УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын удирдсан "Үндэсний Эвсэл" үндсэндээ дөрвөн хэсгээс бүрдсэн юм. Энэ нь эвслийг бүрдүүлэгч Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Ногоон Нам болон МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагагчид гэсэн гурван гол хэсэг байв. Мөн Д.Пүрэвдаваа тэргүүтэй бусад намаас ирсэн буюу нам бус иргэд гэсэн жижиг хэсэг бий.
Эдгээрээс хамгийн голлох хэсэг нь МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагагчид байсан ба тэдний дунд УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч, дүүргийн Засаг даргаас эхлээд Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга хүртэл албан тушаал хашиж байсан хүмүүс байв.
Иймээс ч улс төрийн хүрээнд "Үндэсний Эвсэл"-ийг МАН-ын 32-ын бүлгийн эвсэл гэж шоглон ярьж байлаа.Тэгвэл эдгээр хэсгийнхэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын удирдсан "Үндэсний эвсэл"-ийг орхин, МАН-даа буцаж орох нь ихэсчээ. Тэдний ярьж буйгаар Н.Номтойбаярт угаасаа л "Үндэсний эвсэл"-ийг бэхжүүлэх сонирхол бага, түр зуурын улс төрийн ашиг л чухал мэт байдалтай удсанд урам хугарсан гэнэ.
Э.Солонго
Лхагва - 02 сарын 04,
2026
Сэтгэгдэл6
Социализм шиг буриадаараа гайхуулдаг Номтойг Хүрэлсүх загнаж шоудахаас хэтрээгүй.
Номтойбаярынх 3 үеэрээ тагнуулын байгууллагад ажиллаж байсан байж МУ-ын тусгаар тогтнолыг хамгаалаагүй гэхээр Хятадад урвасан урвагч дүлзэнгийн тагнуулууд байжээ.
цөс ихт буриад хөвүүн
Номтойбаярыг дагагачид гэдэг чинь шавхруу горьдогчид буюу долоогчид шүү дээ.
Хүрэлсүхийн өөдөөс хэдэрлэнэ гэдэг чинь бас л их зориг шүү ! Номт засагт орж сайд болсон бол нэр хүндээ нэгмөсөн алдах байсан юм ! Ирэх ёрөнхийлөгчийн сонгуульд л сайн шоудах хэрэгтэй ! аавыгаа дэвшүүлдэггүй юмаа гэхэд өөр хүн олдоно ! Урвагч нар салж МАН да орно уу там да орно уу битгий тоо ! өөр хүмүүс хэдэн мянгаараа байнө !!
УИХ-ын 4 бол шал худлаа гарууд байна лээ. Номгүйбаяр бол бүүр худлаа. Олон хүний хөдөлмөр, хөлс хүч, санхүүгээр гишүүн болоод дахиж бараагаа харуулаагүй. Гоё яриад байсан юм нэг ч байхгүй. Одоо өөр залуучуудыг уруу татаж, нөгөө мэх ээ хийж эхлэж байгаа сурагтай. Сайхан, чадалтай олон залуучууд итгэл алдарсан. Ирээдүйгээ бодоод залуучууд минь хурдхан наадуулаасаа зайлаарай. Дахиж тоглоомын эрэг шураг болов!!!