Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов.

Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм. Дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.

Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.

Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
НҮБ татан буугдаж энэ байгууллага шинэ хууль дүрэмтэй гарч ирнэ. Маш зөв алхам боллоо. Аляскад Путин-Трамд бүх тохироогоо хийсэн
Эргүү оркууд! Өөрийн толгойгүй аятай хэрэгтэй хэрэггүй элдэв зөвлөл, эвсэлд нэгдэхээ болимоор юм! Ядаж эрдэм чадалтай мэргэжилтнүүдээсээ асуудаг ч болоосой!!!
Juund garin usgee zurj baigaagaa c medehgui. Ene shiwshgiin eruul saruul n medehgui högshnii jujgend orolzdog. Estoi ichmeer hariuzlaghui
Юунд гарын үсэг зурчих ваа. Конгрессын сонгуульд ардчилсан нам дийлэнх олонхи болоод Трамп импенчментээр хусагдчих юм бол зандка маань яах бол. Орос хятад японыг харах байсан юм биш үү. Аль алийг нь аялдан дагахаас биш зөвхөн монголын гэсэн бие даасан бодлого явуулаад байх ч жижиг улсад осолтой баймаарсан
ёьропийн банкинд байгаа орсын царцаагдсан мөнгөнөөс зээл авч ОРСООР 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ байгуулж яваандаа орос цайруулна Орсын актив л хөрөнгө оруулалт болно
"Хүний сэтгэлийг нь татсан хойно бие нь хаа холдхов" гэсэн үг байдаг. XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд 1980-аад онд Америкийн гадаад бодлогын зөвлөх Бжежинский социалист орнуудын сэтгэлийг нь татахын тулд "Ардчилал" (даярчлал, олон ургалч үзэл, олон намын систем, хүний эрх гэх мэт),"Чөлөөт зах зээл" (гадаадын хөрөнгө оруулалт, ОУВС, Дэлхийн банк гэх мэт) гэсэн наанаа гоё нэртэй, цаанаа биеийг нь (улс орныг нь) эзэмдэн авах маш хорон бодлогыг боловсруулан Монгол мэтийн буурай хөгжилтэй орнуудад "Ардчилсан хувьсгал" нэрээр нэвтэрүүлжээ. Ингээд Монгол улс 1990 оноос эхлэн Америкийн "Тархи угаалтын (оюуны) колончлолд өртөж" Америкуудад биеэ (улс орноо) эзэмдүүлэх болсон юм шүү дээ. Аюутугай, мэдтүгэй монголчууд аа !!!
Зөвхөн энэ болчимгүй, улс орны цаашдын хувь заяанд маш аюултай үйлдэл гаргасныхаа төлөө Зандка шууд огцорох ёстой.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Хүрэлсүхийн гадаад бодлого илт буруу, Оросыг дэмжиж явдаг болсон.Тэр одоогийн эгзэгтэй үед Еврейчүүдийг магтдаг Путинийг Монголд урьсны үргэлжлэл нь энэ Трампын Израйлын төлөө байгуулсан эвсэлд нэгдсэн нь боллоо.Америк Монголыг Азид дайсагнаж, Еврейчүүдийг шүтдэг Оросын дагуул гэж дүгнэдэг болсон учраас энэ эвсэлд хэдэн өөрийн толгойгүй улсуудтай хамт урьжээ.
Үндсэн хуулийг МАН зөрчиж Монголын ард түмний эсрэг ажиллаж байгаа юм байна . Шанзав Зандангахай одоо огцроод зайл. Хятад улсад Монголыг нэгтгэнэ гэвэл МАН ын нэг дарга гүйж очоод гарын үсэг зурж болох тийм хууль зүйн нөхцөл орчинд Монгол улс орчихсон байгаа юм байна. МАН харин яагаад Хятадад нэгдэх гэрээгээ ил болгохгүй байна вэ?
Дональд Трампын Алтан картыг сая доллараар худалдан авсан хүн гэр бүлээрээ шууд америкийн иргэншил авах боломжийг олгох, татвараас чөлөөлөгдөх эсвэл бага татвар төлөх эрх эдлэх, америкт заавал бизнес эрхэлж америкчуудыг ажлын байраар хангахгүй байх зэрэг боломжийг олгох ёстой.