УИХ-ын 2024 оны сонгууль ХҮН намын хувьд хамгийн оргил үе нь байсан бөгөөд түүнээс хойш тус намын рейтинг тогтмол урууджээ. ХҮН нам Засгийн Газарт орсонд тус намын дэмжигчид тун сэтгэл дундуур байсан бөгөөд хамгийн эхний эффект нь орон нутгийн сонгуулиар илэрсэн юм. Тодруулбал ХҮН нам НИТХ-д ганц ч суудал авч чадаагүй. Түүнээс хойш Боловсролын Сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар зодолдсон гэх дуулиан үүсч, мөн л олон нийтийн хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ч намынхантайгаа муудалцан, ХҮН нам тарах ёстой гэж мэдэгдэж байв.
Мөн Боловсролын Сайд П.Наранбаярын алдаа ч олонтаа давтагдаж, хамгийн муу ажиллаж буй сайд нарын нэгэнд эргэлзээгүй тооцогдох болжээ.
Саяхан тус намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн нэр хүндтэй нь гэгдэх Х.Золжаргал гарсан нь ХҮН намд маш том цохилт болов. Дөнгөж өчигдөрхөн гэхэд л аялагч Б.Мөнхцэлмэг ХҮН намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор зарласан байна. Өөрөөр хэлбэл ХҮН намын рейтинг 2024 оноос хойш тасралтгүй уруудаж, одоо хамгийн тааруу үедээ ирсэн гэхэд болно. Шоглоод хэлэхэд ХҮН нам ХҮН тогтохоо ч больжээ.
С.Сарнай
Даваа - 01 сарын 26,
2026

Сэтгэгдэл4
ХҮН бол МАН ы дутуу төрсөн сармагчин .
Ккк. За яахав2. Аяндаа сонгууль дөхөхөөр бөөн горилогчид гараад ирнэ. Тэгээд сонгууль дууслаа тал тал тийшээгээ. Монголчууд нь угаасаа ямар ч хатуу итгэл үнэмшил байхгүй, туйлбаргүй шуналаас өөр үнэт зүйлгүй новшнууд шүү дээ.
МАНАН-гийн явуулга л даа. Хэнийг яаж замаасаа зайлуулахаа маш сайн мэдэж байгаа. Уг нь гайгүй залуучууд нэгдээд овоо юм хийчих болов уу, Монголын улстөрд шинэ салхи оруучих байх гэсэн найдлага төрж байсан юм. Гэтэл дотоод, гадаад явуулга хийж намын нэр хүндийг унагаж, өөрсдөөс нь илүү гарах магадлалтай улстөрийн хүчнийг намнаж удаан хугацаагаар дахин дахин засаглаж хулгайгаа хийх замаа засаж байна. Нам дотор янз бүрийн хүмүүс байгаа тэдний эрх ашигт нийцүүлэх замаар эрх мэдэлтэй, шуналтай нөхдүүдийг мөнгөөр угжиж намыг хагалан бутаргаж байна.
Тэр яахав ! сонгууль ойртохоор олноороо гүйгээд л ирнэ ! Нам гэдэг чинь төр засагт нөлөөлөх гэсэн бүлэг хүмүүс шүү дэ ! Тэр бүлэг хүмүүсийн өсөлт бууралтын тухай санаа зовоод хэрэггүй ! шал дэмий юм бичиж байх юм !