АН-ын ээлжит " 4-11" хэвлэлийн бага хурал боллоо.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Өглөө сэрэхэд тоггүй, орой ороход цахилгаангүй, тог цахилгаанаас хамаарч ус тасардаг нөхцөл байдалд Улаанбаатарын иргэд амьдарч байна. Энэ нь Монголын улстөрчид дандаа ирээдүй цагт асуудлыг ярьдаг байсныг нотолж буй юм. Хоёр жилийн дараа сайхан болно, дөрвөн жилийн дараа дэндүү гоё болно, арван жилийн дараа асар сайхан болно гэдэг худлаа амлалтуудыг өгч ирсэн.
Харин сүүлийн үед дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд тэдний худал амлалтуудыг эргэж, сөхөж гаргаж ирж байгаагаар иргэд хэрсүү болсон. Худал амлалтад ахиж итгэхгүй байх гэж найдаж байна.
Өнөөдөр эрчим хүчний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалд хамаардаг. Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа. Мөн 2024 оны 11 сарын 15-нд эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэж, худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгааг манай бүлгийн ажлын хэсгийнхэн маш сайн судалгаа хийсэн байгаа. Үүнд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн.
Та бүхэн санаж байгаа байх. Сүүлийн нэг жилийн хугацаанд ДЦС-3 дээр дэлбэрэлт гарч, ДЦС-4 дээр гэмтэл гарч, хүний амь нас эрсэдсэн тохиолдол байна. Харамсалтай нь хэн ч үүнд хариуцлага хүлээдэггүй. Хариуцлага хүлээдэг тогтолцоо Засгийн газарт байхгүй болчихсон юм байна.
Манай Засгийн газар давхардсан чиг үүргийг давхардуулж бий болгодог. Үүнээс болж ажлыг хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхээ больчихдог. Эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан нэртэй. Гэтэл өнөөдрийн байдлаар Шадар сайдын ажлын албан дээр Эрчим хүч, экспортыг дэмжих нэгж гэсэн бүтэц 11 сард байгуулагдсан. Нэг салбарыг хэд, хэдэн сайд тодорхой асуудлуудыг өөр өөр байдлаар хариуцаад эхлэхээр ирээдүйд үүсэх нөхцөл байдалд хэн ч хариуцлага хүлээхгүй байна.
Тийм учраас миний зүгээс өөрийн албан бланк дээрээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах саналыг гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлж байна.
Танхимынхаа сайдыг огцруулах бүрэн эрх Ерөнхий сайдад бий. Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйн тулд шинэ үндсэн хуулийн дагуу ийн санал хүргүүлж байна. Ерөнхий сайдыг байнга хариуцлага ярьдаг, үр дүн шаарддаг тухай УИХ-ын чуулган дээр ярьдаг. Хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцохыг нь харъя" гэв.
Н.Отгончимэг
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл7
Чойжилсүрэнг зайлуулах цаг болсоон
Занданшатар үнэхээр санаа байвч сачий нь хүрэхгүй байнаа!! Ухаантай, шийдэмгий, асуудлыг томоор харж, бүх салбараа жигд удирддаг Ерөнхий сайд хэрэгтэй байна!!!
Худал мэдээлэл түгээж мэхлэн хуурчихаад дарвайж инээн тавладаг Дамдиннямыг бас зайлуулах ёстой
Долир Жавхлан , азарга Дэлгэрсайхан нар бас зайлцгаах ёстой.
Их сургуулийн багш нарын боовыг хөхдөг Ундрам бас зайлах ёстой. Маш олон авгай хүүхнүүд Ундрамтай барьцаж багш нарын боовыг хөхөж гэр бүлээ салгаж үр хүүхдүүдээ өнчрүүлдэг болоод байна . Энэ шударга ёс мөн үү. Улаан хошногоны нүхт Зандангахай данжаад аа
Төрийн ажлаа хийхгүй байшин барилга барих ажил хийдэг Оргилын Ганбаатар бас зайлах ёстой.
Сар бүр Зандангахайн баян сайд дарга нар хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай болоод байна. Цагаан сарын үеэр Зандангахайн сайдууд ямар террорист хорлон сүйтгэх янаглан сүрдүүлэх ажиллагаа явуулахаар бэлдсэн байгаа бол?