БЕРЛИН, 2026 оны нэгдүгээр сарын 28 /DW/. Өнөөгийн нийгэмд үзэн ядалт дахин сэргэж байна гэж нацистуудын Освенцим хорих лагерьт хоригдож байсан 96 настай Бернард Оффен хэллээ. Зөвлөлтийн цэрэг тус лагерийг чөлөөлсний 81 жилийн ойн хүрээнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
“Үзэн ядалт дахин сэргэж буйг би харж байна. Уур хилэн нь бусдын амь наснаас илүү үнэтэй гэж үздэг хүмүүс миний нүдэнд харагдаж байна” хэмээн фашистуудын байгуулсан Освенцимийн /германаар Аушвиц-Биркенау/ бөөнөөр хорих лагериас амьд үлдсэн Б.Оффен ярилаа.
Уг лагерийн суурин дээр байгуулсан дурсгалын цогцолборт Холокостын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болох үеэр дипломатчид, улстөрчдөөр үг хэлүүлэхгүй, харин лагерьт хоригдож байсан хүмүүсийн үгийг сонсохоор цогцолборын захирал Петр Цивиньски шийдвэрлэжээ.
Ёслолд Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцки оролцож, польш хоригдлуудын дурсгалын самбарт цэцэг өргөлөө.
Аушвиц I, Аушвиц II (Биркенау) ба Аушвиц III гэсэн гурван хэсгээс бүрдэх бөөнөөр хорих лагерийн цогцолборыг 1940 онд буюу Польш улс нацистын Германд эзлэгдсэн байх үед барьжээ. Энд еврейчүүд голдуу нэг сая гаруй хүн амиа алдсан байна. 1945 оны нэгдүгээр сарын 27-нд Зөвлөлтийн армийн Украины I фронтын анги нэгтгэлүүд хорих лагерийг чөлөөлжээ.
Польшийн парламентын шийдвэрээр 1947 онд уг лагерь байсан газарт Аушвиц-Биркенау музейг байгуулсан байна.
Б.Адъяахүү
Лхагва - 01 сарын 28,
2026

Сэтгэгдэл1
Монголчууд хас тэмдэгийн доор нэгдэж Оросуудын шүтээн Еврейчүүдийн дарлал доромжлолын эсрэг боссон Германчуудыг Азийг доорд үздэг Оросуудын турхиралтаар муулж үзэн ядах эрхгүй.Хоёр том арми хил дээрээ бөөгнөрч байхад Оросуудын мэдээгүй гэнэдүүлж дайрсан гэдэг үлгэр ч бас адилхан худлаа.Оросууд Еврейчүүдээ өмөөрч Германыг өдөж байлдсан.