөдөлгөөний санаачилсан Ард нийтийн санал асуулга нь эхний буюу Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон Ард нийтийн санал асуулга /mandatory constitutional referendum/ юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийднэ. Ерөнхийдөө, парламентын засаглалаас татгалзах нь “…Ерөнхийлөгчийн засаглалд шилжих, эсвэл төрийн бусад хэлбэр рүү өөрчлөлт хийе” гэсэн утгатай. Урьд нь нэр бүхий УИХ-ын гишүүд, улстөрчид нэг бус “… Монгол Улс парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зөв” хэмээн санал бодлоо илэрхийлж байсан. Ер нь бол, Монгол Улсын 1992 онд сонгосон засаглалын энэ хэлбэрт Засгийн газар нь УИХ-ын өмнө хариуцлагатай байдаг. УИХ-ын олонхын дэмжлэгээр засгийн эрхийг барьдаг. Ерөнхийлөгч нь ихэвчлэн төрийн бэлгэдэл, эсвэл зарим эрх мэдэлтэй байж болдог.
Харин УИХ олон намтай болж, эвслийн засгийн газрууд байнга унаж, солигдоод, гишүүд нь хувийн болон намын ашиг сонирхолд хэт хөтлөгдөж, УИХ-ын үйл ажиллагаа удаашрах болсноор парламентын засаглалаас татгалзах “яриа” гардаг.
Нэгэнт, энэ засаглалаас татгалзвал Ерөнхийлөгчийн, эсвэл холимог засаглалыг сонгодог. Ерөнхийлөгчийн засаглал нь Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгож, ихээхэн эрх мэдэл олгоно. Холимог засаглал нь УИХ, Ерөнхийлөгч хоёр эрх мэдлээ хувааж эзэмшдэг. Нөгөөтэйгүүр, засаглалын хэлбэрийг хөндөх тухай өнөөдөр зөвхөн Монголд ч яригдаж буй хэрэг биш юм. Дэлхийн олон улс оронд “…Парламентын засаглал цагаа өнгөрөөж байна” гэх дүгнэлт өгөөд эхэллээ. Өөрөөр хэлбэл, манайд УИХ буюу парламентын засаглал легитим чанараа алдаж, үүрэг үйл ажиллагаа нь үндсэндээ “гацсан” байдалтай болов. Дэлхий ч тэр зүг рүү өөрчлөгдөн эргэж байна. Тиймээс “…Монгол Улс парламентын засаглалаас татгалзах уу яах вэ” гэдгээ ард түмнээсээ асуух АНСА хөдөлгөөний санаачилга цаг үеийн шаардлага болов бололтой.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 01 сарын 05,
2026

Сэтгэгдэл36
Их хурал гүй болж екөөр удирдуулдымаа гэхэд хүк лав биш шүү
Орос, Хятадын гар хөл болое гэсэн хүмүүс сэдсэн байх. Тагнуул ажлаа хийгээрэй
Сармагчин Хүрэлсүхийн нууц заль мэх байх. Энэ хулгайч суудлаасаа буунгуут шууд гяндан руу ачигдахаа мэдэж маш их сандарч байна.
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Хүрэлсүх хүүгийн түлхсэн чулуу өнхөрч эхлэв үү,,,яав,,,,
Прламентийн засглал хэрэггүйг 35 жилд харлаа монгол уласийн төлөө зүтгэх биш ,намчирхсан бүлэглэл л бүрдэж ,76 байсан бол 126 болж хий дэмий үрэлгэн зардал гарч байна....
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
126 ogt hereggui.Es zuitei 9 hun MUiig udirdaad bolood bsan.30 saihan ender bolovsroltoi zaluuchuudiig songo.Tehdee hulgsich jdu.kintsees.BZS avsan hun oruulj bolohgui.
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
126 ogt hereggui.Es zuitei 9 hun MUiig udirdaad bolood bsan.30 saihan ender bolovsroltoi zaluuchuudiig songo.Tehdee hulgsich jdu.kintsees.BZS avsan hun oruulj bolohgui.
126 ogt hereggui.Es zuitei 9 hun MUiig udirdaad bolood bsan.30 saihan ender bolovsroltoi zaluuchuudiig songo.Tehdee hulgsich jdu.kintsees.BZS avsan hun oruulj bolohgui.
126 ogt hereggui.Es zuitei 9 hun MUiig udirdaad bolood bsan.30 saihan ender bolovsroltoi zaluuchuudiig songo.Tehdee hulgsich jdu.kintsees.BZS avsan hun oruulj bolohgui.
126 ogt hereggui.Es zuitei 9 hun MUiig udirdaad bolood bsan.30 saihan ender bolovsroltoi zaluuchuudiig songo.Tehdee hulgsich jdu.kintsees.BZS avsan hun oruulj bolohgui.
Долоон буудлын Должин эмээгээс асуух болж бнауу Дорнод нутгийн Донров малчинаас асуух гэжүү Мэддэг чаддаг мэргэд эрдэмтэн гүүднь хуульч улс төрч гэх хүмүүс нь дүгнэж гаргах хэрэгтэй болохоос Должин чавганц юу мэдэхэв дэ
Хар гайнууд юу ёрлоод эхлэв? Энэнээс дордуулахаас дээрдүүлэхгүй шүү дээ
МАНын бүдүүн данжаадууд ашиг сонирхлын зөрчилтэй баян тарган олигархи гэмт хэрэгтэн хулгайч нарт сайдын албан тушаал зарж уулгаж идүүлж ирлээ. Хүрэлсүх Данх тэргүүтэй хулгайч нарыг нисдэг тэргээр Бээжинд аваачиж цаазлах хэрэгтэй.
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
" УТНамууд "- ын төлөөллүүд , " томоохон улс төрчид , хуульчид " гэгчид оройлон оролцож , зохион байгуулж байгаа битүү далд хуйвалдаанд бүү оролцоорой АРД ИРГЭД ЭЭ ... Юу ч байж мэднэ шүү , өнгөхсөн зууны 50 - иад оных шиг баривчилгаач байх юм билүү , өсөж өндийж байгаа дэвшилттэй сэхээтнүүд , боловсролтой залуусаа мохоочихов ... Харин Санаачлагчид , зохион байгуулагчид аа ил тод зарлаад , үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд , ард иргэдийн хүлээлтэд нийцүүлэн явуулах нь ойлгомжтой , ил тод байвал МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ НЭГДЭНЭ ШҮҮ - ХҮЛЭЭЖ БАЙНА ... Зохион байгуулагчид аа , ил тод , ойлгомжтой зарла ... МАН , АН - ын үе үеийн ХУЛГАЙЧДААС цор ганц ч төлөөлөл оруулахгүй байх ...
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээлийн хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Орос,Хятадын нөлөөгөөр тэдний гар хөл болог содын зохион байгуулж бгаа эсэргүү үйл ажил лагаа шүү ! Нэн даруй таслан зогсоовол зохино
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсад 35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
FUCK MADURO, NO DICTATORSHIP,
Парламентийн засаглалаа татгалзаж ер болохгүй. Ардчилсан Монгол улсын үндсэн дархлаа. Сайжруулаад явах хэрэгтэй.
юу хуцаад байгаа малнууд вэ? Парламент чинь ардчиллын баталгаа, тусгаар тогтнолын баталгаа!!!!
Буруу практик нэвтрүүлэх гэж байна даа. Санал асуулгаар шийдэх ёсгүй асуудлууд байдаг юм шүү.
Мушгиж тайлбарлаад байгаа юм биш үү❗️ Парламентийг тарааж шинээр цомхон бүтэцтэй, боловсронгуй болгох тухай яригдаж байгаа❗️ Битгий төөрөлдүүлж хүмүүсийг талцуулаад бай❗️
Одоогийн гай болсон , огт хэрэггүй - илүү ерөнхийлөгчийн институц бүхий холион бантан параламентийн гэх БҮТЭЦ МАН -ын ХУЛГАЙЧДЫН хамгаалалтын цайз болох нь хагас зууны ДАМПУУРЛААР нотлогдлоо ш дээ . Үүнийг л " ерөнхийлөгчгүй , хоёр танхимтай парламент болгоё " гэсэн л санаачилгыг хойч үе дэвшүүлж байгаа байх л даа . Тэр нь ч зөв - хойч үе өөрсдийнхээ нийгмийг бүтээх ТӨРӨӨ өөрсдөө шийдэе гэж байгаа нь ч зөв . Тэднийгээ ард түмэн - монголчууд бид ч дэмжихэд бэлэн ... !!! Харин ХУЛГАЙЧ - АВЛИГАЧ шуналын микроп АХ НАР нь яах бол ... ???????
Урдах 76 хулгаичаа яая гэж баихад 126 болсон бүр үг авахгүи хулгаичиин хүрээ нэмэгдээд ород ирсэн ахиад 400 хулгаич нэмэгдвэл бүр хүчрэхгүи мөнх дарлуулна тэр 400 д чинэ уих гишүүдиин ах дүү наиз нөхөд тэргүүн баячууд ороод суучин ганц нэг иргэн баисанч худалдаад авчихна аюулиин аюул бүх ард түмнээс сонгогдоод огцруулдаг еө хаант төртөил баихад болно
126 ih bna .erunhiilugchiin ( 1 hunii ) zasaglal bas evgui daranguilal togtoh magadlaltai
Монгол улс одоогоор Ерөнхийлөгчийн засаглалтай болох тохироо бүрдээгүй . Тийм боловсон хүчин бэлтгэгдээгүй. Дээд, доод цөөн гишүүдээс бүрдсэн парламентын засаглалыг цогцлоох хэрэгтэй. Гэмт хэрэгт холбогдсон дариу нь чөлөөлдөг байх
төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар булаах улс орныг хагаралдуулах цэвэр гадны туршуул сдануудын зохион бгуулах гэж бгаа ажил бна
ЕӨ ЕС 2 ИИН ҮҮРГИИГ НЭГТГЭЖ НЭГ ХҮН БОЛГООД ШУУД АРД ТҮМНЭЭС СОНГОДОГ БОЛИИ БҮХ УЛСИИН ЖИШГЭЭР БҮХ ШАТНИИ ИРГЭД НЭРТЭИ БАЯЧУУДИИН ХУРЛИИГ ТАТАН БУУЛГАЖ АИМАГ ХОТИИН ДАРГАА ИРГЭД ШУУД СОНГОДОГ БОЛИИ ПАРЛАМЕНТ ЗАСАГ ГЭЖ ХААЧ БАИХГҮИ
Хаантай болохыг хүсээд бна уу
Хаантай болохыг хүсээд бна уу
BUGDIIG N BARIJ SHALGAA TURIIN ESREG HUMUUS BNA
126 багадана цөөхөн байвал мафи үүрлэдэг