НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.
“Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна” гэж Мадуро хэлжээ. Тэрбээр мөн өөрийгөө “цэргийн олзлогдогч” гэж нэрлэсэн байна.
Венесуэлийн удирдагч асан болон түүний эхнэр шүүх хуралдаанд шоронгийн хувцастай, орчуулгын чихэвч зүүж оролцсон бөгөөд гартаа гавгүй ч хөлдөө дөнгө зүүсэн байжээ. Флорес шүүх хурлын үеэр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.
Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх юм.
Мадурогийн төлөөлөгчид түүнийг бүрэн эрхт улсын төрийн тэргүүний дархан эрхтэй хэмээн үзэж, баривчилгаа хууль ёсны байсан эсэх талаар заргалдахаар төлөвлөж байна. Харин АНУ-ын эрх баригчид түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Bloomberg: Мадурогийн хэргийг хэлэлцэх гол шүүх хурал 2027 оноос нааш эхлэхгүй
Bloomberg агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн удирдагч асны хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа 2027 оноос нааш эхлэхгүй бололтой. Үүнээс өмнө шүүгч нотлох баримт солилцох, хүсэлт, өргөдлүүдийг хэлэлцэх урьдчилсан хуваарийг гаргах ёстой. Анхны шүүх хуралд Мадурогийн өмгөөлөгчөөр WikiLeaks төслийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлж байсан Барри Поллак оролцжээ. Харин түүний эхнэр Флоресыг Техас муж улсаас ирсэн өмгөөлөгч Марк Доннелли төлөөлсөн байна. Шүүх хурлын үеэр тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчид нь одоогоор барьцаагаар суллуулах хүсэлт гаргах бодолгүй байгааг мэдэгдсэн боловч цаашид ийм хүсэлт гаргах боломжийг үгүйсгээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл14
Очиж очиж муу бохироороо зартай Бруклиний шоронд шүү.Энэ хүний ирээдүй харанхуй болжээ. Ажиллахгүй агаараас эсэргүүцэн хамгаалах чихсэн Оросууддаа гомддог байх даа. Гэхдээ Орос систем Сири Иранд урд нь бас ажиллаагүйг мэдсэн байх ёстой доо.
Бруклины шорон чинь жаргалын орон шүү матёриаллаг хангамжийн хувьд ! Монгоо нарын улны гэр ороноос хамаагүй дээр !
Тиим их заваан
Америк - Тэр Ардчилал, хүний эрх, олон улсын дүрэм журмаа бөгсөндөө чих! Май дунд хуруу!
Хулгайч хэзээ ч хулгай хийснээ хүлээдэггүй юмшүүдээ,,,хулгай хийснийг нь хүлээлэгдэг юмаа,,,,,,эр эм чаушескуг югславын ард түмэн яалаа,,,,саддамыг яалаа,,,нохой каддафиг яалаа,,,,ассад оросруу зугтаагүй бол яах байлаа,,,,янукович яг криштакт дүүжлүүлэх байсан юм,,,халтар мадуро ч азтай петух юмдаа,,,,авгайтайгаа америкт тансаглаад л,,,,эрхлээд л,,,бөгспутин харин хаашаа АЧИГДНАА ,,,,
Мадурог 92 настай шүүгч шүүж бг. Сайн бод залуус ах Та нар ч чадна
Нохой Замурагийн хүү халтар Мадуро ямар ч буруугүй ! Уго Чавёс л буруутай !
Тэр мэдээж буруугүй
Өмнөд Америкуудын 1 юманд дургүй, хар тамхины бизнест хэт доншуурч юм бүтээдэггүй, юм л бол буудалцах . Бразил танк оруулж байж хар тамхины картелуудаа арай хийж хяналтанд оруулсан биз дээ
Америкийн хар тамхийг атгадаг латинууд Орос харуудтай шоучин худлаа нохой зан авираараа төстэй.Тэгэхдээ эвсэг болхоороо их аюултай.
Оросууд хэзээ ч Зеленскийг ингэж баривчилж чадахгүй. Хэдэн мянган хүнээ алуулахыг илүүд үзэж Киевийг ч бөмбөгдөхөөс айдаг лаларууд.
Оросууд нацист алиалагч Зеляг баривчлахын тулд харин ч ах дүү Украйнчуудыгаа хохироохгүй гэж цэвэрхэн үзэж байна! Нэг муу нацист алиалагч гоомоо мансуурлаас болж пу боллоо гэж ах дүү нарыгаа хядаж байдаг юм! Чи чинь харин жинхэнэ цусанд шүлэнгтсэн барууны бөөс байна!
neg ylasiin byren erht erenhiilegchiig baribchilaj baidag haisaa ylas ter be?............ene delhii chini haisaa yabaad baina be?..............Amerik ch dyraaraa delhiig ydirdah ni yy?..............................NYB uun deer anhaaralttai handah heregtei dee!!!
Муу пиз хар тамхины заваан гахай