МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ. Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно.
Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа. Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан. Тэгэхээр Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой. Түүний “халаа”-г Д.Үүрийнтуяа ямар ч өрсөлдөгчгүйгээр авах нь ч тодорхой байна. Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй. Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг.
Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан. 2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг.
Угаасаа салгаж ойлгоход амаргүй. Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг. Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх. Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг түүртэлгүй авч явах бололтой. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Үүрийн туяа “Сод Монгол” групп, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Петровис” ХХК-ийн удирдлагын багт ажилласан байсан билээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 01 сарын 26,
2026

Сэтгэгдэл3
Эрдэнэтийн нягтлан бсан нэлээн баяжсан авгай гэж бичээд бна лээ
Гоё үнсэлцдэг нь дээр бсн юм
Бадамсүрэнгийн боовны хүүхэн Эрдэнэтийн мэргэшсэн хулгайч авгайгаас өөр хүн байхгүй болсон юм уу