Хоёр оны заагт, шинэ 2026 он гармагц дэлхийн хоёр улс (Иран, Венесуэл) олон улсын анхаарлын төвд орж ирнэ, дэглэм унах, дэглэм солигдох магадлал өндөр байна хэмээн би он солигдох мөчид facebook-ийн нүүр хуудсандаа бичиж байсансан. Тэр таамаглал маань батлагдаж байх шиг. Венесуэл гэдэг улс бөмбөрцөгийн баруун хагаст оршдог боловч эдүгээ дэлхийн цорын ганц улс шиг л анхаарлын төвд байнга байх боллоо. Уго Чавес, Николас Мадуро наp энэ улсыг хөмөрчихсөн бололтой бүх ял тэдэн рүү буулаа. Учир нь даян дэлхийд социалист хувьсгал хийж, америкийн империализмыг ялна гэсэн лоозонгийн дор ард түмнийхээ баялаг нөөцийг бүрэн шавхчихсан тухай гадаадын хэвлэлүүдэд улиг болтол бичдэг байсан бол дөнгөж сая муу нэрт Мадурог баривчлаад АНУ руу авч явлаа. Энэ тухай би 7 жилийн өмнө урьдчилан харж, нэг ёсондоо ёрлож “Өдрийн сонин”-ы 2019.02.13-ны № 029 (6130) дугаарт ярилцлага өгч байснаа анхны бүрэн эхээр нь уншигчиддаа толилуулъя. Тэр үед чухам юу болсон юм бэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг илэрхий луйвардсанаас тус улсад ард түмэн босоод байсан ба Мадурог хууль ёсны Төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөхөөс Өрнөд ертөнц анх удаа татгалзсан түүхтэй юм.
-Цагаан сарын уур амьсгалтай давхцаад Венесуэл нь монголчуудын анхаарлаас нэг хэсэгтээ гараад явчихсан ч дэлхийн улс орнууд уралдан сөрөг хүчнийг нь дэмжээд хүлээн зөвшөөрөөд байгаа нөхцөлд манай улсын байр суурь ямар байх ёстойв гэдгээс ярилцлагаа эхлэе.
Байр суурь мэдээж чухал. Манай ГХЯ судалж, нөхцөл байдлыг гярхай ажиглаж байгаа. Байр сууриа ч боловсруулж байгаа. Сүүл барихгүй гэдэгт итгэлтэй байна. Харин байр суурь шаардаад эхэлбэл төвийг сахихаа тэмдэглээд, Николас Мадурогийн дараа гарч ирэх тэр дэглэм ба Засгийн газрыг хүлээн зөвшөөрч дэмжих байр сууриа боловсруулчихсан байх нь зөв болох болов уу.
Бараг сөрөг хүчнийг нь хүлээн зөвшөөрчихсөн байхад нэг их буруутахгүй байж мэднэ. Бид чинь Ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс хэвээрээ байгаа шүү дээ. Венесуэлын сөрөг хүчний лидер Хуан Гуайдо Каракаст цуглаан дээр өөрөө зарлахдаа дэлхийн 60 улс ардчилсан хөдөлгөөнийг нь дэмжиж байна гэсэн байна лээ.
Улс орон бүр дээр нарийвчлан тооцоо хийж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Манай гуравдагч хөрш гэж үздэг АНУ, Европын Холбоо, өрнөдийн гол гол улсууд Шилжилтийн түр ерөнхийлөгчийг нь дараа дараалан дэмжлээ. Хоёр хөрш маань НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтаар цөөнхи болсон. Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5, байнгын бус 10 улсаас Орос, Хятад, ӨАБНУ, Эквадорын Гвиней улс Мадурог дэмжинэ лээ. Арваннэгүүлээ буруушааж байна лээ. Энэ маань дэлхий дахины хандлагын тусгал болов уу. НҮБ дээр санал хураавал мөн ийм тусгал харагдах байх. Гэхдээ дэглэм хэзээ хэзээгүй нураад уначих хэмжээнд арай очоогүй, цэрэг арми, хүн амын тодорхой хэсэг нь Мадурог дэмжсээр байгаа. Тиймдээ ч иргэний дайны хаалга түр хаалттай байх шиг байна. Тийм учраас одоогоор байдлыг цаг минут тутам гярхай ажиглах хэрэгтэй.
-Тэмцлийн явцыг нь ажвал манайд огт ч хамаагүй биш юм шиг. Популист улс төрийн эсрэг л тэмцээд байх бололтой. Манайдаа попрол гэж моод болоод байгаад Венесуэлын хэрэг явдал сургамжтай даа?
Мэдээж. Бидэнд сургамжтай түүхээ тэр улс яг одоо бичиж байгаад нь анхаарал хандуулах хэрэгтэй. Нийгмийн халамжийг хэтрүүлээд, хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдаад, адагт нь сүйрч унасан гашуун сургамжийн жишээ юм л даа. Популизм их хийвэл ийм л дүн гарна. Төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулсан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав дахин хямдаар зардаг гэхчлэн манай ядуусын чихийг сортойлгох баримт олон байгаа юм билээ. Гэлээ гээд нийгмийн халамжийн популист бодлогоороо энэ улс улам л уруудсан. Баялагтай улс орноо баллаж тавьсан түүхэн жишээ болж буй.
-Нөгөө антиимпериалист загалмайтны социалист хувьсгал нь юу болж төгсөв? Үргэлжилж байна уу?
Уго Чавес гэдэг нөхөр боливарын хувьсгалыг 14 жил удирдаад 2013 онд нас барсан. Халааг нь Мадуро аваад гялалзуулж яваа. Тэд хувьсгалаа түгээх зорилгоор 2004 онд Кубын туслалцаатайгаар АЛБА буюу “Бидний Америкийн улс түмнүүдийн Боливарын альянс” гэдгийг байгуулж, Умард-Өмнөд Америкийн чөлөөт худалдааны альтернатив бүсээ зарласан, тэр нь л Чавесын антиамериканизмын оргил нь болсон байгаа юм. АЛБА-даа Боливи, Никарагуа, Гондурас, Эквадор, мөн Карибын сав газрын зарим улсуудыг татан оруулсан. Чөлөөт худалдаагаар халхавчлан бүс нутаг дахь зүүний, коммунист хөдөлгөөнүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд Венесуэлын нөөцийг шавхсан даа. Чавесын дэглэмд үнэнч улсуудыг буй болгоно гээд нефтийн орлогоо тавьж туусан. Цаадуул нь социализм ба Чавест үнэнчээр үлдээгүй, эвсэл аажмаар унтарч, Эквадор түрүүлээд эвслээс гарч алга болсон гээд ярьвал тус улсыг дампууруулсан элдэв түүх мундахгүй юм билээ. Ганцыг нь л жишээлж байна шүү дээ.
-Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой гэж Та хэлсэн. Тэр асуудал руу оръё. Венесуэлын улс төрийн хямралын шалтгааныг тодруулангаа ярилцах уу?
Хямралын үндсэн шалтгааныг дээр хэлчихлээ. Харин улс төрийн тэр шалтгаан нь энэ улсад де-факто хоёр засаг оршиж байгаагаас үүдэлтэй. Улс төрийн шалтгаан нөхцлийг нь эндээс л тодруулах хэрэгтэй. Угаасаа ардчилсан засаглалтай, ардчиллын 200 жилийн туршлагатай улсад засаглалынх нь бүтэц тогтолцоог таньж ойлгоход их түвэгтэй. Тус улсын парламент болох Үндэсний Ассамблей нь 167 гишүүнтэй.
2015 онд сонгуулиа хийхэд ардчилсан намуудын “Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ” гэх эвсэл ялсан. Энд 12 нам, мөн бие даагчид оролцоод 109 суудлыг нь, “Симон Боливарын эх оронч их хүч” гэх зүүний эвсэл үлдэх 55 суудлыг нь авсан.
Сүүлчийнх нь парламент дахь сөрөг хүчин, харин Ерөнхийлөгч Мадурогийн хувьд өөрийнх нь талын намуудын төвлөрөл. Тэнд нь Венесуэлын нэгдмэл социалист нам, Венесуэлын коммунист нам, Хоёр зуун жилийн БНУ-ын авангард нам гэх гурван нам эвсэж байна. Нэгэнт парламентад цөөнхи болсон учраас Николас Мадуро түүнийг сөрөх өөр нэг бүтэц 2017 онд бодож олоод 545 гишүүнтэйгээр “Үндсэн хууль шинээр боловсруулах үүрэг бүхий зохион байгуулах хурал” гэдгийг буй болгоод, тэндээ социалист коммунист намуудаа олонхи болгуулаад нэг ёсондоо өөрийн парламенттай болчихсон, үүнийг нь дэлхийн ба бүс нутгийнх нь ихэнхи улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгууль зарлаад өөрөө ялчихсан, ингэж ялахдаа сөрөг хүчний удирдагчдaa эх орноос нь хөөж, шоронд хорьж, заримыг нь сонгуульд оролцуулаагүй, тал талын бойкотын дор явуулсан сонгуульдаа Мадуро 70 хувийн саналаар дахин сонгогдлоо гэж зарласан боловч бас үүнийг нь дээрхийн адил ихэнхи улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй, ийм байдалтайгаар шинэ онтойгоо золгосон.
2019.01.10-нд Мадуро тангарагаа өргөж албан тушаалдаа орно гэж зарласныг угтуулаад Латин Америкийн орнуудаас бүрдэх “Лимагийн бүлэг” гэх бүс нутгийн улс орнуудын бүлэг Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч биш тул үүрэгт ажлаа Үндэсний Ассамблейдаа шилжүүлээд өөрөө огцрох, шинэ ардчилсан сонгууль явуулах уриалга нэгдүгээр сарын 4-нд гаргаснаас эдүгээгийн хямрал шат ахин хурцаджээ.
Энэ үеэс Венесуэлын нөхөр ба дайснууд ил гараад ирсэн. Бүс нутгийн ихэнхи орнууд, тэр дундаа хөршүүд нь болох Бразил, Колумб, Гайана, бүс нутгийн түнш нь болох Аргентин, Перу, Коста-Рик, Чили, Гватемал, Гондурас, Панам, Парагвай, Канад, Сент-Люис улсууд Мадурог хууль бус гэж үзсэнээр тэрээр бүс нутагтаа ганцаардсан нь ил болсон. Гэвч гандан бууршгүй Мадуро 10-ндаа тангарагаа Үндэсний Ассамблейд өргөхөд хурлын танхим эл хуль, гадаадын зочид төлөөлөгчид очоогүй, тэглээ гэмэгц нь хөрш зарим улс нь дипломат харилцаагаа таслан дохио сануулга өгсөн ч тэрээр хүлээн аваагүй. Ингээд арав гаруй хоногийн дараа Үндэсний Ассамблейн спикер нь засгийн эрхийг авахаар өөрийгөө Түр ерөнхийлөгчөөр зарласнаар энэ улс улс төрийн гүн хямрал руугаа эргэлтгүй шилжээд байна даа.
-АНУ Мадурог “асан Ерөнхийлөгч” гэж нэрлэж байгаа нь гайхал татна?
Венесуэлын Шилжилтийн түр ерөнхийлөгч нь Хуан Гуайдо мөн хэмээн Вашингтонд хүлээн зөвшөөрснөөсөө хойш АНУ-д Николас Мадурог “Ерөнхийлөгч асан” хэмээн нэрлэж, шийдвэр гаргах эрхгүй гэх болсон. Дипломат харилцаагаа АНУ-аас тасаллаа гэж зарламагц нь “Асан Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах эрхгүй ээ” гээд АНУ таслаагүй, одоо болтол нийслэлд нь ЭСЯ-аа байлгаж байна. Тэгээд ч Мадурод улс орноо сүйрүүлсэн дарангуйлсан гэх ялнаас гадна авилга, хар тамхины хэрэг тохох болсон. Хар тамхины хууль бус наймаа, наркотрафикийн толгойлогч гээд бүр нэрлэчихсэн. Венесуэлын дотоод хэрэгт хөндлөнгөөс цэргийн хүчээр оролцохоо ч Дональд Трамп боломжийн хувилбар гэж үзэж байгаагаа Twitter-тээ ил зарласан. Тэгэхлээр тээр жил, 1990 онд хар тамхины хэрэгт хутгалдсан, гэвч Вашингтоноос зай барьж зүүн тийш хэлбийсэн Панамын цэргийн удирдагч социалист үзэлтэн Мануэль Норьегаг баривчилж АНУ-д аваачиж шүүж, 40 жилийн хорих ял оноосон түүхийг энэ удаа Венесуэл дээр давтахыг бас үгүйсгэх аргагүй.
-Eвpoпын Холбоо Венесуэлээс нүүр бурууллаа?
Венесуэлын социалист лидер Мадурод ультиматум тавьсан. Найм хоногийн дотор шинэ сонгууль явуулахаа зарлахгүй бол Хуан Гуайдог Ерөнхийлөгчид тооцох болно гэсэн. Мадуро гөжөөд хариу өгөөгүйгээр барахгүй Европтой харилцаагаа эргэж харна, харилцаагаа тасална гэх шахуу ширүүн мэдэгдлээр хариу барьсан. Нөгөөх 8 хоног нь өнгөрчихсөн, Европын эхний 9 улс нь венесуэлын сөрөг хүчний лидерийг хүлээн зөвшөөрсөн. Эхний ээлжинд Франц, Испани, Герман, Их Британи, Португал, Швед, Дани, Австри, Нидерланд гээд жагссан. Араас нь Польш, Чех, Эстон гэж нэмэгдсэн. Мадурог дарангуйлагч, эдийн засгаа нураагч хэмээн цоллоод эхэлсэн. Испани хэлт Испанийн Ерөнхий сайд ба Засгийн газрыг Мадуро хараалын муухайгаар хэлж гомдлоо илэрхийллээ. Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөгчдийн дотор Гүрж, Украин хоёр нэмэгдсэн нь анхаарал өөрийн эрхгүй татлаа.
Ер нь харьцуулалт хийгээд үзэж болно. Мадурог хэн дэмжиж, хэн дэмжихгүй байнав гэхэд дэмжихгүй нь дэлхийн олонхи байна. АНУ руу хамаг бурууг тохдог ч АНУ бол дэмжихгүй байгаа тэр олон улсын л нэг шүү дээ.
АНУ л бүх лай ланчгийн ард байна гэж үзэж бүр цөхрөхдөө Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасаллаа гэж зарласан. Европын Холбооны бүх улстай ч тэгж мэднэ. Латин Америкийн 33 улсын 4-хөн нь болох Мексик, Куба, Боливи, Никарагуа Мадурог дэмжиж байна. Мексик бол цаг зуурын тактикийн үүднээс АНУ-аар хилээ нээлгэж дүрвэгсдээ илгээхийн тулд тэгж байж магад. Мөд нөгөө олонхитойгоо очиж нийлнэ. Тэгээд ч “Лимагийн бүлэг”-ийн нэг идэвхтэй нөлөө бүхий улс. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера Twitter-т юу гэж бичсэн байна гэхлээр “Мадурогийн хоногийн тоо дуусчээ”, “Венесуэлын ард иргэд энх тунх, эрх чөлөөт, цэцэглэн хөгжсөн улс болохын босгон дээр байна”, “Мадурогийн дарангуйлах дэглэм хоногоо тоолж байна” гэсэн бол Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке хэд хоногийн өмнө “Мадурогийн захиргаа төгсгөлдөө орлоо” гэсэн байсан. Бүс нутгийнх нь, хамгийн ойр байх ёстой улс орнууд нь Мадурог хэрхэн үнэлж дүгнэж байгааг энэ хоёр Ерөнхийлөгч илэрхийлчихсэн юм биш үү? Цөхөрсөн Мадуро бүр аргаа барахдаа “Би үнэнхүү христиан, Пап Та мэднэ дээ” гэж байгаад Ромын Пап Францискээс тусламж хүссэн захидал хүртэл явууллаа. Европ дахь тулгуур нь Оросоос гадна Пап болж үлдэх нь байна.
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Даваа - 01 сарын 05,
2026

Сэтгэгдэл27
Баярхүү гуайн бичсэн дүгнэсэн нь таараад л байгаамдаа,,,,,танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,,
ЭНЭ НЭГ ЦАГААН СОЛИОТ ХОЛЬЖ ӨГНӨӨ
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Mongol d hereb gazariin hobor element geed eserguutseed baibal angle America mongold bumbugduud hobdiin irgediig har tamhichid geed bugdiig hyadah bo shu angle America bol ashig l gebel allaga deerem bugfoig hoigeed ii. Tarhi urgagchid aar hudal medeelel taraadag mutation bol baylagagta bid ezen geed l aluulj ba
Еврейчүүдийг магтаж, Азиатчина гэж хараадаг Европ Оросууд гурав хоногт ялна гэсэн Украйнтайгаа дөрвөн жил зууралдаж байгаа. Ганц ч удаа Киевт байгаа парламент, ерөнхийлөгчийн ордон, банк,цахилгаан станц, вокзал, гүүрүүдийг нь Оросууд бөмбөгдөж чадаагүй. Гэтэл Америк хоёрхон цагт бүгдийг нь дэлбэлээд Мадурог олзлоод явж байна.
МАШ БУРУУ БИЧИЖ БАЙНАА, ЭНЭ НӨХӨР. ОРОС ХЭРЭВ ТЭГЭЭД ШУУД ХАМААГҮЙ ЭХЭЛСЭН БОЛ ӨДИЙД ДЭЛХИЙ ДАХИНЫ БАЙ БОЛСОН, ТЭГЭЭГҮЙ ЗӨВХӨН ЦЭРЭГ ДАЙНЫ ХОЛБОГДОЛТОЙ ГАЗАРТ Л ЦОХИЛТ ӨГСӨН БОЛОХООР ИНГЭЖ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ГЭЖ ГАДНЫ ТОЙМЧИД БИЧЭЭД УДЛАА
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
202.9.47.21 Бүх улсад дайн эхлэхэд хамгийн түрүүн цохидог байнууд бий.Оросууд Киевийг цохихгүй байгаа нь чадахгүйдээ л тэр. Олон юм ярьж булзааруулах хэрэггүй. Америкийг хар л даа.Үнэн ялгаатай байгаа биз дээ.Тэр тусмаа Америк Орос Украйн хоёр шиг хөрш улсууд биш Карибын тэнгисээр тусгаарлагдсан улс шүү дээ.
Баярхүү абугай венесуэль мадро элдэв глобал асуудал монголчуудад ямар хамаа гарч хашаагаа будацгаа гэж уриалахгүй яав
БИ ГЭСЭН ӨВЧИНД ГҮН НЭРВЭГДСЭН ЭТГЭЭД ДЭЭ, ЭНЭ БАЯРХҮҮ
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Баярхүү абугай венесуэль мадро элдэв глобал асуудал монголчуудад ямар хамаа гарч хашаагаа будацгаа гэж уриалахгүй яав
Их гүрнүүдийн хооронд болж байгаа зодоон нь монголд огт хамаагүй шахуу байтал энэ баярхүү гуай тэр бүх хэрүүл зодооныг монголд чирж авчрах гээд зүтгээд байх юм. Хувь хүнийх нь агуу ихийн дэмиирэл нь ингэж илэрдэг юм байх даа
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээл хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Хаа нэгтээ УЛАЙ гарвал , тэр бүхэн дээр аль хэдийнээ БАЯРХҮҮ БААБАР хоёр ХОН ХЭРЭЭ шиг - ЗОЛБИН НОХОЙ шиг очоод суучихсан ТОНШИЖ байх юм ааа ...
МОНГОЛЧУУД ЯГ УКРАЙНЫ ФАШИСТ НАЦИСТУУД ШИГ ХҮМҮҮЖИЛ ОЛЖ ДУУСЧ БАЙНА
Сайн улс төр судлаач хүн
Монголын улс төрийг судалж чадаагүй хүн, гадаад улсыг судалж үл чадна.
Синга жүүд Баярхүүгийн цаад санаа нь бол Хүүкийг ятгаад Вёнёсуэльд төрийн айлчлал хийж стратёгийн тунхаглал хийх явдал юм ! Морин хуурын чуулгатай нь хамт далимд нь өөрөө явчихна ! Тэгээд тэрэнд бэлдэж Мадурогийн дараачийн засгийг одооноос зөвшөөр гээд бичиж байна ! Болж өгвөл Орос Хятад хоёроос урьдчихвал сайн гээд !!
КҮЭ ЭНЭ НЭЭРЭЭ ИМПЕРИАЛИЗМЫГ ДОЛООГЧ трампын хошного долоогч ЦАГААНДАА ГАРСАН долигнуур хог шүү .ялихгүй зусар баяжихад саадаа гэж.ингэж зүтгэж байгааг нь нөгөө яанк нь мэддэг болов уу хөөрхий чаос
овоо гайгүй юм болуу гэж бодсон чинь найгүй гөлөг байж хэн дуртай нь таалагдахгүй байна гээд л дайраж ороод байвал монгол шиг оронд юу болох вэ гөлөг өө бүүр дургүй хүрчихлээ
ЭНЭ БААБАР БАЯРХҮҮ ГЭСЭН ГЕРМАНЫ СОЦИАЛ ДЕМОКРАТУУДЫГ ДАЙНЫ ДАРАА МОНГОЛЧУУД ДҮҮЖИЛНЭ
Энэ Баярхүүгийн үгээр явбал ёстой шороо үмхэнэ одоо хөгширөад будилдаг болсон.Дуугүй хүлээх ОХУ Хятадын байр суурийн өрнөлтийг ажиглах!!!
ОРСУУД ОНИКСЫ"" ЗЭВСГЭЭР ОДЕСС ХАРКОВЬ НИКОЛАЕВ ЗАПОРОЖ МУЖУУДАД ДАВШИН БАЙЛДАЖ БАЙНА АМЕРИКИЙН БАЙДАЛ УЛАМ ТҮРЭГЛҮҮЛЖ БАЙНА ДАРААГИЙН АЖИЛ ИХ ГАРЧ ИРЖ БАЙНА
МОНГОЛД ЯМАР ПАДЛИЙ БАЙНА АА ? ХООСОН ХИЙРХСЭН ГАРУУД.
seems Trump got small cards like fighting n capturing Small Guys n Kittens. Sharpie surge On. Funny the way A President would try this hard to distract from Epstein n Jack Smith. Can't stand against Xi n Putler. This dynamics of his fake bravery would set very bad examples n consequences for other Big Nations. Surely they would not follow the suit. The Monroe Doctrine should not become the Trump Doctrine.
Д.Баярхүү туршлагатай олон улс судлаач учраас маш сайн анализ хийдэг, дүгнэлт нь ч зөв гарч байна. Баяр хүргэе. Дараа дараагийн алхамуудыг хэлнэ үү?