Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллав.
Уг төсөл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй.
Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм.
Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилгын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 1961 он буюу ТЭЦ2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах юм. Үүний дараа дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөх юм байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээнүүдийг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл13
За нөгөө оросын аваадсурсан урвагч, урвагч женкочид, ба аварга, хиншүү ганбаа, орхон, хужаабаясгалан, хэвтээ шантаажууд, элдэв шантааж оросын хөлсний эх орончид чинь одоо бахиралдаад гараад ирнэ дээ. Бүгдийг бариад бүх насаар нь гянданд хийгээрэй.
Оросуудаас нуухгүй бол нураана шүү.
орсын биш бол солонгос бойлер станцаа хараачээ төр хувийн хэвшлийн гээд молигодож худлаа юм хийвүүзэй хүйтэнд тавин градуст тэсэх станц бариарай заавал ази станц барих гээд байгаа юм уу орсын станц шиг ГУЧИН ЖИЛ ХҮН АМ БАРИЛГА ДААХААР ДААЦААТАЙ СТАНЦ БАРИУЛААРАЙ
Амжилт хүсье! Маш чухал ажил
МАНын гахай хоншоорлосон данжаадууд хятадуудаас их хэмжээний зээл авч идчихээд ард түмэнд очих естой Эрдэнэс Таван толгойн хувьцааны ноогдол ашгийг хятадуудад өгөөд байхгүй болгочихсон сураг байна. Малууд аа.
Данх, женко, ман аасаа ял асуу.
Хаанах барихыг мэдээлээгүй болхоор Орос гэж ойлгох нь зөв байх. Тэгвэл 4-р ЦС шиг Японоор нэмж тоноглуулахгүй бол хэцүү.
Ороz станц барина гээд олон сая доллар аваад дээрэмдсэн. Ороzууд Монголд юу ч барихгүй ороzын технологи хоцрогдсон юу барьж чадахгүй. Монголчуудыг бол дээрэмдэж чадна.
Покришк шатаах уу? Мал юмаа
Занданшатар заналхийлэлд өртөв өө ! Заяа нь мэдэж дээ, хэдэн жил амьд явахаа бодсонгүй дээ, Зоригийн араас бурантаг хаьчуулах вий !!!
МАНгарууд 30 жил гацааснаа хөлдүү байхад нь газар шорооны ажлаа эхлээд л, технологи гэж юм байдаг шүү
МАНгарууд 30 жил гацааснаа хөлдүү байхад нь газар шорооны ажлаа эхлээд л, технологи гэж юм байдаг шүү
Irony in Action. Turning almost on a Dime. PR trap in stone-cold-icy Winter "Paradise".
улс төрийн тоймч сэтгүүлчид нь их хурлын гишүүдтээ орсоор л бариулж болохгүй шүү хятадаар бариул гэж захидаг метро ч бас хятад шүү америкчууд орсын метрог хамгийнсайөн гэдэг