sonin.mn

УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр энэ үеэрээ: " Бид эрэмбэ, чухлын дарааллаа буруу хийгээд байна. 45 жил болж байгаа дулааны цахилгаан 4-р станцад нэг ч удаа шинэчлэл хийгдээгүй гээд инженер нь зовлонгоо ярьж байсан.

Энэ салбарт маш олон жил сайд хийсэн хүн өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэх гэж ямар нэгэн ажил хийгээгүй юм бэ гэдэг нь асуудал. Улаанбаатар хотыг цахилгаан дулаанаар хангадаг станц нь ийм байдалтай байна.


Цахилгаан станцын шинэчлэл хийхэд 75-90 сая доллар болно гэж инженер нь ярьж байсан. Энэ нь 300 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл бид 54 тэрбум төгрөгөөр бродюр сольж байна.


 Бид мөнгөө буруу зарцуулж байна. Буруу төлөвлөж байна. 

Эрчим хүчний реформын хороо гэж байгуулсан. 10 тэрбум төгрөг төсөвт суугаад төсвийн тодотголоор хасах гэтэл аль хэдийн 8 тэрбум төгрөгийг нь хэрэглэчихсэн байсан. Тэгээд тус хороо татан буугдсан.

Тэр хороо юу хийсэн бэ гэхээр, 2024 оны 11-р сард цахилгааны үнэ л нэмсэн.Дагаад бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Тог цахилгаан гэнэт тасрах үед ААН-үүд хохирсон. Салбарын сайд нь хариуцлах хүлээх ёстой " гэлээ.


Э.Солонго