sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /TASS/. АНУ-ыг олон улсын 66 байгууллагаас гаргах тухай захирамжид Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 


Эдгээр байгууллагын 31 нь НҮБ-ын бүтцэд багтдаг бөгөөд ямар байгууллагууд болохыг дурдаагүй байна. Гэхдээ эдгээр байгууллага нь “АНУ-ын эрх ашигт цаашид нийцэхээ больсон” гэдгийг онцолжээ.


Цагаан ордноос мэдээлснээр, АНУ үйл ажиллагаанд нь оролцдог эсвэл тус улсаас санхүүжилт авдаг бүх олон улсын байгууллага, конвенц, гэрээ хэлэлцээрүүдийг шалгасны дараа Ерөнхийлөгчийн засаг захиргаа уг шийдвэрийг гаргасан байна.


Анхааралд өртсөн эдгээр байгууллагын ихэнх нь АНУ-ын бүрэн эрхт байдал болон эдийн засгийн хүч чадалд харшлах “эрс туйлширсан уур амьсгалтай бодлого, засаглал, үзэл суртлын хөтөлбөрүүд”-ийг дэмжиж байна гэж дүгнэжээ. 


Өмнө нь Д.Трамп АНУ-ыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргах тухай зарлигт гарын үсэг зурж, мөн Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын Ойрх Дорнодын агентлагт (UNRWA) санхүүжилт олгохыг зогсоосон юм. Түүнчлэн АНУ-ыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний дотор ЮНЕСКО-оос гаргахаа мэдэгдсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг