Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Харин одоо арай өөр өнцгөөс үргэлжлүүлье.
Ираны бослого үндэсний хувьсгал болж шинэ шатандаа гарлаа. 1979 оны лалын хувьсгалаас хойшхи хамгийн том бослого тэмцэл хэмээн олон улсад тэмдэглэж байна. “Ираны аугаа их дахин сэргэлт” гэсэн уриа цууриатлаа.
“Аятолла сөнөтүгэй!”, “Лалын террор сөнөтүгэй!”, “Паранжа сөнөтүгэй!”, “Бурка сөнөтүгэй!”-уриа цууриатуулан гивлүүр алчуур нөмрөгөө авч хаян шатааж харагдана. Аятолла төгсгөл болох цаг минут гэрлийн хурдаар эргэлээ. Ираны 70 гаруй хотод гудамж талбай хорооллуудыг босогчид гартаа авчээ. Илам мужийн Абданан хот босогчдын гарт орж лалын дэглэмгүй боллоо. Мөн Малекшахи, Кереж хот босогчдын хяналтад орлоо. Хувьсгалчид өөрсдөө лалын харанхуй дэглэмээс чөлөөллөө гэж нэрлэж байна. Корпус, цагдаа босогчдын талд орж байна. Зэвсэглэж байна.
Лалын хувьсгалыг хамгаалах корпусын штабууд, дэглэмийн холбооны сүлжээ дэд бүтцүүдэд АНУ, Израиль агаараас хамтарсан цохилт өгч магадгүй. Венесуэлээс урам зориг авсан ираны босогчид ойрын үед монарх-Шахаа Ирандаа авчирна. Тэр гарцаагүй болох байх.
Мадуро унасан, Иран унаж байна. Ойрын өдрүүдэд энэ явдалд хамгийн ихээр түгшсэн нэг эрхмийг Оросын ТВ-ээс хараад өрөвдөх шиг боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг их л шаналж байгаа янзтай нүдний гал, нүүрний жавхаа нь хайчив аа гэж би гайхлаа. Турчихсан, улам ч жижиг болчихсон юм шиг. Нүүр ам нь нэг л биш ээ! Москва орчмын нэгэн сүмд Зул сарын мөргөлд очоод зогсож байгаа энэ зураг!
Украины фронтод явсан, алагдсан оросын армийн төлөөлөл, гэр бүлийнхэнтэй нь зэрэгцэн оршуулга дээр байгаа мэт гунигтай Путин гэж би харлаа. Яагаад гэдэг нь нэн ойлгомжтой. Мадурогийн кейс бол Путинээс нэг их холуур биш. Хаага дахь Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлуулах ордер гаргуулчихсан эрхэм шүү дээ. Гэнэт савладаг, хадуурдаг, эрддэг зангаараа найз Д.Трамп нь Путиныг бариулна болоод явчихыг би л лав 100% үгүйсгэхгүй.
Ойрын хоёр гурван өдрийн ТВ, сайтуудын мэдээ харж байхад Ираны тэмцэл юуны өмнө Путинд маш том дохио сануулга болж байх шиг санагдлаа. Холбоотноо алдах ч энүүхэнд боллоо. Ираны хувьсгалын гинжин урвал Орост хүрч ирэх вий, Оросын хил даваад орох вий гэхээс Путин хамгийн ихээр айн түгшинэ.
Путин бол ухаантай хүн. Ямар нийгэм босгочихоод байгаадаа ямагт шаналж яваа хүн. Украинд өдүүлсэн дайндаа бүр их шаналж байгаа хүн. Украины ард түмнээс уучлах хүсэх ч үгүй байх. Оросын нэг сая цэрэг эрсийг хүний нутагт аваачиж хядуулчихаад, Орос орон өнөөдөр өдөр шөнөгүй шатаж байгаа тэр бүх нүгэл өөр дээр нь ирнэ гэдгийг Путин сийрэгхэн ухаанаараа аль хэдийнээ мэдэрчихсэн. Айдас, үзэл суртал дээр босч ирсэн дэглэмүүд ямагт унадаг, хэзээ нэгэн цагт ялаа үүрдэг жамтайг тэр ойлгоно. Эдийн засаг унасаар унасаар иргэдийг гудамжны тэмцэлд гаргачихдаг. Иран бол олон удаа тэгж тэмцсэн туршлагатай тул энэ удаа хэрдээ зэвсэглэсэн, бүр гар хийцийн миномёттой байлдаж байгаа гэсэн мэдээ явж байна. “Ираны эсэргүүцлийн үндэсний зөвлөл” гэсэн байгууллага ажиллаж байна. Оросыг ийм болчих вий гэдгээс оросын олигархи, элитүүд айхгүй, тэд хоёр нүүртэй тул гэв гэнэт урвачихна. Путинээ барьж өгөөд амь гарахыг хичээнэ. Бүх муугийн буруутан нь ганцхан Путин болчихсон яллуулж байхад би л лав гайхахгүй.
Украинд Оросын армийн тусгай ажиллагаа амжилттай яваа гэж Путин ба түүний командынхнаас оны баярын мэндчилгээнд (Батлан хамгаалахын сайд Белоусов Оросын армийг хамгийн шалгарсан, байлдаанд хатуужсан байлдаанч арми гэсэн) зэрэг зэрэг уухайлж байснаа одоо бүр таг чиг. Худал хэлж ханалаа гэсэн шиг.
Жирийн цэрэг офицеруудын хараал зүхэл урсгасан гунигт яриа олон тааралдана. “Варяг” гэсэн хочтой хөлсний цэрэг нүүрээ битүүлж байгаад “пиzдеце” хэмээн хараал урсган ярина. Купянск хотод Путины хунтын зохион байгуулсан чөлөөлөлт ёстой пиzдеце боллоо. Хотыг эзэлж авлаа хэмээн Путин өөрөө ярьсан нь асар их хохиролтой, оросын армиар тоглосон жүжиг болж хувирлаа. Зүгээр л оросын ард түмнийг хуурч мэхэлсэн пиzдеце ажиллагаа. Худал хуурмагаараа үлдлээ. Одоо тэр хотод манай 50-100 хөвгүүд таслагдан бүслэгдээд үлдлээ.
Хотын энд тэнд өрөвдөлтэйгээр нуугдаад сууж байна гэж “Варяг” ярьж харагдав. Орост ч хамаатай, Хятадад ч хамаатай нэг мэдээлэл. АНУ-ын цэргийн шинжээчид ярьж бичээд байна.
Венесуэлын тэнгэрийг хамгаалж байсан оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг систем гэж төмрийн хаягдалд өгмөөр хог хэмээн АНУ-ын Дайны сайд өөрөө хэвлэлийн хурал дээр ярьж байсан бол Оросын холбоотон Хятад нь мөн Венесуэлын холбоотон болж тэнгэрийн манаанд гараад эхний ганц хоёр цохилтоор хятадын зэвсгүүд бүгд жагсаалаас гарчихжээ. Хятадын JY-27 гэх радарт суурилсан агаарын довтолгооноос хамгаалах систем радарт баригддаггүй америкийн онгоцуудыг алаад өгнө гээд байсан нь ганц нь ч үүргээ биелүүлсэнгүй. Каракас хотод нэгдүгээр сарын 3-ны үүр шөнөөр америкийн цэргийн операц эхлэхэд хятадын системүүд бүгд ямар ч хэрэггүй нь харагдсан гэжээ. Тэгж ярих юм бол Венесуэл нь олон жилийн турш Латин Америкт хятадын цэргийн үйлдвэрийн экспортын үзмэрийн цонх лангууны үүрэг гүйцэтгэсэн. Венесуэлын эрх баригчид олон удаа хятадын JY-27 радарыг магтан дуулахдаа америкийн “үл үзэгдэгч” F-22, F-35 сөнөөгч онгоцыг олон зуун км-ийн цаанаас ёстой нэг авлаад өгнөө гээд байсан нь оросын С-300, «Бук-М1»-тэй адил харамсалтайгаар металлолом болж төмрийн хаягдалд явжээ. Хятадынх нь оросынхоос ч дор байсан гэж америкийн цэргийнхэн дүгнэж байна. Оросын С-400-нууд өнгөрсөн зун Иранд хог болохыг дэлхий нийтээрээ харсан даа.
Оля Левина гэдэг хаягнаас x.com-д бичсэн байна лээ. Би хөрвүүлье. Мадурог баривчилсан явдал юу харуулав гэвэл Путины тунхагладаг “олон туйлт дэлхий” гэх үзэл санаа, “Каракасаас Тегеран хүртлэх Барууны эсрэг альянс” гэж практик дээрээ маш хүчгүйг нотлон харууллаа. Орос өөрөө 4 жилийн турш Украины эсрэг дайндаа уягдаж зууралдан байна, тавьсан зорилгодоо хүрэх нь бүү хэл асар их хохирол өөрөө амслаа гэжээ. Оля Левина гэж лав орос бүсгүй бололтой.
Хэн нь чухал биш, яг л үнэнийг бичжээ. Үнэндээ ганцхан жилийн дотор Путин хамгийн итгэлтэй гурван холбоотноо (Сири, Венесуэл, Иран) алдаж байна. Оросын нөлөөний бүс, ашиг сонирхол эрс, огцом хумигдлаа.
Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. ОХУ, Путин ч дүүрчээ. Мафиоз-олигархийн фашист маягийн дэглэм рүүгээ явчихсан. Дэлхийн II дайныг дуусгасны 80 жилийн ойг (ялагч нь Орос, Хятад хоёр) сүрлэг тэмдэглэсэн аугаа их армиудын байж байгаа царай энэ гэсэн шиг АНУ Венесуэлд тэднийг шившиг болгож өглөө. Бүр гайтай нь Мадуро баривчлагдахынхаа өмнөхөн Си Жинпиний тусгай элчийг ордондоо хүлээн авч баахан хятадуудтай баярлалдан байсныг яана гээч. Мартсанаас оросын гүтгэлэг түр намжчихсан байх шиг. Хэлэх үггүй болчихсон байх аа!!!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл27
ҮНЭН,,,,
Путин тожгор хамаг найзуудаа алдаж байна. Сири. Венесуэл. одоо Иран. Энэ бол стратегийн том ялагдал.
Бэлтгэв хошууВч Батсайхан гуай эртнээс амь хоргодох бялдуучлалын нүхээ ухаж эхлэв! 😂😂😂
🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🎉✨️🎉✨️
Юу ч дуусаагүй юу ч эхлээгүй байна
Иран бужигнавал хамгийн түрүүн хохирох нь сионист Еврейчүүдийг дэмжиж өөд татан, Азийн ард түмнүүдэд харин дайсагнаж ирсэн Орос. Дайнаар ашиг олж хожиж байгаа Орос Украйны элитүүд нь бүгд Еврей Арменичууд. Ийм байдлыг Оросын 500 жилийн багуудаа дарж боол байлган, Еврейчүүдийг харин ноёд болгодог үндэстний бодлого бий болгосон. Иран энэ байдлаараа цаашдаа шовинист сионист Оростой, Турк Хятад шиг гаднаа инээж дотроо ярвайж харьцахгүй.
Мадурог баривчлах ажиллагааг Трамп анх Бадамжунайг барьж сугадаж ирсэн монголын шувуу ажиллагаанаас харж санаа авсан гэсэн ! Нэг хүнийг барих саяын нусгай ажиллаагаа олигтой юм болоогүй ээ ! Мадуро явсан боловч мадурочууд үлдсэн ! өөр нэг мадурог гаргаад л ирнэ тэгээд үзэлцэнэ ! газрын тосыг нь эзэмших санаархал нь мөд бүтэхгүй ! Трамп одоо үгэнд нь олигтой орохгүй байгаа учир ногооноо Зёляг бас барьж авчирья гэж бодож байна ! хугацаа нь дууссан учир хамгаалах хохол олдохгүй ! Дараа нь тэр дарвалзаад байгаа Канад Дани хоёрын ёрөнхий сайдыг ! Энэ Трамп ажиллагаа бол цаашдаа трeнд болно ! Ираны энэ аятолла баараггүй унахаар боллоо ! цаашид хэрэггүй хөгцөрсөн хожуулыг Путин хүлээж авахгүй ! тийм тэнэг хүн биш ! Лукошёнко Ким Чён Ун Хүрэлсүх эд нар зугтаж ирвэл яахав хүлээж авна орогнуулна !!
Тэнэглээд байгаарай.
Пиздеце Бадамжунай яасан бэ! Лалрын хөгшин төгцөг, өгөр өмхий ухна чимээгүй болцон байх чинь?
Оросод сурч байсан гэсэн үү?
Иран иргэний даынд орох биз Ардчилал ч явуургүй лдэ бас замбараагүы тогтолцоо Ернь хүн гэдэг амьтан даруулга тай байсан нь дээр шүү Хүнийг дураар тавьж болохгүй одоо энэ дэлхий улам л эмхгүы болох биз Иран ядажл архичингүй улс гэдэг Одоо ардчилалд орно Архи тамхи хар тамхи хүний наймаа авалгал хулгай луйвар биеэ үнэлэлт цэцэглэнэ
Эмээ уу,,,,дебиль ээ,,,,
Иран иргэний даынд орох биз Ардчилал ч явуургүй лдэ бас замбараагүы тогтолцоо Ернь хүн гэдэг амьтан даруулга тай байсан нь дээр шүү Хүнийг дураар тавьж болохгүй одоо энэ дэлхий улам л эмхгүы болох биз Иран ядажл архичингүй улс гэдэг Одоо ардчилалд орно Архи тамхи хар тамхи хүний наймаа авалгал хулгай луйвар биеэ үнэлэлт цэцэглэнэ
Иран иргэний даынд орох биз Ардчилал ч явуургүй лдэ бас замбараагүы тогтолцоо Ернь хүн гэдэг амьтан даруулга тай байсан нь дээр шүү Хүнийг дураар тавьж болохгүй одоо энэ дэлхий улам л эмхгүы болох биз Иран ядажл архичингүй улс гэдэг Одоо ардчилалд орно Архи тамхи хар тамхи хүний наймаа авалгал хулгай луйвар биеэ үнэлэлт цэцэглэнэ
Төөрчихсөн дүгнэлт байнөөөөө... Цаана чинь ЦЭРЭГ ЗЭВСЭГ ХҮЧИН ӨӨРЧЛӨГДСӨН. АНУ-тай байлдвал ХЯТАД ОРОС 2 ХАМТАРНА... БИЕ БИЕНЭЭ ДЭМЖИНЭ... СИМ АГАА нар дуусна энэ 2 ДЭЛХИЙН ЭЗЭН БОЛНО.... төөрчихсөн баагий....
Зайлаа цаашаа. Тэр Украйндаа очоод оросуудтай байлдаач дээ тэгээд.
Дэглэмээ хамгаалахын тулд холбоотнууд аа дайсандаа хаяяж өгөөд дууслаа энэ Путин
Муу бэлтгэл янхан батсайхан чи хэн юм. Хогийн шаар шавхруу л биз дээ
армийн хүн биш бна.даалгавар авсан урвагч новш бна.бичиж бгаа юмыг нь
Ёстой гаж шээс бна батсайхан нэр завханы хужаа нэр
Ишшш
Хоёр их гүрний завсарт арай ядан амь тээж явж бж хий улс төржиж ямар том бүлтрэнэ вэ? Бие дааж амь зуух тэнхээгүй Мнгл маньд том гүрнүүдийн глобаль үйл явдл ямар хамаа бна?? Түүгээр явж буй гай галыг үүгээр дуудаад!!!Бензинээр тасрахгүй бгаасай гэж маань уншиж явбал хошуувчид барам.
Чи,,,зүгээр,,,,, өөртөө л санаа тавь,,,жорлон хөргөгч маршруттай алхдаг баасны машинаа,,,
Улны гуйлгачин ороz ахтай чам шиг амьсгаанууд Монголоор дүүрэн өмхий ханхлуулаад алхаж явна. Хирээ угаа, амаа угаа, өмхийгөө угааж сур.
тариа ногоо ургаасай Трамп манайхыг аваасай
Сайн бичжээ. БАЯРЛАЛАА. ПУТЛЕР капут.
Зөвлөлт школоор явсан гэхэд их л өнгөц дүгнэлт хэлжээ. Украйнд сурч бсан болохоор Украйнд элэгтэй нь мэдхэгдлээ. Ууг нь ийм хүн илүү гүн рүү нь харж бичих л учиртай баймаар юм