Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзлаа.
Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, энэ хүрээнд багш нарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж сурах талаар Гүүгл компани болон Гүүгл Жэмини академитай хамтран ажиллаж буйг дурдав.
Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын "МЭДЛЭ" цахим сургууль байгуулсан. Ирэх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд эх хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээл судлах боломжтой болох юм. Мөн хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлогт тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Гүүгл боловсролын багц болон Гүүгл танхим платформыг 100,000 гаруй багш,сурагчид ашиглан мэдлэгээ тэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ирэх дөрөвдүгээр сард багшийн AI туслах туршилтаар ашиглах гэж байна.

ОУЦХБ Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид хиймэл оюун, цахим технологи ашиглаж Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов. Тус байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхий дахины мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бодлого, стандарт, зохицуулалтыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл9
Ирэх зургадугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хувийн сургуулийн сурагчдыг ялгаагүй нэгэн зэрэг амраах хэрэгтэй байна.
Оросоор ярьсан уу?
ОРСЫН ДУНД СУРГУУЛИУД ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ШИГ СУРЧ БАЙНА
Боловсролын бодлогогуй байж худлаа яриад явах!!! Хуулиудаа засаачээ, дампуу юм бэ!
Хятадын ерөнхий сайд очоогүй байхад яахаараа Монголын ерөнхий сайд очих ёстой гэж. Ажилгүй Занданшатар гэж ерөнхий сайдтай болжээ. Ийм хэрэггүй хуралд эдийн засгийн яамны дэд сайд явахад болох юм. Ажилгүй новш юмаа энэ Занданшатар.
манай тэнэг сэтгүүлчид зөв бичиж сурмаар бнаа. Гадны оронд явж байж юун хүн хүлээн авч уулзах вэ зүгээр л уулзав,ярилцав л гээч дээ. Үргэлж л юм гуйж царай алдаж явдаг монголын ес нь өөрөө л гуйж очин уулздаг биздээ.
Хятадын ерөнхий сайд очоогүй байхад яахаараа Монголын ерөнхий сайд очих ёстой гэж. Ажилгүй Занданшатар гэж ерөнхий сайдтай болжээ. Ийм хэрэггүй хуралд эдийн засгийн яамны дэд сайд явахад болох юм. Ажилгүй новш юмаа энэ Занданшатар.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
uhsen baas