ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх “хоригт орсон өндөр чанартай нефть” нийлүүлэхээр төлөвлөж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилснаас хойш хэдхэн өдрийн дараа Truth Social сүлжээндээ мэдээлжээ.
“Энэ нефтийг зах зээлийн үнээр зарах бөгөөд орлогыг Венесуэл, АНУ-ын ард иргэдийн сайн сайхны төлөө зориулна гэдгийг баталгаажуулах үүднээс би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хяналт тавина” гэж тэрбээр бичжээ.
Тэрбээр АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райтад “энэ төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг” үүрэг болгосон байна. Венесуэлийн нефтийг газрын тос хадгалах зориулалттай хөлөг онгоцонд ачсаны дараа шууд Америкийн боомтод хүргэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр сарын 5-ны орой Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригез тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар тангараг өргөжээ. Хатагтай Родригез АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаа гэж Дональд Трамп хэдэнтээ мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл5
Манай АН н гамингийн өмхий үнэртэй шээснүүд,Фермийн амьтад дотор гахай давуу эрхтэй байвал энэ нь дарангуйлал болно гэж ирээд цэцэрхдэг. Харин АНУ давуу эрхтэй байвал ардчилал юм гэнэ. Но дабль стандарт ,гамингийн шээснүүд ээ.
Америк барууны Ардчилал гэж маскны цаадах зэрлэг капитализмын зэс нь цухуйж байна! Ккк
Чадаж байвал одоо яая гэхэвдээ,,,
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
америк английг хүчирхэг болгоно гэдэг чинь ийм зүйлээр дээрэм хийж баяжиж дэлхийн баялгийг бренд гэж америк хоосолсон ирак иран ливи арабын улсууд европ вьтнам өмнөд америк хоосорсон өөрөө юу ч гүй тансаглаж байгалын баялгаа дууссан энэ аймшигтай одоо гренландийг хайлуулж байгаа