Орос, Беларусийн хоккейн шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн хориг арга хэмжээгээ Олон улсын хоккейн холбоо /IIHF/ хүчинтэй хэвээр үлдээжээ. Энэ тухай The Athletic цахим хуудасны сэтгүүлч Крис Жонстон Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Өчигдөр цахимаар хуралдсан тус холбооны зөвлөл дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хоёр улсын хоккейчид 2026 оны ДАШТ, Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадамд оролцох боломжгүй болж байна.
IIHF 2022 оны хоёрдугаар сараас хойш Орос, Беларусийн хоккейчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд Олон улсын Олимпын хорооноос спортын холбоодод хандан, Орос, Беларусийн өсвөр, залуучуудын шигшээ багуудыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулах, төрийн далбаагаа мандуулж, төрийн сүлд дууллаа эгшиглүүлэх боломж олгохыг зөвлөмж болгожээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл4
Маш зөв
Бусдын нутаг руу дайрдаг түрэмгий улс. Тамирчид нь нацист шивээстэй. Бас допинг хэрэглэдэг. Жишээ нь Кабаева гэж татаар хүүхэн
Өөрөө өөртөө хариу бичсэн шизо
Дээр комент бичсэн орос хошного долоогч сайн уу