“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд хандан гурван зүйл шаардлага бүхий ил захидал илгээжээ.
Уг ил захидалд: "Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Шинэ Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхагласны дагуу Монголын улс төрийн голлох хүчний нэг болох Ардчилсан нам Үзэл баримтлалдаа: Хувь хүний халдашгүй байдал, эрх чөлөө, хуулийн засаглал, шударга шүүхийн баталгааг намын Үнэт зүйлс, Суурь зарчим, Тулгуур бодлого гэж тодорхойлсон. Эрхэм Таны улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил намынхаа үнэт зүйлс, зарчимтай нийцдэг гэдэгт бид итгэлтэй байна.
2012-2014 онд улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлийн зүгээс хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагыг ашиглаж, иргэдийг эрүүдэн шүүж, хилс хэрэгт шийтгэх явдал хэрээс хэтэрч, Монгол Улсын түүхэнд “Хуулийн хонгил” хэмээн нэрлэгдэх хар хуудас болон тэмдэглэгдэн үлдэхэд хүрсэн нь бодит үнэн юм.
Энэ хугацаанд хохирсон иргэдийн төлөөлөл 800 гаруй хүн нэгдэж, “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” ТББ-ыг байгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин ийм зөрчил гаргахгүй байх чиглэлээр Үндэсний болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдгээр иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-аас 2024 оны 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулсан Хяналтын сонсгол, түүний үр дүнд гарсан 09 тоот тогтоолын дагуу эрүүдэн шүүгдэж, хилс хэрэгт хэлмэгдсэн талаар тодорхой баримт бүхий өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн хүсэлтийг шалгаж, нягтлах ажил явагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэдийн ярьсан зүйлс, гаргасан баримтуудаас үзэхэд тухайн үед олон иргэнийг аймшигтайгаар хохироосон этгээд нь Бат овогтой Хурц гэгч болох нь улам бүр тодорхой болж байгаа юм.
Гэтэл маш олон иргэнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлсэн, гурван шатны шүүхээс иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт хорих ял шийтгүүлсэн Б.Хурц Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад олон нийт машид гайхширч, бухимдаж байна.
Эрхэм О.Цогтгэрэл дарга аа!
-Ардчилал хүний эрхийг үнэт зүйлсээрээ тунхагласан танай намын бодлогыг Б.Хурц тодорхойлдог, Намын даргын шийдвэр, үйл ажиллагаагаар дамжуулан Ардчилсан намд чиглэл, зөвлөгөө өгдөг болсон гэж үзэж болох уу?
-НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор албан тушаалын онц ноцтой гэмт хэрэгт тооцогддог Эрүүдэн шүүх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, Боловсролын зээлийн сан, иргэн Д.Энхбатыг Германаас хулгайлсан зэрэг маш олон ноцтой хэрэгт нэр холбогддог энэ этгээд танай намын шилдэг боловсон хүчин мөн үү?
-Хэрэв тийм бол Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал үндсээрээ өөрчлөгдөж, хүний эрх, халдашгүй байдал, шударга шүүхийн эсрэг чиг баримжаатай болсон гэж үзэх үндэслэлтэй гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Монголын ард түмэн 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг сонговол Б.Хурцын зөвлөсөн, боловсруулсан бодлого, шийдвэр, мөрийн хөтөлбөрийн дагуу амьдрах уу?
Хүний эрхийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг зөвлөхөөрөө ажиллуулж буй Таны энэ шийдвэр, үйл ажиллагааг Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид дэмжихгүй байгаа гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
Иймд Монгол Улсын Үндсэн Хууль, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Ардчилсан намын Үзэл баримтлалд заасан, хүний эрх, шударга ёсны зарчмуудыг үндэс болгон дараах шаардлагыг хүргүүлж байна. Иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Хурцыг Намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас нэн даруй чөлөөлөх, Цаашид Ардчилсан намын удирдлага, бодлого тодорхойлох түвшний ажилд Б.Хурцыг оролцуулахгүй байх. Ардчилсан нам хүний эрх, шударга ёсны асуудлаар албан ёсны байр сууриа олон нийтэд тодорхой илэрхийлэхийг шаардаж байна." гэсэн байна.
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл4
Буриад даргатай МАН авна.Буриад дээрээ Эрхүүгийн бүтээгдэхүүнийг хаявал дэндүү хайран биз дээ.
Дэлхийн орж гарч болох бүх улсаар хулгай луйварээс эхлээд хийгээгүй юмгүй улсын нэрийн баастаж явсан Д. Энхбат гэгч луйварчин хүнийг Францаас хийж буй ажлынхаа хүрээнд л даалгавар авч авч ирсэн биз дээ. Ямар сонин юм ярьдаг юм бэ. Тэр үеийн тушаал өгсөн удирдлагуудаас нь асуух ёстой биш үү. Мөн ч сонин юм аа.
Хурц бол алуурчин.....Үхвэл таарна....
Маш зөв шаардлага асуулт тавьжээв хариулт хэрэгтэй байна Цо даргаа