“Бид зохион байгуулалттай терроризмын төлөө зогсдог, үүнийг илэн далангүй хүлээн зөвшөөрөх ёстой. Хувьсгалын үед айдас бол зайлшгүй шаардлагатай. Хувьсгал хийхийн тулд эсэргүүцсэн бүгдийг устгах хэрэгтэй!” -Феликс Держинский.
Энэ эрхмийн энэ харгис сургаалын дагуу “Барьлаа, буудлаа” системээр олон сая гэм зэмгүй хүнийг ямар ч шүүх, прокуроргүй гүйцэтгэж байсан тухай Оросын киночдын бүтээсэн “Чекист” гэдэг аймшгийн кинонд маш тодорхой өгүүлсэн байдаг.
Харгис Держинскийн хэлсэн энэ үг-сургааль нь Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах Хороо (КГБ буюу өнөөгийн ОХУ-ын ФСБ, мөн Гадаад тагнуулын алба)-ны он удаан жил тууштай, хэлбэрэлтгүй баримтлаж ирсэн, одоо ч Держинскийн шавь Путины баримталсаар байгаа хатуу бодлого-жанжин шугам юм.
Тэдний “их багш” Лениний мөрөөдөл бол даян дэлхийг тэр чигт нь улаан тугаар хучсан глобал коммунист нийгэм байгуулах явдал. Империалист АНУ-д социалист хувьсгал ялна, АНУ социализм байгуулах болно гэж хүмүүжсэн Социалист Монголын иргэн явсан би энэ тухай үнэхээр мэдэмхийрч бичиж байна, уучлааай. “Хувьсгал” гэж үнэхээр чухал, чамин, юугаар ч орлуулшгүй нандин үг ойлголт бидний хүүхэд, залуу цагийн тархинд хаалтгүй шингэж байсан цаг даа. Даян дэлхийд социалист хувьсгал ялуулахын тулд “хувьсгал”-ыг угсраа угсраагаар хийх хэрэгтэй. Цаашаа нарийвчлалтай. “Хувьсгал” хийхийн тулд эсэргүүцсэн бүгдийг устгаж л таарна. Үүний тулд “Пролетарийн диктатур”-ын үзэл санааг хуульчилна. Ах нар маань бүр 1918 онд РСФСР-ийн анхны “Үндсэн Хууль”-ийг батлахдаа тийм диктатур тогтоохоос өөр замгүй хэмээн тунхагласан.
Цаашаа тэр үзэл санаа нь явж өгнөө. “Бүгдээрээ адилхан тэгшсэн (ядуу) амьдрах” цоо шинэ “коммунист” шударга нийгмийг цогцлон байгуулж “бүгдийг тэгш жаргаана”, ”Орон бүхний үгээгүй ядуучууд нэгдэгтүн!”. Пролетари гэдэг үгийг 1930-40-өөд онд манайхан “үгээгүй ядуучууд” гэж орчуулж байжээ.
Ингэж “жаргаахад” хамгийн их саад болох зөндөө олон “баячуудтай” (тэд дундаж ангийг баячуудын эгнээнд оруулдаг) барууны хөрөнгөтний оппортунист үзэлтнүүд, тэднийг нялцагнан аялдан дагалдагч улс орнууд болбаас Зөвлөлт Холбоот Улсын гол дайсан болой гэж үзээд тэдний цэргийн ба эдийн засгийн хүчин чадлыг сулруулахын тулд хорлон сүйтгэх-терроризмыг идэвхтэй ашиглан тухайн улс улсын дотоод байдлыг тогтворгүй байлгаж, сэтгэл санааны дарамтанд байнга барьж байх нь цорын ганц зөв арга гэж Орос-Зөвлөлтийн удирдлага үзжээ. Ингээд “улаантанууд” 108 жилийн тэртээ “коммунист” нийгэм байгуулах “Хувьсгалт ариун үйлс-Улаан хувьсгал”-ыг даян дэлхийд экспортлохоор ханцуй шамлан ортол хорвоо дэлхийгээр дүүрэн барагдашгүй их дайсан багширч байх нь тэр. Гэхдээ “төмөр мэт хатан зоригт улаан хувьсгалчид” үүнээс “хулчийсангүй” эхнээс нь эд бад хийхээр дайрч орлоо.
Хилийн чанад дахь анхны террор халдлагын хохирогч нь Польш улс юм. 1920 оны зун Тухачевскийн улаан арми Варшавыг эзлэхээр дайраад 50 мянган цэргийн хохиролтойгоор шившигтэй ялагдаад хөөгдөж буцсан.
Дайн Польшийн ялалтаар дуусч хоёр орны хооронд “Энхийн Гэрээ” байгуулсан хэдий ч “Гэрээ бол цаас” гэдэг философитой СССР улс өс санаж 1923 оны 10 дугаар сарын 13-нд Варшавын хамгаалалтын цайз (Цитадел)-ыг гэнэдүүлэн бөмбөгдөж цэргийн сум хэрэгслийн томоохон агуулахыг устгаж, 28 хүн амиа алдаж, 89 Польш цэрэг шархадсан. Мөн Варшавын их сургууль, Чэнстохов, Краков, Биалисток хотуудад иймэрхүү халдлагууд болсон. Хачирхалтай нь эдгээр террор ажиллагааг “Улаан Москва”-д сүнсээ худалдсан польш хүн Держинский Польш эх орныхоо эсрэг террор хийж эхэлжээ. Польшууд энэ урвагчийг “Czerwona zdrajcę” (“Улаан урвагч”) гээд үнэн сэтгэлээсээ үзэн яддаг гэдгийг би мэдэх юм. Дараагийн гадаад дахь бай нь бидний Монгол улс, мөн Тува зэрэг орнууд юм. Манайд энэ “туршилт” 1920-иод оны эхэн үеэс өнөөг хүртэл ил далд үргэлжилсээр буйг бид хангалттай сайн мэдэх учир үүнийг алгасая.
Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах Хороо (өнөөгийн ОХУ-ын ФСБ) нь дэлхийн өнцөг булан бүрт доорхи үйл ажиллагаануудыг явуулдаг.
1.Үзэл суртлын шинжтэй (хуурамч мэдээлэл цацах, цуурхал тараах, худал хэлэх, гүтгэх, хутган үймүүлэх, хоосон амлах, гүжирдэн гүтгэх, бас дахин гүтгэх, тасралтгүй гүтгэх, яс хаях, шантаажлах, хуурч мэхлэх, ятган үнэмшүүлэх, дайрч доромжлох, нэр хүндийг нь унагах).
2.Бодит болон биет хэлбэрээр үйлдэх (Олон нийтийн дунд улс төр, эдийн засаг, шашны болон үндэстэн хоорондын зөрчлийг дэврээж нийгэмд хуваагдал үүсгэж хооронд нь мөргөлдүүлэх, гудамжны үймээн самуун, зодоон цохион үүсгэх, хуурамч жагсаал цуглаан зохион байгуулах, санал худалдаж авах, хээл хахууль өгөх авах, архидалт, янхандалт зохион байгуулах, хар тамхинд оруулах, урвуулан авах, дан болон давхар агентаар элсүүлэх, хуурамч нэр ус ашиглах, мэдээлэл худалдаж авах болон зарах, хулгайлах, дээрэмдэх, луйвардах, хүн малыг болон нийтийн хоол хүнс, усыг хордуулах, элдэв өвчин эмгэг тараах, хүн алах, барьцаалах, хулгайлах, нууцаар тагнах чагнах, дагаж мөрдөх, обьектуудыг хорлон сүйтгэх (гал түймэр, ус алдуулах, байшин барилга дэлбэлэх), зам тээврийн салбарт осол аваарь зохион байгуулах).
3.Банк-санхүү, эдийн засгийн хуурамч махинациуд (хуурамч мөнгөн дэвсгэрт, үнэт цаас, зоос, хуурамч үнэт эдлэл хийж эргэлтэнд оруулах, хуурамч мэдээлэл цуурхал тарааж мөнгөний ханш унагаж банк-санхүүгийн хямрал үүсгэх, үүнээс үүдэн тухайн орны эдийн засгийг хямралд оруулах, хуурамч үнэт цаас үйлдэх зэрэг өч төчнөөн хорон ажиллагааг мэргэжлийн маш өндөр төвшинд зохион байгуулах гэх мэт). Манайхан л мэдэхгүй болохоос дэлхийн маркийн зах зээлийг хуурамч маркаар дүүргэж жинхнээсээ самарч байгаа шүү дээ, Орос “ах” нар маань. Өөр ч зөндөө олон арга технологи бий. Бичиж баршгүй нь. Сонгуулийн үеэр дээрхи аргуудын олонхийг зэрэг зэрэг хэрэглэсэн тохиолдолд улс оронд “Төрийн эргэлт” дэгдэх, нийгмийг хамарсан гүн хямралд орох, зарим тохиолдолд тухайн орон сүйрлийн байдалд орох аюул бодитой болдог гэдгийг илтгэх өч төчнөөн баримт жишээ бий.
Эдгээр үйл ажиллагаануудыг нөлөөнийхөө улс оронуудад “Русский Дом”-оороо (манайд РЦНК) дамжуулан гүйцэтгэдгийг манайхаас бусад нь мэддэг болохоор тэдгээрийг хаа сайгүй хааж, хориглож байна даа. Дээрхи олон төрлийн үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манай оронд олон жилийн турш тасралтгүй, системтэй, нэн ялангуяа сонгуулийн үеэр явуулсан нь тоочивч байршгүй тул доор ганцхан жишээ дурьдаад нийтлэлээ өндөрлөе. "Цөмийн зэвсэг, цэргийн хүчнээр сүрдүүлэх нь хоцрогдсон арга болоод байгаа өнөө үед терроризм бол бидний гол зэвсэг болох ёстой.
Онгоц булаан авч шантаажлах нь миний дуртай ажил" гэж мэдэгдэж байсан хүн бол 1955-1971 онд КГБ-ын Гадаад тагнуулын Газрын дарга асан, 1971-1975 онд КГБ-ын дарга Юрий Андроповт ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Зөвлөлтийн хурандаа генерал Александр Сахаровский гэгч юм.
Тэрбээр Палестины алан хядагчдад иргэний агаарын тээврийн онгоц дээрэмдэх, барьцаалах сургалт зохион байгуулж байсан ба зөвхөн 1969 онд гэхэд л КГБ-гийн санхүүжилттэйгээр дэлхий даяар 82 онгоц булааж хорвоо дэлхийг айдас хүйдэст автуулж байсан гэмт хэрэг одоо ил болсон. Энэ генерал мөн энгийн автомашины осол мэт төрөл бүрийн аллагад “шинжлэх ухааны арга барил” бий болгож, хорлон сүйтгэх болон аллагад бэлтгэх тусгай бүлгүүдийг байгуулан удирдаж явсан “профессор” хүн юм. Террорист Зөвлөлт болон Орос гүрэн ийм цусан зам татуулсан хүмүүсээ эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Үзэсгэлэнт сайхан Москва хотын алдар нэрийг дэлхийн “Улаан террор”-ын “нийслэл” болтол гутааж буй харамсалтай жишээнүүдээс маш товчхон дурьдахад л энэ. Үнэн байдал ийм л байна.
Тодын Отгонбаяр (Зураач Лондон)
2026.01.14
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл7
Католик Польшууд Үнэн алдартан Оросуудаас ялгаатай нь Азийнхныг тэрэн дундаа Монголчуудыг ялгаварлаж доорд үздэггүй. Манай РЦНК-н арван хэдэн жил Монголд амьдарсан,Орос хольж ярьдаг хужаа Балхжав, чукча Сараагийн найз Буриад захирал нь Монголоор А-гүй.
Цусан улаан москваг бас дахин нэг шатаахгүйгээр орос орон өөд нар харахгүйнээ,,,
Орос задартугай
Бүх элитүүд нь Жүүдүүд Орос их сонин. Украйны хэдхэн тодорхой,эхэлж цохидог цахилгаан станц,зам тээврийн зангилаа, батлан хамгаалах яамыг нь хүртэл дөрвөн жил хөндөхгүй байлдаж, цэргүүдээ үхүүлэхийг илүүд үзэж байгаа. Тэгсэн мөртөө Украйн Оросын генерал цэргийнхэн,суртал ухуулагчдыг устгаж, дэд бүтэц рүү нь дайран дайнд заавал байдаг хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар терроризм гэж тэнэгтдэг. Крымын Татаруудыг 3 дахин аймаглан устгачихаад нутгийг нь (Крым Херсон Донбасс Краснодар) болхоор манайх гэж балайтна.
Онцын сайхан жаргалын Оройн чимэг Москва Олон орны дундаас Оргил болон мандаж байна...
Ene neg muu tsagaach uvgun hudalaa vnen holiod l orosiig muulij bicheg barimt avah gej soliordog boljee hoo..Odoo bvr tenegteed l zunuud baih shigee. Sotsializmiin ved ad vzegdsen hujaagiin hurliiz baih daa..
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Пролётарийн диктатурыг зөөлөн гараар байгуулдаггүй юм ! маш хатуу байх ёстой ! Харин зөвлөлтийн чёкистүүд болон Зёржинский зөөлөн хүн байсан шүү ! Тухачёвский гэдэг чадваргүй юмаар удирдуулсан бүлэг цэргүүд Варшавыг эзлэж чадаагүй юм ! Будённын үгэнд ороод тэр үёд Львовыг аваад хойшоогоо морьт армиа эргүүлчихсэн бол Варшавыг авчих байсан юм ! Туулсан замыг сайн унш ! Зёржинский Мёнжинский Роковсовский энэ гурваас бусад польшууд бол угаасаа Оросын болон Зөвлөлтийн дайсан ! Сталин мэдээд устгасан боловч арай цөөдүүлчихсэн юм ! Улаан Москва одоо цагаан Москва болчихсон ! Хэрвээ тёррор хийгдэж байгаа бол цагаан тёррор л хийгдэж байгаа ! юмыг ялгах хэрэгтэй !