Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мөнгө модноос ургадаггүй гэдгийг онцолж, Украины зүгээс Европын Холбооноос хүсэж буй 800 тэрбум долларыг Европын улс орнуудын төсвөөс гаргах шаардлагатай гэж мэдэгдэв.
“Харамсалтай нь мөнгө модноос ургадаггүй, тэр дундаа 800 тэрбум доллар ч гэсэн. Энэ нь ирэх 10 жилд Украинчууд Европчуудаас нэхэж буй дүн. Унгарт бол энэ нь 9 тэрбум доллараас дээш л бол санхүүгийн дарамт үүсгэнэ. Харин Брюссель хаанаас энэ мөнгө гарах ёстой гэж тооцоолсон бэ?” гэж Орбан X (хуучин Twitter) хуудсандаа бичжээ.
Тэрээр Унгар Украин улсыг санхүүжүүлэхгүй, ингэснээр Европын Холбооны удирдагчдын Украины дайн үргэлжлүүлэх зорилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. “Бид Брюсселийн цэргийн төлөвлөгөөнд үгүй гэж хэлж байна” гэж тэрээр мэдэгдэж, бүх хүнд Европын Холбооны хэрэг эрхлэх сайд Жанош Бокагийн бэлтгэсэн тайланг нягтлан үзэхийг уриалжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Пүрэв - 01 сарын 15,
2026

Сэтгэгдэл6
Европын ганц эрүүл ухаантай удирдагч Орбан нацист алиалагч Зелягийн намалдагийг нээгээд хаячихлаа!
Фин угор гаралтай болохоор ижил угсаатай московитуудыг дэмждэг ухаантай юм
Унгарчууд их сонин хүмүүс. Д2Д д Гитлерийг дэмжсэн, энэ удаа Путлерийг дэмжиж байгаа.
Европчуудын татварын мөнгөнөөс гарна
Ухаалаг удирдагч орбан
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.