Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 4 жилээ гүйцээхэд сар хүрэхгүй хугацаа (тасралтгүй 1435 өдөр шөнө байлджээ!) үлдэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс Финландын Ерөнхийлөгч А.Стубб, АНУ-ын тусгай эрч К.Келлог, оросын профессор В.Соловей, шатрын их мастер Г.Каспаров, оросын сөрөг хүчний идэвхтэн В.Новодворский, Кремлийн банкир С.Пугачёв нарын зэрэг эх сурвалжуудаас хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно. Украины дайн 4 жилийг авлаа. Фронт дээр Орос ахицгүй, сардаа 30-40 мянган цэргээ алддаг болж байна. Хичнээн их давшина, төдий чинь хохирол амсана. Сталины махан шуурга, цусан далай, овоорсон цогцосны онолоосоо Оросын арми салж чаддаггүй.
Давосын форум дээр барууны улс төрчид Оросыг шүүмжлэн (цаагуураа бол тавлаж) ярьж байв. “Сүүлийн 4 жилд Орос ямар амжилтад хүрэв?” гэсэн асуултад Финландын Ерөнхийлөгч Александр Стубб хариулахдаа “Украины 20%-ийг авлаа, нэг сая цэргээр хохирлоо. Тэднийг золиос болголоо. Нөлөөний хүрээгээ хумиуллаа. Оросын эдийн засаг уналтад байна, инфляц 30%-тай, зээлийн хүү 16%, өсөлт 0%, цаашаа ямар ч нөөцгүй болж байна. Дайн дууслаа гэхэд цэргүүдэд төлбөр төлөх чадавхигүй. Тийм л Орос байна” гэжээ. Дөрвөн жилийн үр дүнг нь Финландын Төрийн тэргүүн товч тодорхой, маш ойлгомжтой хэлээд өгчихжээ.
Цааш нь ингэж хэлэв: –Дайн дуусгах хүсэл Орост байна уу, үгүй юү гэдэг нь намайг зовоохгүй байна. Яагаад гэвэл тэд дайнаа үргэлжлүүлэх бололцоогүй болж байна. Энэ дайнд Орос ялж гарах чадвартай юу гэвэл ирээдүй цаг дээр аваад үзье.
Энэ дайн Путины стратегийн ялагдал болсон. Путин НАТО-гийн размерыг томсгоод өгчихсөн, Путин Украиныг бүрмөсөн Европынх болгоод өгчихсөн, Путин Европын орнуудын цэргийн төсвийг нэмээд өгчихсөн. Одоо бид өөрсдийгөө хамгаалаж чадах уу гэж асуу л даа. Тийм ээ, чадна гэжээ.
Хэрэв Украин энэ өвлийг даван туулбал их юмны учир тайлагдана гэсэн утгаар генерал Кейт Келлогг сэтгүүлчтэй ярилцжээ. Түүний ярилцлагаас товчлон буулгавал:–Хэрэв баатарлаг Украин, гүргэр чанга Зеленский энэ өвлийг тэсээд давчих юм бол манай АНУ Путиныг биш, Зеленскийг дэмжиж эхэлнэ. Учир нь яг одоо Путин нь өөртөө үлдсэн бүх пуужин, дронуудаараа зогсоо зайгүй Украиныг балбаж байна. Бид Путины пуужингийн довтолгоонуудыг тасралтгүй ажиглаж байна. Украины дайн яг одоо их эргэлтийн цэг дээрээ ирээд байна.
Киев хотын тал нь Путины дрон, пуужингуудын довтолгооноос болоод гэрэл цахилгаан, дулаангүй болж, хотын хагас сая иргэд нь хотоосоо дүрвэсэн байдалтай байна. Киев хот баатарлагаар тэссээр байна.
Одоо ганцхан сар! Гуравдугаар сар хүртэл Украин тэсч чадвал манай Америк баатарлаг Украины талд шууд орно гээд генерал нэг зүйлд аль хэдийнэ итгэлтэй болсон гэдгээ “Путин ялагдсанаа ойлгож байна. Путин Оросын сүүлчийн хаан II Николай болохыг хүсэхгүй гэж би бодож байна. Тэр энэ байдлаас гарах арга замаа хайж байгаа. Тэр энэ дайнд ялахгүй гэдгээ сайн мэдэж байгаа” хэмээн онцолжээ.
Профессор Валерий Соловей Оросынхоо зовлонг хуваалцжээ. Өнгөрсөн 12 дугаар сараас цэг тавьсан гэнэ. Орос орон урьд хожид байгаагүй тогтвортой байгаа хэмээн албан ёсны пропаганда дүрслэн ярьж байгаа ч ФСБ-гээс элитүүдийн дүрвэн зайлахыг зогсоох маш том ажиллагаа явуулж эхэллээ гэв. Соловейн нэрлэснээр финалын тайлал иржээ.
Олон арван жил дэглэмдээ үнэнчээ тангараглаж байгсад одоо бүгд паникт орж, хөрөнгө ба гэр бүлээ гадагшаа дүрвүүлэхийн түүс болжээ. Путины бүр ойрын хүрээллээс “ирээдүйн хүчин”-ий талд урвах магадлал мэдрэгдэж, тэр нь дарангуйлагчийн хувьд катастроф болох шинж бүрджээ.
Бүр хэтрээд ЕТГ ба Засгийн газрын түшмэдээс СВО баларсныг ойлгон чемоданаа бэлтгээд эхэлжээ. Тэднийг тогтоон барьж байх нь ФСБ-гийн нэг шинэ үүрэг ба ФСБ яргалал үйлдэж хэлмэгдүүлэхэд бэлэн болоод байна. Гадаадад явахыг нь түшмэдэд хатуу хориглосон шийдвэр мөрдөж байна. Системийн уналт гарцаагүй болоод л иймдээ тулсан. Тэр хатуу цензур нь ч нурах тавилантай хэмээн Соловей ойрын 7 хоногуудыг магадлалтай хэмээн нэрлэжээ. СВО нэртэй дайныг хайр найргүй, дипломат маяггүй, хурцаар шүүмжилдэг нэгэн бол Гарри Каспаров. Путин өөрөө сонгодог дарангуйлагчийн замаар эргэлтгүй орлоо, бодит байдлаас тасраад амьд харилцаа байхгүй, ганцаараа шийдвэр гаргана, тэр нь улс орны дотоод самуурал, түүхэн ялагдлын илэрхийлэл болно.
Энэ дайн Кремлийн хувьд ердөө л занга болж хувирсан. Систем хойшид тогтвортой байдлаа хадгалж чадахгүй. Одоо бол пропаганда чанга хашгирч байна. Фронт дээрхи үхэл хорогдол нийгмийн тэсрэлтэд хүргэхэд тун дөхсөн. Украин энэ дайнд ялна гэдэг нь Оросын эзэнт гүрний вирусыг эмчлэх боломж болно.
Ялагдал эргэлтгүй боллоо. Харин тэр занга! Зангаа үл тооцоолон дайнд явж орсон. Одоо дайн нь Путины хувьд засгийн эрхэнд тэсч байх цорын ганц арга зам болсон. Тогтвортой байлын тухай үлгэр домог ярьж л байна. Гэвч анализ хийгээд үзвэл Кремль сууриараа ганхаж байна. Түүхэн сургамж юу өгүүлэв гэвэл өнгөрсөн үеийн ийм дарангуй харгис дэглэм унадаг гэдгийг л хэлээд байна. Дарангуйлагчийг цугцванг хүлээж байна. Москвагийн хувьд дайчилгаа ч , гал зогсоох, аль ч шийдвэр ялагдалд хүргэхээр байна. 2026 оны финал юу вэ гэвэл энэ финалыг байлдааны талбарт бус, нурж буй системийн дотоод нөхцөл нь шийднэ. Шатраар бол эзэнт гүрний амбицад нь мат тавиулна гэсэн үг гэжээ.
Валерий Новодворскийн мэргэ төлөг тун ноцтой. Бүр 2014 онд эзэнт гүрэн тарж бутрах тухай, улс төрийн хямрал нүүрлэх тухай анхааруулж сэрэмжлүүлж байжээ. Орос, Хятад, Иран гурав алга болно хэмээн мэргэлжээ.
Улс нь дотроосоо хямралд идэгдэнэ, тэгснээр эзэнт гүрэн тарж бутрахад хүрнэ, шилжилт явагдана. Энэ бол жам ёсны үзэгдэл болно. Стратегийн том өөрчлөлтүүд ийм зүйлд хүргэнэ. Улс орны хувь заяаг шийдэхэд нэг талаас хэцүү, нөгөө талаас нэгэнт эхлэл тавигдсан бол маш амархан. Орос дээр харагдаж байна хэмээн Новодворскийн мэргэ төлгийг постолсон орос блогер нэмж бичжээ.
Системийн нуралт гэрлийн хурдаар гэнэт явагдана хэмээн Кремлийн банкир ярихдаа Орос дахь засгийн эрхийн архитектурыг нэвт мэддэгээрээ дүгнэжээ. Тэрээр энэ механизмыг мэддэгийн хувьд финал хүртэл уртаашаа “72 цаг” хэмээн онолдсон байх аж. Энэ том нүсэр төрийн машин шууд л залуургүй метал цээж (баримал) болж хувирна. Путины алдаа гэж тоймгүй.
Гол чухал зарлигууд нь (дайчилгаа, цөмийн цохилт, эсвэл элитийг нуга дарах гэх мэт) гарсан өдрөөсөө хэрэгжихгүй. Яагаад зарлиг тушаал нь эхнээсээ саадтай учрав гэдгийг Путин ойлгохгүй, системийн том дохио сануулга өгөөд байна гэдгийг төсөөлөхгүй, нэг үгээр жолоодогч маань бодит байдлыг хянаж чадахгүй байна.
Путины тушаалыг хэргээр саатуулаад үймүүлээд байгааг Путин олж хардаггүй. Энэ систем удирдлагаа алдахад 72 цаг буюу гуравхан хоног хангалттай болчихлоо. Орос орон хавтгайдаа параличэд (харвалт өгсөн хүн) орсон байна. Хариуцлагаас түшмэд ба генералууд сүнсээ зайлтал айж байна. Тиймээс Кремлийн дур хүслийг чимээгүйхэн саатуулах сонголт хийсэн. Одоо харин ямар түвшинд “Үгүй, чадахгүй” гэж хэлэхийг л харах үлдлээ. Одоо Путин телевизээр хичнээн ч удаа ил харагдаад нэмэргүй болсон. Ач холбогдол алга гэжээ. Оросуудын омог дарагдсан тухай @bilguunin гэж монгол жиргээч бичсэнийг төгсгөлд нь оруулъя. Сүүлийн үед нэг зүйл маш тод ажиглагдаж байна. Оросууд хаа сайгүй их сонин ондоо хүмүүс болчихож. Урьдынх шигээ орилж чарлахгүй, архидаж нураах нь багассан, бусдыг дээрэлхэж, омог бардам аашлах нь алга. Гэхдээ энэ нь соёлжсон гэсэн үг биш.
Нүдэнд нь гал цог байхгүй, шивнэлдэж ярьдаг, амьд мэт атлаа дотроо унтарсан, өөртөө итгэлгүй, үхээнц харагдана. Улс эх орон нь нурж баларч, ирээдүй нь бүрхэг харанхуй болсон үндэстэн ингэж хувирдаг юм байна гэдгийг бодитоор харж байна.
Дайн Оросын нутагт орж ирэхээс өмнө Балид оросууд жуулчлал, бизнес, амьдралын идэвхээрээ даам шахуу байлаа. Чанга орилж ярьдаг, бардам, өөрсдийгөө дэлхийн төв мэт авч явдаг байсан. Харин одоо ирээдүй байхгүй гэдгээ дотроо мэдэрчихсэн хүмүүсийн харц. Эзэнт гүрний мөрөөдөл нь нуран унасан үндэстний төрх. Дайн гэдэг зөвхөн хот сууринг сүйтгэдэггүй юм байна. Тэр үндэстний сэтгэл зүйг, итгэлийг, нүдний галыг алгуур унтраадаг юм байна! В.И.Лениний анхааруулга:–Орос хүн бол тааруухан ажилчин. Ивануудыг маллах хэрэгтэй. Тэднийг маллахгүйгээр засаг авч чадахгүй. Орос надад огтхон ч падлийгүй. Оросууд бол маанагууд. Жинхэнэ орос хүн бол аугаа ихийн дэмийрэлтэй, дээрэнгүй үзэлтэй, яг мөн чанар нь адгийн новш бөгөөд хүчирхийлэгч!–Их Ленин багшийн үг шүү!
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Мягмар - 01 сарын 27,
2026

Сэтгэгдэл7
1914 ОНД ДЭЛХИЙН ДАЙНЫГ УКРАЙН ГАРГАВ 2014 ОНД ЁВРО МАЙДАН ХИЙЖ ФАШИСТ НАЦИСТ ЗАСАГ УКРАЙНД ТОГТОЖ МӨН ДОМБААССЫН ОРСЫН ЭСРЭГ ДАЙН ТҮРЭГИЙЛЭЛ ЭХЛЭВ 1812 1814 ОНД ФРАНЦ НАПЕЛЕОН УКРАЙН ГЕТМАН ОРОС РУУ ДЛВТОЛЖ БАЙВ ЗҮҮН ЖИЛ БОЛООД УКРАЙН ФРАНЦ НЭГ ДОВТОЛЖ ОРСУУД НАМ ЦОХИНО ТИЙМ ХУЛЬТАЙ
ийм галзуу, мэдрэл муутай хүмүүс яасан их байдаг юм бэ.
Болж байгаа юм байна даа.
Хуурамч хаягнаас өөдрөг сэтгэгдэл оруулж буй кгбын тролл
Энэ муу хурлийз шаалтуур хэдэн шарын бөгс долоогоод энийг хийсэн ухаантай юм бол
Жагсаалаас гарсан ямар ч хэрэггүй хэдэн юмны улиг болсон хэн ч тоохгүй үгнүүдийг түүж бичсэн байна ! Эднүүсийн оронд миний үг арай жинтэй ! Путин Зёлинский хоёр газар нутгийг хэн авах асуудал дээр хэзээ ч тохирохгүй бөгөөд ямар ч байсан наадам хүргэнэ ! Бусад асуудалуууд яахав тохирч болно харин Донбасс Крым хоёр дээр хэзээ ч тохирохгүй ! Нэг нь үхэж юмуу зайлж л байж шийдэгдэнэ ! Путинд унахаасаа өмнө юмуу үхэхээсээ өмнө хэрэглэх нэг том хөзөр бий ! Цөмийн зэвсэг !!!! Тэр хөзөрнөөс барууныхан болон Нато үхтлээ айгаад хөдлөхгүй байгаа юм ! Путин бол Хиросимогаас хэд дахин илүү мөөгөн үүлнүүд харуулж чадах ганц хүн ! үүнд нь л би бишэрдэг юм ! Москвад Крёмльд том цохилт өгөөд Зөвлөлүүдийн ордон Спасскийн цамхаг хоёрыг нураагаад хаячихаасай гэж Путин нууцхан их хүсэж байна ! тэгвэл үзүүлээд өгнө дө ! Даанч барууныхан болон укрианыхан их хашир байна ! Трамп гэж орон гаран хүний аашийг мэддэг ганц хүн нь Путин юм ! тэгэхээр гадаад талдаа санаа зоволтгүй ! Номин авгай шинэ юм бич !
Ээлжит төлбөрт бичлэг