Ардчилсан намын "4/11" хэвлэлийн бага хурал боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: "Боловсролын салбарын багш нарын цалинг сайд нь 50% нэмсэн гэж зарласан хэдий ч багш нарын гар дээр очиж байгаа бодит нэмэгдэл нь ердөө 172,000 төгрөг байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Үүнийг бид зүгээр хараад, яриад өнгөрөх биш, салбарынхаа цалин хөлсний тогтолцоог ойлгохгүй, зарчимгүй хандаж байгаа Наранбаяр сайдыг огцруулж, салбараа мэддэг, ойлгодог хүнээр удирдуулах шаардлагатай гэж үзэж байна. Үгүй бол энэ салбар улам доройтож, уналтад орох эрсдэлтэй байна.
2024 оноос хойш хоёр жил өнгөрч байхад Наранбаяр сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг сонсоод их гайхлаа. “Нэгдүгээр сард багш нар амардаг” гэж хэлсэн нь хариуцлагагүй, буруу мэдээлэл юм. Салбарын сайд хүн ийм ташаа ойлголт өгч байгаад үнэхээр харамсаж байна.
Хүүхдүүд амарсан үед багш нар амардаг гэж ойлгож байгаа нь боловсролын салбарын үйл ажиллагаа, төсөв, ачааллыг бүрэн ойлгоогүйг харуулж байна. Тиймээс энэ хүн боловсролын салбарыг цааш удирдан авч явах боломжгүй гэж үзэж байна.
Чаддаг нь ажлаа хийх ёстой. Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, боловсролын салбарын багш нарын цалинг 50% нэмнэ гэж амласан бол хэрэгжүүлэх ёстой. Хэрэв нэмэгдүүлж чадахгүй бол хариуцлагаа хүлээх шаардлагатай." гэв.
Н.Отгончимэг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл8
Одоо үёд багш нар гээд цагаан захтай рёкитчид бий болж ! Зандка тооройг дээрэлхэж байгаа царай нь тэр ! Ингэснээр бусад салбарын аллёргийн нь хөдөлгөөд хамтдаа улсынхаа санхүү мөнгөний ханшийг унагаж байгаагаа эд нар мэдэхгүй ! Мэдсэн ч хэдэн хөгшин шуналтай авгай нар тоохгүй ! Эд нарт дээрэлхүүлж байдаг сахалтай тоорой чи ичээч ! Эсвэл зайлаач ! Чанга хүн хэрэгтэй байна !
улс орноо өөрсдийн өчүүхэн эрх мэдэл шуналын төлөө золиход бэлэн явдаг ан ын лалрууд далд орж зайлаасай
BAGSH AA DEMJ
Монголд боловсрол огт хэрэггүй. Угаасаа боловсролыг МАН худалдаж авдаг системтэй болгосон,Одоо хамгийн баян тарган амьдарч байгаа улсын болосвролыг харцгаа . Хаалтаа нээж хааж чаддаг,бодлын эсээ гэж ярьж чаддаг.Кофи Аннан гэдэг хүний нэрийг мэддэг данхар толгойтой урт хар чихтэй сармагчин төрхтэй улс байхад л болно.
Боловсролгуй 4 хуухдийн байрыг луйвард с ан боловсролын нэрээр уих д гарч ирсэн хэруулч авгай оороо сайд болох гэж солиорч байгаа. Ард тумэн сонгоогуй жагсаалтаар орсон монхтуяа авгай шуу.
Монхтуяа авгай 4 хуухдэд байр авч огно гээд залилан хийсэн зальтай авгай.
Энэ өөрөа Боловсролын салбрт түй ч хамаагүй золбин ш дээ, энэний үгээр болдогийм гэж юу байхав дээ !
Энэ өөрөа Боловсролын салбрт түй ч хамаагүй золбин ш дээ, энэний үгээр болдогийм гэж юу байхав дээ !