АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөлөглөдөг Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжинд доголдол гарснаар онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад буусан боловч Ерөнхийлөгч Давос хотноо товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлснийг Kazinform дамжуулж байна.
Тэрбээр үгийнхээ эхэнд АНУ-ын өмнөх засаг захиргааг шүүмжиллээ. Түүний үзэж байгаагаар, Ардчилсан намынхан улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан бол түүний багийнхан энэ бүхнийг засаж залруулж чаджээ.
Үүний сацуу Европ тив хөгжлийн буруу замыг сонгосон гэдгийг тэрбээр шүүмжиллээ. “Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна, одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид нь юу хийхгүй байгаа зэргийг тоочин дурдсан байна. Гренландын асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж буй дурдлаа. Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна гэдгий онцолсон байна.
Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ, Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой гэлээ. Түүний үзэж байгаагаар, Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа ажээ. АНУ-ын хувьд НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, харин холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж байна.
Мөн Венесуэлийн талаар Д.Трамп ярихдаа, ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгийг олно хэмээн хэлжээ. Тэрбээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тусгайлан ярьсан байна. Тус улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулж чаджээ. Мөн гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байгаа, АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан зэргийг Д.Трамп дурджээ.
Өмнө нь мэдээлснээр, энэ удаагийн Давосын чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан улстөрчид, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд зэрэг 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөлөглөдөг Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжинд доголдол гарснаар онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад буусан боловч Ерөнхийлөгч Давос хотноо товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлснийг Kazinform дамжуулж байна. Тэрбээр үгийнхээ эхэнд АНУ-ын өмнөх засаг захиргааг шүүмжиллээ. Түүний үзэж байгаагаар, Ардчилсан намынхан улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан бол түүний багийнхан энэ бүхнийг засаж залруулж чаджээ. Үүний сацуу Европ тив хөгжлийн буруу замыг сонгосон гэдгийг тэрбээр шүүмжиллээ. “Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна, одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид нь юу хийхгүй байгаа зэргийг тоочин дурдсан байна. Гренландын асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж буй дурдлаа. Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна гэдгий онцолсон байна.
Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ, Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой гэлээ. Түүний үзэж байгаагаар, Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа ажээ. АНУ-ын хувьд НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, харин холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж байна.
Мөн Венесуэлийн талаар Д.Трамп ярихдаа, ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгийг олно хэмээн хэлжээ. Тэрбээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тусгайлан ярьсан байна. Тус улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулж чаджээ. Мөн гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байгаа, АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан зэргийг Д.Трамп дурджээ. Өмнө нь мэдээлснээр, энэ удаагийн Давосын чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан улстөрчид, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд зэрэг 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл1
Трамп Европыг зөв шүүмжилсэн байна.