УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцсэн чуулганы хуралдааныг удирдсан, улмаар Үндсэн хуулийн цэцээс үүнийг Үндсэн хуулийн зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэж, хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
Энэ нь мөн Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тэгвэл энэ асуудал ОУПХ-ныхны анхааралд очсон байна. Ер нь ийм жишиг ардчилсан засаглалтай улс орнуудад ховор тохиолддог бололтой.
Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан, дэлхийн үндэсний парламентуудын хамгийн том, хамгийн эртний олон улсын байгууллага юм. Улмаар парламентуудын хамтын ажиллагааг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, ОУПХ нь парламентын засаглалд тулгамдсан ёс зүй, хариуцлага, ил тод байдлын асуудлыг “дотоод хэрэг” гэж орхидоггүй, харин олон улсын жишиг, стандартаар хэлэлцдэг.
УИХ ОУПХ-той хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох, жендерийн үнэлгээ хийх, парламентын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна.
Ийм хамтын ажиллагаатай байгууллагын түвшинд Монголын парламентын удирдлагатай холбоотой асуудал яригдсан нь улсын нэр хүнд, парламентын үнэлэмжид нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж буй бололтой. УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн асуудал нь гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хүртэл нээлттэй хэвээр байгаа. Үүн дээр Олон улсын парламентын холбоонд Х.Булгантуяагийн асуудал яригдаж эхэлсэн нь Монголын парламентын засаглал олон улсын хараанд орсныг, дотоодын улс төрийн шийдвэрүүд олон улсын ардчиллын шалгуураар үнэлэгдэж эхэлснийг, цаашид ёс зүй, хариуцлагын асуудлыг “улс төрийн дуулиан”-аар хааж өнгөрөөх боломж хумигдаж байгааг илтгэж байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл12
Шоронд хий.. Муу Рио Тинто-н тавиул гэмгүй царайлсан новшийг… сургалтын төлбөрөө РиоТинто-р даалгаад барьцаанд орсон хар шулам !!!
Хувийн компани хувь хүний сургалтын төлбөрийг төлөх нь гэмт хэрэг биш.Хэнтийн Хүрэлсүх, буриад Учрал, Дорнодын Энхбаяр нар Булгантуяаг төрийн эргэлт хийж хууль бусаар засгийн эрх авахыг санаархсан гэж яллах гэж байгаа нь дэндүү бохир байгаа юм.
Шоронд хий.. Муу Рио Тинто-н тавиул гэмгүй царайлсан новшийг… сургалтын төлбөрөө РиоТинто-р даалгаад барьцаанд орсон хар шулам !!!
Шоронд хий.. Муу Рио Тинто-н тавиул гэмгүй царайлсан новшийг… сургалтын төлбөрөө РиоТинто-р даалгаад барьцаанд орсон хар шулам !!!
Даварсан авгай нарыг хашраах хэрэгтэй
угаасаа маанаг хүнийг Олон улсын парламентын холбоо яах вэ дээ.
Занданшатрыг хусхад яахлаараа гэмт хэрэг болдог юм. Төрийн бүрэн эрх УИХ-д байна гэсэн ҮХ-н заалт байхад.
Арга барилдаа. Үндэслэлээ нарийн бичээд нийтэлчихсэн бсан, хө.
Хүрэлсүх хуулийн сайдтайгаа Булгантуяаг шоронгийн хадаас болгоно гэж хэтэрхий өөртөө итгэсэн. Медиагаараа бөмбөгдөж харлуулаад хэрэг үүсгэхэд нэг том асуудал бий нь орчин үед олон улсын анхааралд ордог.Одоо дээр үе биш.
Тэр ОУПХ гэж ямар байгууллага байдаг юм. Хорсон дэмий ярьж хуралдахаас цаашгүй. Тэдний хараанд орсон ч гэх шиг битгий балайраад бай. Монгол улсын хуулийн дагуу бүх хүн хуулийн өмнө ижил хариуцлага хүлээн. Харин ганцхан гахай л тусгай эрхтэй.
Сандал суудлынхаа хуйвалдааны төлөө ганц эмэгтэй улс төрчийг золиосолж, хэлмэгдүүлэхээ зогсоо. ОУПХ энэ талаас нь ярьж хянаж байж таарна.
Сандал суудлынхаа хуйвалдааны төлөө ганц эмэгтэй улс төрчийг золиосолж, хэлмэгдүүлэхээ зогсоо. ОУПХ энэ талаас нь ярьж хянаж байж таарна.