sonin.mn

АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. “Үгүй, бид Венесуэлтэй дайтаж байгаа биш,” хэмээн Трамп хэлэв. Түүний тайлбарласнаар, АНУ нь хар тамхи наймаалцдаг, мөн шорон, сэтгэцийн эмнэлэг, хар тамхинд донтогчдыг АНУ руу илгээдэг гэмт бүлэглэл, этгээдүүдтэй л тэмцэж байгаа аж.


Трамп мөн Цагаан ордон ойрын 30 хоногийн хугацаанд Венесуэлд шинэ сонгууль зохион байгуулагдана гэж үзэхгүй байгааг онцоллоо.


“Юуны өмнө улсыг нь тогтворжуулах шаардлагатай. Ийм нөхцөлд сонгууль явуулах боломжгүй. Иргэд санал өгөх бодит нөхцөл бүрдээгүй байна,” хэмээн тэр Венесуэлд нэг сарын дотор сонгууль болох эсэх тухай асуултад хариулжээ. “Үүнд тодорхой хугацаа хэрэгтэй. Улсыг нь аажмаар сэргээх ёстой,” гэж Трамп нэмж хэлсэн байна. Мөн тэрээр Венесуэлийн асуудлыг хариуцан ажиллах АНУ-ын албан тушаалтнуудын багийг нэрлэсэн бөгөөд тэдний бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет, Цагаан ордны Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер, Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар багтжээ. “Тэд тус бүр өөр өөр чиглэлээр мэргэшсэн, шаардлагатай туршлагатай хүмүүс,” хэмээн Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн байна.



Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com