МУУГЗ, Төрийн шагналт зураач Ц.Мөнхжинтэй ярилцлаа.
Ард нийтийн санал асуулга зохион байгуулах үйл хэргийг яагаад санаачлах болов гэдгээс яриагаа эхлэе
Үүнийг би анх санаачлаагүй. Манай Д.Батсүх, Х.Бат-Ялалт гээд хүмүүс бий. Бид бүхэн зохион байгуулж эхлүүлж байгаа болохоос биш ард нийт үүнийг хүсч байна шүү дээ. Тогтолцоо нэг л биш болоод байна. УИХ дээр Оюутолгойн сонсгол хийгдлээ. Нүүрсний сонсгол хийгдлээ. Хичнээн ч хулгай гарав. Хулгай нь өөрөө тогтолцоо юм шиг болчихсон байна шүү дээ.
Хүмүүсийн амьдрал яаж доройтож байна. Монгол орон маань баян тансаг, есөн эрдэнийн газрын баялагтай улс шүү дээ. Гэтэл Оюутолгой дээр ямар гэрээ хийсэн байна. 30 гаруй жилийн дараа ч ямар ч үр дүн байхгүй. Нийгэм солигдох үед ганзагын наймаа хийж байсан олон хүмүүс байдаг шүү дээ.
Наймаа хийхэд ч ийм алдаатай наймаа хийдэг хүн бий юу? Гэтэл ийм том, ийм их баялагтай орд дээрээ гэрээ хийхдээ асар их алдагдалтай хийчихсэн байна гэж юу гэсэн үг вэ. Ард түмэн бүгдээрээ харлаа шүү дээ. Зөвхөн алт гэхэд л 1800-гаад тонн гэнэ. Гэтэл одоо 200 орчим тонн л үлдсэн гэсэн үү. Ард түмэн үүнийг үнэхээр гайхаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч энэ гэрээгээ цуцал гээд байгаа шүү дээ. Яагаад энэ компанитай л наалдчихсан юм шиг байгаад байгаа юм. Өөр компанитай гэрээ хийж болдоггүй юм уу? Яагаад зөвхөн “Рио Тинто”-той л гэрээ хийх гээд байдаг юм бэ гэдгийг би гайхаад байна.
Монголчуудын амьдрал ямар байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өр зээлгүй хүн алга. Бүгд маш ядуу болсон байна. Юмны үнэ байнга нэмэгдэж байна. Үйлдвэр огт барихгүй байна. Ажилгүй байна. Үйлдвэр барих юм бол хүмүүс ажилтай болно шүү дээ.
3,5-хан сая хүн амтай байж сайхан залуучууд нь харь оронд ажил хийх гээд яваад байна. Энэ талаар би анх 2006 онд “Өдрийн сонин”-д “Миний эх орон аажмаар үгүй болж байна” гэдэг нийтлэл бичиж байсан. Яг энэ асуудлуудыг бичиж байсан. Тухайн үед хүмүүс сайн хүлээж аваагүй. Та хэт хурц хэлээд байна гэдэг байсан. Гэтэл тэр үеэс хойш 20-иод жилийн дараа одоо амьдрал дээр харж байна шүү дээ.
Монгол Улс өөдлөхгүй байна. Бид зөв зүйлийг шүүмжлээд байгаа биш, бодит байдлыг ярьж байна. Ингээд манай Ц.Батсүх, Х.Бат-Ялалт, Л.Цог гээд хүмүүс нийлээд хуулийн дагуу ийм гаргалгаа байгаа юм аа гээд л ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа хэрэг. Энэ бол Монгол Улсын иргэн бүхэнд хамаатай.
Бүгдээрээ хамтарч, нийлж энэ сайхан эх орноо “Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” гэж зүрхэн дээрээ гараа тавьж дуулаад байдаг хэр нь мандуулах байтугай өрөнд оруулаад байдаг нь ямар логик байна вэ? Энэ бол гутамшиг шүү дээ. Би ингэж л бодож байна даа.
Ард нийтийн санал асуулгын үр дүнг та яаж төсөөлж, хүлээж байна вэ?
Санал асуулгын үр дүнг би мэдэхгүй шүү дээ. Тэр бол манай ард түмний хүсэл зориг, амьдралынхаа төлөө эвлэлдэн нэгдэе гэсэн санаа шүү дээ. Нэг үеэ бодоход нэгдэж чадаж байна. 2007 оны үед түрүүн хэлсэн нийтлэлийг бичихдээ би энэ зовлонг хараад, алсыг хараад ийм зүйл болох гээд байна гэхэд тэр үед байсан хүмүүс сайхан сэтгэлээрээ сонгуульд амжилт гаргадаг хоёр намд итгэж байлаа. Гэтэл итгэлийг нь даасангүй. Ингээд хүмүүс сэрлээ шүү дээ.
Бид итгээд байсан чинь бодит амьдрал дээр үйл хэрэг, ажил нь биш болоод байна. Удирдаж чадахгүй байна. Бидний амьдрал өнгөрсөн 30 гаруй жилийн турш дээшлэх байтугай улам дордоод байдаг. Тэгээд өөдөөс баахан зовлон тоочоод мөнгө байхгүй гээд, цалин тэтгэвэр нэм гээд хөгшчүүл, эмч багш нар зөндөө жагслаа.
Мөнгө байхгүй гэдэг. Мөнгө байхгүй гэж юу гэсэн үг вэ? ЭМДС-нд мөнгө байхгүй гээд эмнэлгүүдийн нөхцөл байдал бас хэцүү байна. Саяхан би Эх нялхасд хэвтэж байгаа хүнтэй уулзсан. Та нар ч тэр хүмүүстэй уулзаарай. Хоёр настай хүүхэд, хоёр гуравхан сартай хүүхдүүд хавдар тусчихсан байна. Юунаас болоод байна? УИХ-ын дарга гишүүд тэр хүмүүс дээр очиж уулзаж байна уу? Ямар мөнгөөр тэр хүмүүс эмчлүүлж байна. Сошиалаар хандив гуйж л төлбөр мөнгөө олж байна. Бодит байдал ийм байхад үүнээс яагаад тасраад, тусдаа байгаа юм бэ? Бидний, та нарын хүүхдүүдээс ялгаа байхгүй шүү дээ тэр хүүхдүүд.
Намайг бага байхад ийм жоохон хүүхдүүд хавдар туслаа гэж дуулдаж байгаагүй. Хоёрхон сартай хүүхэд хавдар тусаад, дусал тариа хийлгээд, мөнгө нь олдохгүй. Миний дотор харлаж байна. Даатгалд мөнгө байхгүй. Монголчууд сайхан сэтгэлтэй тулдаа хандив тусламжаар болоод байна.
Гэтэл ийм баян орон байж Монголын төр яагаад үүнийг хийж чадахгүй байгаа юм? Сайхан сэтгэлтэй монголчууд хандив өгөөд, нөгөө талд төр нь даатгалд мөнгө байхгүй гэж яриад. Энэ үнэхээр хачирхалтай хэрэг. Бодит байдал ийм байна шүү дээ. Ийм учраас олон нийт болохгүй байна, ер нь өөрчилье гэдэг санааг нэгтгэж байгаа болохоос биш нэг хүн санаачлаад хийж байгаа санал асуулга биш. Аяндаа гарч ирж байгаа, нэг ёсны Монгол түмний байгалийн үзэгдэл болж байна шүү дээ. Ингэж ойлгох нь зүйтэй болов уу.
Ард нийтийн санал асуулга гэхээр яах аргагүй Үндсэн хуулийг өөрчлөх, засаглалын асуудал хөндөгдөнө. Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын алиныг нь дэмждэг вэ?
Аливаа зүйлийг өнгөц ойлгож хэрэггүй. Суурь, үндсийг нь харах ёстой. Ямар ч улс орон парламентын засаглалтай ч бай, ерөнхийлөгчийн засаглалтай ч бай аль нь ч улс орноо амжилттай аваад явж болно шүү дээ. Юунаас шалтгаалдаг вэ гэхээр төрийн эрхэнд гарсан хүмүүсийн сэтгэл зүрх, чадвартай хүн байна уу, иргэдийнхээ төлөө хүн байна уу, үгүй юу гэдгээс л шалтгаалж байгаа. Ийм хүн гаргаж ирэхэд зөв сонгууль явуулах нь хамгийн чухал.
2020, 2024 оны сонгууль хар машинаар явсанд хүмүүс эргэлзэж, маапаантай сонгууль болсон гэж ярьдаг шүү дээ. Өмнө нь гараар тоолсон ч алдаатай гээд 7-р сарын 01-ний үйл явдал болж байсан биз дээ. Гараар тоолохдоо алдсан бол хар машинаар ч алдаатай тоолсон гэдэг хардлага, сэрдлэгэ байгаа. Бүх юм логиктой.
Дэлхий дээр Монголоос өөр хар машинаар сонгуулиа тоолдог улс орон байна уу? байхгүй биз дээ? АНУ-д үйлдвэрлэдэг мөртлөө Америкчууд өөрсдөө яагаад энэ машинаар сонгуулиа тоолохгүй байгаа юм. Монгол шиг санал өгдөг хүн нь цөөхөн улс оронд хар машинаар тоолоод, манайхаас олон хүн амтай улсууд гараар тоолоод байдаг. Өөр улс орнууд энэ хар машинаар сонгуулийн дүнгээ тоолдоггүй гэдэг чинь буруу тоолдог гэж хэлээд байгаа баримт гэж хэлж болох байх. Өнгөрсөн оны төгсгөлд МАН даргаа сонгохдоо гараар тоолсон биз дээ. Яагаад хар машинаар тоолсонгүй вэ? Ингээд харахаар энэ сонгуулийн хууль учир дутагдалтай, булхай луйвартай явагдаад байна гэдэг ард олны хардлага үнэн харагдаад байгаа учраас сонгуулиа зөв тоолбол ард олны саналаар давуу болсон УИХ-ын гишүүд бүрэн дүүрэн гарч, эх орныхоо төлөө зүтгэж чадна гэж итгэх хэрэгтэй. Сонгууль маапаантай буруу яваад байх юм бол энэ хүмүүс чадахгүй байна, ард олны санал авч гарч ирсэн улсууд биш байна гэдэг нь үүгээр нотлогдож байна гэж үзэж байгаа юм.
Ард иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?
Бүгд л мэдэж байгаа даа. Ард олон маань амьдралаа дээшлүүье, эх орондоо эзэн байя, айх айдасгүй амар тайван амьдарья гэж байна. Сүүлийн үед Монголын залуучууд бүх л салбарт дэлхийд гайхуулж байна. Би үүнд баярлаад байгаа. Энэ бол Монгол түмний хийморь сэргэж байгаа нь харагдаад байгаа юм. Бид чинь хийморьтой ард түмэн. Харин үүнд садаа болж байгаа зүйл бол булхай луйвартай сонгуулиар гарсан УИХ-ын гишүүд юм.
Эдгээр гишүүд сая хэлсэн амжилт гаргаад байгаа тамирчид шиг л ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэднээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Дуучин Ч.Мишээл хэлсэн үгэндээ бид хүчтэй ард үндэстэн шүү. Бодож байгаагаасаа ч илүү гэдгээ та бүхэн ойлгоорой гэсэн.
Энэ бол маш чухал зүйл хэлж байгаа юм. Бид бол ийм хүчтэй, агуу ард түмэн байхгүй юу. Их эзэн Чингис хаан агуу их өвөг дээдсийн удам. Гэтэл ийм ядуу зүдүү, өрөнд орчихсон байна гэдэг юу гэсэн үг вэ? Хамаг баялгаа өгөөд өрөнд ороод байна гэдэг чинь ухаанд багтахгүй байна. Ард олон үүнийг л ярьж байна. УИХ, төрийн эрх барьж байгаа байгууллагад нэг том алдаа байгаа нь ард түмнийхээ үгийг авдаггүй, сонсдоггүй. Ард түмнийхээ сонгуулиар сонгогдоод, төлөөлж гараад ажлаа хийж байгаа хүмүүс ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлэлийн дагуу хэлсэн үгийг нь сонсох ёстой. Жишээлбэл ураны асуудал дээр 111 мянга 999 хүний гарын үсэгтэй бичгийг Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байхад өгсөн биз дээ. Тэр үед 111 мянга 999 хүний гарын үсэгтэй ийм баримт ирлээ гээд Д.Амарбаясгалан цуцалчих боломж бүрэн байсан шүү дээ. Гэтэл тэр үед УИХ-ын тамгийн газрын ажилтан нь Д.Амарбаясгалан дарга ажилтай байгаа, та нартай уулзахгүй гэж хэлэхэд нь би бас гайхаж байсан.
Ард түмэнтэйгээ уулзах чинь ажил биш юм уу? Тэр дарга ард түмэнтэйгээ уулзаж үгийг нь сонсоод, тэр бичгийг хүлээж авах чинь ажил шүү дээ. Өөр юу хийх гэж ажилтай гээд байгаа юм. Харж байгаа биз дээ. Ийм ялгаатай зүйл харагдаад байна. Дараа нь яасан билээ. Уулзахгүй зугтаад байсан нэг их удалгүй огцроод унаад өгсөн.
Хэрэв тэр хүн ард олныхоо үгийг аваад юм хийсэн бол ард олондоо нэг сайхан зүйл хийчихлээ гэсэн үг. Тэгэхээр ард түмэнтэйгээ уулзана, ард түмнийхээ үгийг сонсоно гэдэг бол ажил шүү дээ. Үүнээс зугтаад, өөрөөр хэлбэл биднээс тусгаарлагдчихлаа. Бид нэг байх ёстой шүү дээ. Үүнийг би гайхаад байдаг юм. Дарга болсон ч Монгол Улсын иргэн хэвээрээ шүү дээ. Үүн дээр эрх мэдэлтэй хүмүүс бодож дүгнэх болов уу. Өрөөндөө Чингис хааныхаа хөргийг залчихсан байдаг шүү дээ. Тэгэхээр сургаалийг нь биелүүлэх л асуудал.
Танд баярлалаа. Та бүхний үйлд амжилт хүсье.
Ярилцсан М.Чойжал
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл26
2 танхимтай парламентын засаглал нь дээр юм болов уу?
Н.Цүлтэмийн ихэр сармагчингийн нэг Ц.Мөнхжин худлаа бүлтрэхээ болио! Урчуудын эвлэх гэх байгууллагын үл хөдлөх хэдэн хөрөнгийг газартай нь зарж баяжсанаа хүн мэдэхгүй гэж бодоо юу?! Ийм увайгүй цайчихсан луйварчид “хулгайчийг бариарай!” гэж орилоод унахаар энэ нийгэм болохоо больчихсон л юм байна. Өнөө хэд нь Мөнхжин мэтийн шуналын тулам болсон луйварчдыг эгнээндээ элсүүлж л байдаг, таарч дээ!!!
2 танхимтай парламентын засаглал нь дээр юм болов уу?
NO- той хүн байна. МАХН-аас эхлээд 3 нам дамжиж урваж шарваж янхандсан энэ хүн ингэж ярихлээр Монгол яаж өөдлөх вэ дээ. Бас их сагсуу, худалч өвгөн юм, аваагүй шагналаа авсан болгоод биччихэж. Бусдыг өөрөөсөө тэнэг гэж үздэг аж. Энэ дэмийрэгчийг монголын жинхэнэ зураач урчууд таашаадаггүй юм байна лээ, ард түмэнд танигдсан ганц ч бүтээлгүй, юун улс төр, улс орны хөгжил ярих. Хоосон улстөржихөөс цаашгүй. Хамсаатнуудыг нь харж, нэрийг нь сонсохоос ой гутмаар. Ард түмний санал асуулга явуулж монголын төрийг тараана гэнэ үү. Больж үз, гялгар төмрөө мөрөөдөөд хэвтэж бай, хадан гэр чинь ойрхон харагдана
2 танхимтай парламентын засаглал нь дээр юм болов уу?
2 танхимтай парламентын засаглал нь дээр юм болов уу?
Жагсаалтын тоог багасгах хэрэгтэй байна даа дэндүү золбин хүмүүс оруулах юмаа ардах урдахаа мэдэхгүй амны зоргоор бурна амьдралаа дээшлүүлэх зорилготой хүмүүсийн цуглуулга хийхээ болье
Балай тэнэг шоу үзүүлсэн хөгшин зөнөгүүд.Дэмий балай ямар ч хэрэггүй юм улин хуцалдаад байхаар МАН-ын дарга сайд бүдүүн данжаадуудын хошногыг нэг бүрчлэн ухаад өгвөл үр дүн гарна. Хүрэлсүх данжаадын 14 тэрбумаар казинодож тоглосон хэрэг. Тэрэлжид нүүрсний хулгайн мөнгөөрөө Бугат резорт эдлэн бариулсан хэрэг.Бага тэнгэрийн аманд нисдэг тэрэгний зогсоолтой хаус ,Хотын төвд Андууд олон давхар байшин,Бас Засгийн ордны ар талд Миеэ луухаан хятадаас газар дээрэмдэж аваад 6 давхар байшин бариулж зарж мөнгийг нь аваад Австрали руу зугатсан хэрэг гээд зөндөө юм байна шдээ. Зөнөг төгцгүүд ээ..Та нар ингэж балайрхыг Саарал ордны данжаадууд гөлөг хуцсан чинээ тоохгүй шүү..Малууд аа
Хэн хэн ямар хүмүүс энэ хөдөлгөөнийг удирдаж байгаа,,, дэмжиж байгааг харж байж,,,,,дэмжих дэмжихгүйгээ шийднээ,,,,,удахгүйдээ,,,ус тос нь ялгараад л харагдаад эхлэнээ,,,,анхандаа,,,,зөв зүйтэй сайхан ярьж байгаад л,,,,, буруу тийшээ,,,,,халтираад гулгаад хоорондоо алалцаж урвалдаад,,,хувийн эрх ашиг тоглолт хийгээд хадуураад явчихдаг нь бидний гэм биш зан болсон шүү,,,нэгдвэл нэгдсэн шиг нэгдэж,,, тэмцвэл тэмцсэн шиг тэмцэмээр байнаа,,,,харь улсын гар хөлийн үзүүр болж хамаг ардыг түйвээн самрахаасаа болгоомжилоо,,,,гадна дотны хулгайчуудын гар хөл болчихвийдээ,,,олгой хагаравч тогоондоо,,,гар хугаравч ханцуйндаа шүү,,,,
Энэ чинь 2 хөршөө муулаад явдаг гацсан тарихтай хөгшин байна
энэ нөгөө лондонгийн зураач уу ЛЕНИНИЙ ОРОС ОРОН ДЭЭР нэмсэн цахилгаанжилтыг ленин монгол оронд ардын хувьсгалаас хойш хэрэгжүүлсэн өгөө хүртэл шүү сталины улс дамнасан төмөр зам монголыг өнөө хүртэл тэжээсээр байна сталины улс ардын аж ахуй аж үйлдвэрийн комбинат монгол тээх морин өртөөнөөс орбит хүртэл монголыг өнөө хүртэл хөгжүүлсээр байна хот аймаг бүрд АТС-автомат телефон станц кабель шугамын хамт байгуулж цагаан нуур тошинтай увсын боршоо-хандгайт завханы тэс резин улаанбаатар нацшка алтанбулаг хиагтын шугам монголын хаа МАА - нэгдэл сангийн аж ахуй бүрэн хөгжүүлж монгол малын үржил удам тоо толгой хадлан билчээр мал эмнэлэгийг хөгжүүлсэн нь орос шүү дээ ОДОО ОРСЫН ХИЙСЭН ЮМЫГ ҮГҮЙСГЭЖ АМЕРИК АНГЛИ гээд хол яваагүй юу ч байгуулаагүй ОРСООС САЛСАНААС ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН М онголын ард түмэн төв азийн ард түмэн шиг орос хэл мэдэж эрүүл мэнд боловсрол амьдралаа хамт хоршуулан хэрэгжүүлж байга
Хар машинаас гадна МАНай хэсгийн ахлагч гэж сонгууль будилаантуулдаг гар хөлүүд байна
наадах чинь МАН гэдэг мафигийн зүгээр л нэг наад зах нь ... иймэрхүү түмэн янзын бузар аргуудаар л сонгуульд ялдаг нам шүү дээ, нам ч гэж дээ МАФИ
derben fulmataal zoox zoox volj dee
derben fulmataal zoox zoox volj dee
Хүүкийг дахин дэвшүүлж Путин шиг болгоё гэсэн зорилготой хөдөлж байгаа байх ! Үүний тулд ёрөнхийлөгчийн засаглалтай болгочихоор Хүүк Жёнко дахиж дэвших боломжтой болчихно хуулинд нь зохих өөрчлөлт хийчихнэ ! Мэдээж Хүүк ялна !! Энэ хөдөлгөөнийг сайн дэмжиж санхүүжүүлэхээс өөр сонголт Хүүкид үлдээгүй !! Жёнко ч мөнгө өгнө !
Хүрэлсүхийг дахин ерөнхийлөгч болгоно гэвэл ёстой лай л байна. 35 жил МАН-ын хулгайчуудын урд хойно нь шогшиж хэлээ унжуулж дагаж далдаганасан нохойн гөлөг.
Засаглалын хэлбэрийг өөрчлөн Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм уудаа..ард түмнийхээ хүчтэй хяналтан дор бдаг
Хү Сү Жантай адилхан ямар хачин сармагчин төрхтэй төгцөг вэ? Хятадын эрлийз хүн үү?
ажилчин тариачин малчин сэхээтэн амьдралд хамгийн ойр орос хэлээ мартаж орос хэлээрээ эрүүл мэнд боловсрол идэж уух хэрэглээгээ мал аж ахуйгаа ойр зэргэлдээ хөрш орос улстай холбон амьдарч байсан юм Орсоор ярьдаг төв азийн орнууд орос сургуультай орос эмнэлгүүдтэй орос эмчтэй орос яндекс таксийтэй тайван амьдарч байна уул уурхайн уран тэргүүтэй бүх баялгаараа дэлхийд тэргүүлдэг казакстан төв азийн орнууд орос хэлээр хослон ярьж хөгжлээрээ дэлхийд дээгүүрт байна төв азийн орнуудыг харийнхан дотоодын олигархууд нь боолчлох гэсэн ч орос хэл боловсрол орос мэргэжилтэнүүдийн өндөр боловсролыг дийлээгүй Монгол орсоосоо салаад хохь нь болсон ОДОО БҮРЧ ЦААШДАА ХӨРӨНГӨТНИЙ КОЛОНЧЛОЛД ОРНО ИМПЕРЛИСТ КАПИТАЛИСТ ГАДААД ОРНУУДАД СУРСАН ХҮМҮҮС ОФФШОРЧИД ОЛИШАРХУУД ОЛОН НИЙТИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ГАДААДААС САНХҮҮЖДЭГ БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛ ОРНЫГ ЗАДЛАН БУСНИУЛЖ АНАРХИ БАЙДАЛД ОРСОН ОРОСООС САЛСАН
Ер нь бол зуун ямаанд жаран ухна гэгчээр 126 гишүүнтэй парламент ямар ч хэрэггүй, дэмий тэнэсэн, мөнгөний хүүдийнүүд гэдэг нь тодорхой харагдаж байна шүү дээ.
ямар аймаар муухай царайтай хүн бэ
энэ сайт галарив гэдэг золбин гөлгийн сайт мөн үү
Оюутолгой ажилчдаасаа дамжуулж өгөөжөө өгч байна, татвар бас төлж байна өөр яах гээв
овоо тэнэг гаруу
Монголын хамгийн том зовлон бол улс төр, эдийн засаг, нийгэм, уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбарт мэргэжлийн хүмүүсийг мерит зарчмаар томилох бус, "намын томилгоо", "улс төрийн томилгоо" гэдэг галзуу солиотой зарчмаар галзуу солиотой хүмүүсийг томилж байгаа явдал юм. Нөгөө нэг зовлон бол Үндсэн хуулиас эхлээд бүх хуулийг дээрэмчин Америкууд боловсруулан ганцхан танхимтай "УИХ" гэгчид тулган хүлээлгэж батлуулж байгаа явдал юм. Яг бодит амьдрал дээр Монгол улс 1990 онд АНУ-ын конлони улс болсон. Иймээс Монгол улс хэзээ АНУ-ын колончлолоос сална, зөвхөн тэр үед л хөгжинө.
Энэ хөгшин нэг л бишээ!
agyy chultem gyai hyy tanii sabi gedeg biz dee!!!Battylga(jenke)gedeg ter neher ch orolzson Mongoliin eedlehgyi baigaad hybi nemeree oryylsan hylgaich syy!!!yagaad manai ylas er sirneesee salahgyi ulam l doroitood bna be?...geheer ta bidnii ergemjilsen ardchilsan holboo ardchilsan namtai syyd holbootoi,getel bas MAN-ch syyliin heseghen hygazaand ch saijryylaj chadahgyi baigaa ni ene ylasiig dees ni tatah hychin amlga baih sig bna?....ene bol daanch dee?...gemeer ydaan yrgeljilj bna...............Odoo yah be?...gedegee ta byhen saitar bodogtyn................................