Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Одоо баяжуулаад “Фейк ялалт” гэх сэдвийг хөндье.
Гадаадын цэрэг-дайны мэдээллүүдээс “The New York Times” сонины шинэхэн нийтлэл анхаарал татлаа. Дэлхийн II дайнаас хойшхи түүхэнд хохирлын хамгийн дээд рекордыг ОХУ хангалаа. Энэ бол ялалтгүйгээр зүгээр л армиа сульдааж цөхрөөх тактик.
Маш ихээр сулрууллаа. Украины эсрэг энэ дайнд оросын цэргийн хохирол 4 жилийнхээ төгсгөл гэхэд дэлхийн II дайнаас хойшхи цаг үед ямар ч том гүрний үзүүлээгүй үзүүлэлтэд хүрэх нь байна. Энэ 4 жилд Украины эсрэг Оросын түрэмгийлэлд амссан хохирол нь нийлбэр дүнгээрээ 2 саяд дөхөж байна гэдгийг Вашингтоны стратегийн ба олон улсын судлалын төв нотложээ. Тэндхийн аналитикуудын судалснаар бараг 1.2 сая орос цэрэг алагдсан, эсвэл сураггүй алга болсон, эрэмдэг болсон дүнтэй байна. Украины талын хохирол нь 600 орчим мянга хавьд байна. Энэ тоо юу хэлж байна вэ гэвэл Украиныг өөртөө захируулах гээд Москва маш их өртөг төлж байгааг л харуулж байна. Оросын үйл ажиллагаа маш сулхан дүнтэй байгааг цифрүүд харуулж байна. Фронтын салангид хэсгүүдэд оросын цэргийн давшилт хоногтоо хэдэн арван метрээр хязгаарлагдаж, 2024 оны нэгдүгээр сараас хойш Орос нь Украины нутаг дэвсгэрийн 1.5% орчмыг эзлэж, хянаж байгаа нутаг дэвсгэр нь Украины 5-ны нэг хэвээрээ байна. Оросын цэргээс эргэж ирэхгүйгээр хорвоог орхисон цогцосны масштабыг тусад нь тэмдэглэх хэрэгтэй.
Вашингтоны стратегийн ба олон улсын судлалын төвөөс нэлээд дээхнэ тооцоолсноор, 2022 оны хоёрдугаар сараас хойш алагдсан орос цэргийн тоо 325 мянга гэж байсан. Зөвхөн 2025 онд Орос нь алагдсан ба шархадсан цэрэг 415 мянга буюу сард дунджаар 35 мянган цэргээ алдсан байна.
Дэлхийн II дайнаас хойшхи түүхэнд ийм их масштабаар ийм их хохирол амссан өөр арми, өөр улс гүрэн байна уу? Ийм их хохирлыг үл тоон Кремль нь шинэ цэргүүдээр эзлэн түрэмгийлэгч армиа нөхөж сэлбэн дайтуулсаар байна. Цэрэг татлагыг шоронгийн ялтнууд, өр төлбөртэй иргэдээс олонхи болгон бүрдүүлж, тэднийг санхүүгийн урамшууллаар аргацааж байна. Мөн энэ түрэмгийлэлдээ хойд солонгосын анги салбаруудыг оролцуулсан, тэд нь ихэнхдээ Курск мужид Оросын талд тулалдсан, тэгэхдээ мөн үлэмж хохирол амссан.
Дайны өртөг Оросын эдийн засагт хэрхэн туссаныг Вашингтоны стратегийн ба олон улсын судлалын төвийн судлаач Сет Жонс бичжээ. Хөгжлийн дайны загвар хүнд дарамт үүрч байна. Аж үйлдвэр багаслаа, өсөлт 0.6% болтлоо саатлаа, өрсөлдөх чадвар бүхий технологийн компаниуд байхгүй боллоо. Украинд байлдааны талбарт муу үзүүлэлттэй, эдийн засгийн үйлдвэрлэл унасан, иймээс Орос нь их гүрэн гэхэд маш ноцтой уналтын өмнө ирээд байна.
Хэдийгээр Орос нь цөмийн зэвсэг, томхон зэвсэгт хүчинтэй ч гэлээ одоо цэргийн, эдийн засгийн, ШУ ба технологийн ихэнхи үзүүлэлтээр их гүрэн гэхийн аргагүй боллоо хэмээн “The New York Times” сонинд Сет Жонс ярьжээ.
Оросууд Украинд эх орноо хамгаалан байлдаж байгаа тухай 4 жилийн турш тасралтгүй худал ярилаа хэмээн түрэмгийллийг дэмжигч Z-фанатик Сергей Алиев гэдэг хүн эрх баригчдаа шүүмжилж байна. Бүр залхаж байна, дөжирч гүйцлээ. Тэнд Украинд оросын ялалтын үлгэр домог шал худлаа. Тэнд Оросын тавьсан зорилт зорилго ч гэж юу ч байхгүй. Тэнд хөлсний цэргүүд л санаатайгаар байлдаж байна. Хөлсний цэрэгт бол Донбасс, Сири, эсвэл африкийн аль нэг БНУ-д байлдах ямар ч ялгаа байхгүй. Хэн сайн мөнгө өгнө, тэнд л байлдана. Тэд фронтод очоод зорилгоо нулимана. Захирагч нараа ч нулимана. Тэд маш хямдаар их бууны махан зууш болно. Ямар ч утгагүйгээр довтолгоонд орж олноороо цогцос болно, энэ хядлага утгагүйг хөлснийхөн сайтар мэднэ. Энэ дайны үнэн гэж ердөө энэ шүү дээ. Ямар ч “оросын ертөнц” алга, ямар ч денацификац алга, ямар ч ариун дайн алга, эх орноо хамгаалж байгаа юм алга. Орос-фашист хөлсний цэрэг үхэл рүүгээ явж шарил дүүргэнэ хэмээн С.Алиев заналтайгаар хараажээ.
“Фейк ялалт”–Кремлийнхэн элдэв ялалтын тухай санаанаасаа зохион мэдээлнэ. Хэрэг дээрээ тэр нь аймшигтай их хохирол бүхий ялагдсан, бууж өгсөн, бүслэгдсэн тулаан байна.
Гэтэл Москвагаас шинэ шинэ хотуудыг эзлэн авлаа хэмээн тасралтгүй нэр заана, хэрэг дээрээ цаасан дээр л хотын нэр бичигдэнэ, оросуудаа (монголчууд бас их итгэдэг байх), тэгж яривал Путинээ системтэйгээр хуурч байгаа нь энэ. Одоо энэ үлгэрт Украинд, дэлхий дахинд итгэнэ гэж байхгүй болсон. Купянск, Покровскийг авчлаа гэж оросын ЗХЖШ-ын дарга Герасимов худлаа хэлээд олон сар болж байна. Тэр худалчийг шийтгээд сольчих гэхлээр оронд нь очих зоригтон олдохгүй. Орост генерал гэж ёстой тамын мэргэжил болсон. Ийм л зураглал бууж байна
Европын Холбооны Гадаад хэргийн сайд хатагтай Кая Каллас хэлжээ: –Өнгөрсөн 100 жилд Орос нь дор хаяж 19 орон руу, заримд нь бүр 3-4 удаа халдлага үйлджээ. Харин Оросын халдан түрэмгийлэлд өртсөн ганц ч улс Орос руу дайрсангүй, халдлага үйлдсэнгүй. Цаашаа ямар орон руу Орос дайрахыг бид мэдэхгүй, баталгаа ч байхгүй гэжээ. Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Мафиоз-олигархийн фашист маягийн Путины дэглэм дайнаа хэрхэн хийж байгаа тухай л хөрвүүллээ. Цаашаа уншигчид өөрсдөө олж уншина уу.
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл5
Орос Украйны дайн бол Еврей элитүүдийнх нь тоголж,ашиг хийж байгаа бизнес. Орос Украйны бүх банк хэвлэл мэдээлэл,урлаг соёлынх нь эзэд нь 80 жил Муслимуудыг устгаж байгаа Еврейчүүд.500 жил Азийнхныг устгаж Үнэн алдартан Славуудтай тэд дэндүү адилхан.Элит ашиг олж байхад энэ дайн амархан дуусахгүй.
МОНГОЛ ЦЭРГИЙН ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,ТАНД САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ,,,,
Укрианы дрон нисгэгчгүй онгоцнууд Братскийн усан цахилгаан станц Ангарскийн нёфтийн үйлдвэр хоёрыг салам бөмбөгдөөд устгаад Монголыг бёнзингүй тоггүй болгочихоосой гэж энэ бэлтгэл хошууч болон салга Батүүл Со нар хүсэж мөрөөдөж суудаг юм ! Одоо болтол тэгэж ородоогүй байгаад нь гайхаж суудаг юм ! Хятадын цэрэг 28 онд Монгол ру дайраад ороод ирэхэд цэцэг бариад угтах нөхдүүд байгаа юм эд нар ! Путинийг үхсэний дараа Хятад улс ар Монгол ру дайрах нь баараггүй зүйл юм ! Путины дараачийн нэг шалчгар нөхөр Монголыг Хятадад баараггүй бэлэглэнэ эсвэл худалдчихна ! Укриан ялчихаасай Орос задраасай сөнөөсөй гэж энэ бэлтгэл хошууч болон бусад байнга бодож хүсэж байдаг юм ! Эцсийн үр дүн нь Хятад ар Монголыг эзлэх ! цэргээ оруулах ! Бэлтгэл хошууч саяхан Укрианаас ирсэн үү ! Ирвэс Сирскийд опёративын хувьд жаал юм зөвлөж байгаад ирсэн гэж сонссон !
Bravo major
Украинчууд санхүүжүүлдэг өололтой