Муу эр дайнд хөөрнө гэсэн Монгол үг бий. Амьдралаар нотлогдсон энэ үгний гол санаа бол өмнөх ажлаа олигтой хийж чадахгүй арчаа муутай этгээд байх тусмаа өөрт ахадсан сэдвээр элдэв юм ярьж, дөвчигнөх нь их байдаг аа л гэсэн үг.
АНУ Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уг үйл явдалд геополитикын дүгнэлт хийж, газрын тосны үнэ, нийлүүлэлтийн хөдөлгөөн, баялгийн үндэсний үзэл гээд л авч өгчээ, авч өгч.
Хамгийн инээдтэй нь энэ лут дүгнэлтүүд бүхий хэдхэн өгүүлбэрээ зөв ч биччихэж чадаагүй байгаа юм. Ер нь бол Г.Дамдинням сайдаа Венесуэл, геополитик ярьж дөвчигнөхөөсөө өмнө балга бензины түгээлтийн асуудлаа хэл амгүй хийж чаддаг болчихвол зүгээр байна. Олон улсын улс төр, эдийн засаг таны дүгнэлтээр дутахгүй. Харин муу ч сайн ч сайдын ажил хийж байгаа хүний бодлого, зохицуулалтаар салбар тань дутах бүү хэл цангаж байна. Г.Занданшатарын удирдсан Засгийн Газар байгуулагдсанаас хойшхи хамгийн асуудалтай, хамгийн хэл ам таталж буй сайд болоод байгаа гэдгээ Г.Дамдинням та сайн санаж явах нь зөв болов уу?
С.Сарнай
Мягмар - 01 сарын 06,
2026

Сэтгэгдэл16
Teneg lalar shuu, bur neg
МАН Ы МАЛНУУД БҮГД ИЙМ. ЭНЭ ТЭНЭГ ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ТЭНЭГ НЬ.
MCS мөнгөөр угжуулсан малнуудын нэг Дамдинням. Энэ гурван үсэгтэй компанийг дампууруулж хаямаар байна.
Gamingiin tsereg mongol d orj ireed bogdiig buulgaj shorond horison ijil dabtagdaj ba shu
Гамингийн цэрэг орж ирсэн жил давтагдана гэж байгаа бол Монголын төрийг Улаанбаатарт биш харин хөдөө хээр гаргаж үзэлцэх хэрэг гарах нь.
Lol
САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНА .....
Зандангахайн эргэлддэг нарийн боовыг нь хөхөж мөнгө авлигалаа өгсөн Дамдиннямыг та нар яаж ч чадахгүй шүү.
MCS мөнгөөр угжуулсан малнуудын нэг Дамдинням. Энэ гурван үсэгтэй компанийг дампууруулж хаямаар байна
Путиныг сармагчлан дууриаж цээжээ нүцгэлэн буу барьж морь унаж данхагнаад байсан нэг муу мантуу нүүрт сармагчингийн дэргэд ч энэ гайгүй хэрэг..
Дямка зөв шүү дээ. Харин дарангуйлагч ЕС тайгаа яаж ойлголцдог бол !
MCS мөнгөөр угжуулсан малнуудын нэг Дамдинням. Энэ гурван үсэгтэй компанийг дампууруулж хаямаар байна
Хариуцсан ажлаа олигтохон хийж чадахгүй байж,геополитик ярьж яахав дээ. Саад Дампуунямын үнэн төрх нь энэ шүү дээ.
MCS мөнгөөр угжуулсан малнуудын нэг Дамдинням. Энэ гурван үсэгтэй компанийг дампууруулж хаямаар байна
Дамдинням бид хоер хошногоо л зов арчиж сур
Үнээн бүүр нэг илүү үгтэй далчиганасан нөхөр.