ЖЕНЕВ, 2026 оны нэгдүгээр сарын 20 /TASS/. Өнөөгийн нөхцөлд яриа хэлэлцээ гэдэг бол хээнцэрлэл тансаглал биш, харин зайлшгүй шаардлагатай зүйл мөн гэж Швейцарын Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Бёрге Бренде мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ, 56 дугаар чуулга уулзалт “дэлхий ертөнц гүн гүнзгий өөрчлөлтийн үеийг туулж буй” түүхэн мөчид болж байна. Ийм нөхцөлд “бид бие биетэйгээ ярилцахгүйгээр урагшилж чадахгүй” гэж мэдэгдэв.
“Энэ мөч бол тодорхойгүй байдлын үе боловч боломжууд ч мөн зэрэгцэн гарч буй цаг үе юм. Өнөөдөр яриа хэлэлцээ бол тансаг зүйл биш, харин зайлшгүй хэрэгцээ болсон үе биш гэж үү?” гэж Б.Бренде даваа гаргийн орой болсон нээлтийн ёслолын үеэр хэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 130 гаруй орноос 3000 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд “шинэчлэл, технологийн дэвшлийн хэт хурдтай хөгжлийг” онцгойлон хэлэлцэнэ гэж чуулга уулзалтын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
“Яриа хэлэлцээний үзэл санаа” сэдвийн дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд онцлох үйл явдал бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн оролцох гэж буй явдал юм.
Тэрбээр лхагва гарагт үг хэлэх бол мягмар гарагт буюу өнөөдөр Хятадын Төрийн Зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар форумын индрээс үг хэлнэ. Axios цахим хуудсанд мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаадын орнуудтай хийх хөрөнгө оруулалт-эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев Давосын чуулга уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф, мөн АНУ-ын удирдагчийн гэр бүлийн гишүүн, бизнес эрхлэгч Жаред Кушнер нартай мягмар гарагт уулзаж, Украины асуудлаарх Вашингтоны энхийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Харин The Telegraph сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трамп, В.Зеленский нар дайны дараа Украиныг сэргээн босгох зорилготой 800 тэрбум ам.долларын тусламжийн хэлэлцээрийг хэлэлцэхээр уулзаж магадгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
Dear guests of Davos: Economic systems are rigged. No one wants to live paycheck to paycheck. Dedicating entire lives to pay basic necessities. Global financial system is rigged.Poverty and slavery are enemies of capitalism. The wealth of the nation is stolen. The people are bleeding at all costs. Reform and modernization of everything is desperately needed. Sincerely Iron Leader the Great
Хятадын ерөнхий сайд очоогүй байхад яахаараа Монголын ерөнхий сайд очих ёстой гэж. Ажилгүй Занданшатар гэж ерөнхий сайдтай болжээ. Ийм хэрэггүй хуралд эдийн засгийн яамны дэд сайд явахад болох юм. Ажилгүй новш юмаа энэ Занданшатар.