Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3 дахь жилийнхээ 12 дахь сар руугаа (тасралтгүй 1420 өдөр шөнө) шилжих гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс америкийн Bloomberg ТВ-ээр яригдсан Ираны хувьсгалын тухай мэдээлэл дүгнэлтийг бүрэн эхээр нь орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.
Иранд дэглэмийг түлхэн унагах нь Украины хувьд том ялалт болно–Bloomberg ингэж гарчиглажээ. Иран дахь үйл явдал өмнө төсөөлж байснаас илүү хурдтай, өргөн хүрээнд өрнөж байна. Украины хувьд найвар өндөр болж байна.
Ойрхи Дорнодын энх тайван хурцадмал шат руугаа шилжлээ. Иранд эсэргүүцлийн өргөн хүрээтэй тэмцэл хүчээ авлаа. 1979 оны исламын хувьсгалаас хойш хамгийн том тэмцэл одоо өрнөж байна. Кремлийн хувьд түгшүүрийн дохио хангинлаа. Аятолла Али Хаменеин дэглэм унана гэдэг Орос бас нэг чухал холбоотноо алдлаа гэсэн үг болно. Николас Мадуро баривчлагдсан, Сирид Башар Асадын дэглэм унасны дараахи гурав дахь холбоотноо алдах гэж байна. Иранд ийм хурдтайгаар өргөн хүрээнд тэмцэл өрнөнө чинээ гутранги үзэлтнүүд ч төсөөлж байсангүй. Орос тулгууруудаа дараа дараалан алдаж байна. Украины эсрэг дайны өнгөн дээр Москва гадаад улс төрийн бодлогын тулгууруудаа эрчимтэй алдаж байна. Иран бол сүүлийн жилүүдэд улс төр, цэргийн хамтын ажиллагаагаар Оросыг дэмжсэн, Украинд дайн өдөөснийхөө төлөө амсаж буй санкцыг алгасан дэмжсээр байгаа цөөн тооны дэглэмүүдийн нэг нь юм. Хэрэв Тегеран дахь эрх баригчид нурж унавал энэ нь Путины хувьд геополитикийн шууд ялагдал болох төдийгүй Кремлийг олон улсын зүгээс улам ганцаардуулсан, түүний цэргийн стратегид том цохилт өгсөн үйл явдал болно.
Одоо Иранд юу болоод байна вэ? Хоёр 7 хоногийн өмнө валютын хямрал, эдийн засгийн коллапсаас болж дэгдсэн эсэргүүцлийн тэмцэл Тегеранаас эхлээд олон арван хотуудыг хамарч, сая сая хүн ам бүхий мужуудад тархаад байна. Хүний эрхийн байгууллагуудын мэдээгээр энэ хугацаанд 500 гаруй хүн алагдаж, 10 мянга гаруй хүн баривчлагдаад байна. Эрх баригчид харгислаж онц хэрцгийгээр хандаж байна. Интернэтийг блоколсон, харилцаа холбоог тасалсан. Харгислал хэлмэгдүүлэлтээ улам чангалсан. Ингэлээ гээд олон зуун мянган иранчууд гудамжинд гарч тэмцлээ үргэлжлүүлэн исламын теократ дэглэмийг төгсгөл болгохыг шаардсаар байна.
Энэ бүхэн яагаад Украинд чухал юм бэ? Украинчуудын хувьд энэ үйл явдал шууд ач холбогдолтой. Яагаад?
- Иран сулрах нь Оросоос үзүүлдэг тусламж нь багасна гэсэн үг. Тэр дундаа технологи, зэвсэг, ложистик гээд.
- Кремлийн өөр нэг холбоотон ийнхүү унах нь дайндаа суларсан оросын эдийн засаг, цэргийн машинд том дарамт болно.
- Магадгүй нефтийн глобал үнэ унана. Орос бол нефтийн орлогоос дэндүү хамааралтай улс учраас үнийн тэр уналт ОХУ-ын төсөвт дунд хугацааны цохилт болно.
АНУ нефтийн үнийн уналт дээр тоглоод эхэлсэн. Нефть нь глобал шок руугаа явж байна. Улс төрөөс гадна зах зээл түгшүүртэй байна. Brent-ийн нефтийн үнэ 5%-иас давж өслөө. Хөрөнгө оруулагчид ОПЕК-ийн ганц том орноос хамааралтай байж эрсдэл үүрэхийг хүсэхгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илээр мэдэгдээд эхэллээ. Юу гэвэл өрнөж буй үйл явдлыг гярхай ажиглаж, америкийн цэргийнхэн үйл ажиллагааны хувилбарт бэлтгэж байна гэж. Энэ зохиомж дээр зах зээл болгоомжлох нь зүй юм.
Учир нь дэглэм солигдохыг АНУ хурдлуулж, тэр нь саяхан Венесуэлд болсон шиг үйл явдал болж өргөжнө. Цаашид яах вэ? Шинжээчид анхааруулж байна. Олон сценард бэлтгээрэй хэмээн урьдчилан сэрэмжлүүлж байна. Ираны дотоодод төрийн эргэлт дэгдэж, хяналттай удирдлагатай байсан элитүүд солигдож, сунжирсан хямрал дэгдэх вий гэдгийг анхааруулж байна. Гэхдээ нэг зүйл тов тодорхой харагдаж байна. Юу гэвэл Иран цаашдаа тогтвортой оршиж байх нь өнгөрлөө, өнөөгийн эрх барих модель төгсгөлдөө ойртжээ.
Хэрэв Хаменеин дэглэм унавал энэ нь зөвхөн бүс нутгийн үйл явдал биш болно, глобал донсолгоо болно, Оросыг хурдтайгаар сулруулна, хүчний тэнцвэрийг өөрчилнө, ялангуяа Украины эсрэг дайны хүчний тэнцвэрийг өөрчлөх болно.
Төгсгөлд нь Путины суртал нэвтрүүлэгчид болох Z-блогер Максим Калашников, Лев Вершинин нарын ТВ-ийн харилцан ярианаас ганц өгүүлбэр авч сонирхуулъя:–Оросын түүхэнд ийм шившгийн бузар ерөөсөө тохиож байгаагүй!
Англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл6
СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,, путин ХУЙЛО,,,
Иран: Зеленскийгийн дэглэм ялагдаж байгаа нь Украйны ялалт юм! 😄🤣😝😂😆
Бөгспутины 3 хоногын СВО,,,,, жинхэнэ утгаар нь орос орныг сүйрүүлэж байнаа,,
Украин өөрсдийн тэнэглэлд хань татаад өөрсдөө хэрэггүй болсон мод болсон доо
Украин ираныг хань татаад байсан юмуу,,,
Бүү бур гэх лалартаа хэлээрэй. Монголын түүхийг бүү гуйвуулаад бай гэж...