АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн энэ нутаг дэвсгэр хангалттай хамгаалалтгүй бөгөөд хэрэв Вашингтон арга хэмжээ авахгүй бол Орос эсвэл Хятад орж ирэх аюултай гэжээ. Трампын байр суурь нь НАТО болон АНУ-ын аюулгүй байдалд чухал.
Гренландын удирдлагууд АНУ-ын саналыг няцааж, “Бид америкчууд болон даничууд болохыг хүсэхгүй, зөвхөн гренландчууд байхыг хүсэж байна. Ирээдүйгээ зөвхөн Гренландын ард түмэн шийдэх ёстой” гэж мэдэгдэж буй.
Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен Трампын үг нь НАТО-гийн эвсэлд аюул учруулж болзошгүйг анхааруулсан байна.
Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен мөн “Гренланд бол их гүрнүүдийн улс төрийн уриа лоозонгийн объект биш” гэж онцолжээ.
Н.Отгон
Эх сурвалж: foxnews.com
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл1
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин хар тамхи гэж худал шааж байгаад хар тос дээрэмдэж байгаа,бас болоогуй хадны мангасаар айлгаад Гренландийг эзэлж авах гэнэ.