ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй даваа гарагт утсаар ярьсныхаа дараа мэдэгджээ.
Трампын тайлбарласнаар, Энэтхэг улс АНУ-аас, магадгүй Венесуэлээс худалдан авах газрын тосоо нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж. “Ингэснээр долоо хоног бүр мянга мянган хүний амь насыг авч одож буй Украин дахь ДАЙНЫГ ЗОГСООХОД тусална!” хэмээн Трамп бичсэн байна.
Тэрбээр мөн Энэтхэгт ногдуулаад байсан худалдааны татварыг 25 хувиас 18 хувь болгон бууруулахаар зөвшөөрснийг онцлон тэмдэглэжээ. Н.Моди Америкийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх алхам хийнэ гэж Д.Трамп мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, Энэтхэг улс “АНУ-ын хувьд тариф болон тарифын бус саад тотгорыг тэг болтол бууруулах алхмуудыг хийх аж”.
Харин Н.Моди Оросын газрын тосны талаар дурдаагүй байна. Тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичихдээ, АНУ-ын Ерөнхийлөгчтөй “үр өгөөжтэй, гайхалтай” яриа өрнүүлсэн гэжээ.
“Энэтхэгт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 18 хувь болгож бууруулахаар болсонд маш их баяртай байна” хэмээн тэрбээр бичээд ОХУ-аас импортолдог газрын тостой холбоотой асуудлыг дурдаагүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
Орос цэргээ татаж дайнаа зогсоо. Бузар рашистужд
Britsh man "We are fucked your country 100 years!" Indian man "We are fucked your language forever!" 😄🤣😝😂😆
Ямар дайн? Орос Украйн аль нь ч дайн зарлаагүй! Дайн зарласан бол Киев аль хэдийн дуусчихсан байгаа.
оросууд дуусч байна даа хөөрхий минь. Энэтхэгүүд нефтийнхаа төлбөрт банана өгч оросыг доромжилдог байсансан. 😊😊😊
Орос орон мөхөл сүйрлийн замд эргэлт буцалт гүй орлоо доо ! Хайран сайхан улс орныг устган мөхөөж, угсаатан үндэстнүүдийг дайсагнуулж байгаа нь ХХ зууны хүн төрөлхтний эсрэг хамги йн аюултай байгууллага - КГБ-ын үйл ажиллага аны шууд үр дагавар мөн. Өөрөөр хэлбэл, Орос Улс өөрийн буй болгосон "үр могой"-доо залгиулахыг та бид харж бнаа !
Оросыг дэлхийгээс зайлуулсан нь дээрээ. Түүхээс арчих хэрэгтэй.