Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 4 жилээ гүйцээхэд хоёр 7 хоног хүрэхгүй хугацаа (тасралтгүй 1449 өдөр шөнө байлджээ!) үлдэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс болгарын аналист Христо Грозев, украины Freeдом ТВ, УНIАН Telegram сайт, оросын сөрөг хүчний зүтгэлтэн Ольга Курносова, Михаил Ходорковский, Гарри Каспаров, “Газпром”-ын тухай Reuters-ын дүн шинжилгээ, Оросын ардчилсан намын төлөөлөгч Григорий Еремеев нарын зэрэг эх сурвалжаас хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
1934 оны зун Нацистын Германд Гитлерт үнэнч Гестапо, SS-ийнхэн SA хэмээх дайрагч отрядыг устгасан үйл явдлыг “Урт хутганы шөнө” (Nacht der langen Messer) хэмээн нэрлэдэг бол яг одоо Орост тийм явдал тохиох дохио хангинаад эхэлжээ. Энэ тухай Христо Грозев “Bellingcat” сайтдаа бичиж байна. “Москвад хядлага эхэллээ!” гэсэн гарчигтай.
ФСБ тэсч үлдэхийн тулд, нэрээ цэвэрлэхийн тулд генералуудыг цээрлүүлж эхэллээ. Тэднээс зай барьж байна, Кремль дэх эв нэгдлийн тухай миф эргэлтгүй нурж байна. 2026 оны нэгдүгээр сараас Москва нь үхэх сэхэхээ үзэх тулааны талбар болсон. Гэхдээ дандаа “дотоод хядлага”, оросын тусгай албадын хоорондын тэмцэл. Фронт дээр тулалдаан явдагаараа явна, одоо түүнийг сонирхох нь багассан, гэтэл Лубянкад буруутны эрэлд мордсон, Украин дахь дайны бүтэлгүйтлийг тохох эзний эрэлд гарсан. Хүчний байгууллагуудын дунд жигүүрийнхэн чемоданаа базаагаад, барууны тагнуулын албад руу урвахаар зэхээд эхэлсэн.
“Урт хутганы шөнө”-д бэлтгэцгээж байна. ФСБ нь БХЯ-ны дээд хэсгийн тойрон хүрээллийн эсрэг ил цагаан террор үйлдэхээр бэлтгэж байна. БХЯ-наас золигт гаргачихмаар дээд тушаалтан хангалттай байна. Тэднийг цэвэрлэснээр Украин дахь балгаасаа бага ч болов сална хэмээн Грозев бичжээ.
Үхлийн давалгаа хэнийг дайрах вэ гэвэл топ-менежерүүд ба цэргийнхнийг. Учир нь тэд үрэн таран болсон, хулгайлагдсан тэрбум тэрбумын тухай үнэнийг мэддэг хүмүүс. Тэд үнэнийг дэлгэвэл балрах нь тэр болно. Иймд Путины чекистүүд бохирыг зайлуулах хэрэгтэй. Гэхдээ Путиныхээ байгаа газар, төлөвлөгөөний тухай баримтыг худалдаж өөрсдийнхөө амьд үлдэх эрхийг олж авахаас буцахгүй. Одоо нийслэд ЧВК олон ажиллаж байна. Энэ нь хувийн цэргийн компани. Томхон корпорац болон Кремлийнхэн дор бүрнээ хувийн отрядууд Москвад дотооддоо байгуулсан байна. Энэ бол нөлөөний төлөө тэмцэл бус, амьд үлдэх, орших эс оршихын төлөө биологийн үйлдэл болж хувирсан. Систем нурна, ёроолгүй ангал руу ниснэ гэдгийг тэд ойлгохын цаагуур ойлгож байна. Тэсч үлдэх цорын ганц арга нь цагийг нь олж урвах, эсвэл өрсөлдөгчдөө шууд устгах. Ингээд 2026 оны нэгдүгээр сард чекистүүд цэргийнхэн рүү анхны довтолгооноо эхлүүлжээ. Одоо генералууд хариу цохилт өрсөж хийхгүй бол хавар хүртэл ФСБ бүгдийг цэвэрлэж дуусна. Систем дотроороо яг унаж эхлэж байна–Грозев.
УНIАН Telegram сайт дайны 4 жилийн түүх, үр дүнг шүүн тунгаасан олон нэвтрүүлэг хийж байгаагаас хөрвүүлж буулгая. Ингэж бичжээ:–Украиныг ялагдана, бууж өгнө, залхана, иргэд нь засаг төрийнхөө эсрэг босч тэмцэнэ гэж Москвад 4 жил горьдлоо.
Хоёр талын хэлэлцээ явагдах тоолонд 2022 онд дайн эхлүүлэхдээ тавьсан болзлоо горьдлогын сэтгэлээр улиг болтол давтана. Абу Дабид ч яг түүнийгээ яриад, Лавров нь чичлэж байгаад ярина. Ингэж тулгадаг эрх дарх чинь хаагдчихлаа гэдгийг оросууд ухаж ойлгох тэнхээ байхгүй. Тэгж ярих юм бол Украин дуусаагүй шүү, нөхөд өө! Харин Орос бол дууссан. Энэ бол яг бодит байдал. Дайн Украинд гамшиг зовлон их тарьсан ч, украинчуудыг огтхон ч нугалаагүй, харин олон арван жил гар дороо барьж ирсэн Оросын (Зөвлөлт) нөлөө, айдсаар тогтоосон системийг нь зад нураачихлаа. Одоо дэлхий даяар Оросын холбоотнууд, Оросын нэр дээр тогтож ирсэн ашиг сонирхол, сүлжээ, сүр хүч нэг нэгээрээ нуран унаж байна. Өнөөдөр Оросоос айдаг улс хэн байна вэ, бүгд айхаа больсон. Айхаа ч больсон, хүндлэхээ ч больсон. Жижиг гэж оросууд үздэг, Оросгүй бол сөнөнө гэж итгэдэг Армен хүртэл Путины нүд рүү нь эгцлэн харж байгаад “Чадахгүй ээ, баяртай” гэж шууд хэлдэг болсон. Энэ бол Оросын статусын бодит уналт юм.
Айдсаар барьдаг тогтолцоо нь энд тэндгүй үгүй болж байна. Оросын эдийн засаг, нийгэм хүртэл өнөөдөр Хятадаас 100% шууд хамааралтай болсон. Орос бол бие даасан тоглогч бус, Хятадын хувьд нэг л зах зээл, нэг л гарцтай үлдсэн, тэр нь Хятад гэж үзэж байна. Одоо бол Орос нь нэг л эзэнд баригдсан “Орос-Го тоглоомын хүү” шиг улс болчихлоо. Дорнод Сибирь нь бараг тэр чигтээ, де-факто Хятадын нөлөөний бүс болсон нь нууц биш, бодит амьдрал дээр аль хэдийнээ мэдрэгдэж байна.
Оросын нийгэм дотроосоо чимээгүй задарч байна. Эдийн засаг нь агшиж, ирээдүй нь хаагдаж, хууль ёс нь суларч, хар тамхи, гэмт хэргийн сүлжээ газар авч, картель маягийн нийгмийн шинж рүү гулсаж байна.
Бүх систем нь гацаж, давхар давхар нуран унаж байна. Бэлгэдэл нь хүртэл нурж байна. Сансрын гүрэн гэж оросууд олон жил цээжээ дэлддэг байсан бол энэ улс өнөөдөр сансарт хөлөг хөөргөх станцгүй боллоо. Орос ийнхүү фронт дээр ч, олон улсад ч, дотооддоо ч ялагдаж байгаа нь тэдний явуулсан түрэмгий дээрэнгүй геополитикийн бодит дүн мөн хэмээн УНIАН Telegram сайтад ярьж байна. Ольга Курносова Freeдом ТВ-ийн “Аргумент” хөтөлбөрөөр ярьж байна:–Венесуэлд тохиолдсон хэрэг явдал, Хятадад төрийн эргэлт дэгдээхээр завдсаны дараа их цэвэрлэгээ явуулж эхэлсэн зэргээс үүдэн оросын элитүүд Путиныхээ ирээдүйг шал ондооноор харах болжээ. Эдийн засаг улам дордож байна. Кремлийн эсрэг дотоодын системээс дарамт ихээр ирж байна. Ордны эргэлт дэгдэх айдас эрс ихэслээ.
Ордын эргэлт бодитой боллоо. Дайн нэгэнтээ 4 жилийг туулж, энэ 4 жилд Орос орон, Оросын ард түмэн хожив уу, хохиров уу гэдгийг бодитой дэнслэх цаг ойртлоо гэжээ.
Курносоватой дуу хоолойгоо хослуулж Михаил Ходорковский “@khodorkovskylive” ТВ-ийн эфирээр Путинд хэдий хэр хугацаа үлдсэн, Путин үхэх эсэх, үхвэл хэрхэн яаж, засгийн эрхэнд Путин хэрхэн тэсч тогтоод байна вэ, тэгж тэсч тогтох нь улам хүндрэлтэй болж байгаа, Путин үхлээ гэхэд Орос орныг ямар гамшиг, хагарал бутрал хүлээж байгаа тухай ярьжээ. Путин бол нийгмийн бат бэхийн гагнаас байсан, учир нь хүчний цэрэг-цагдаа, дотоодын хамгаалах, суртал нэвтрүүлгийн маш том бат цул системийн оройд Путин олон жил заларч байсан нь Украины эсрэг өдөөсөн энэ дайнаар нь үнэн нүүр царайгаа харуулж, харин ч одоо итгэлийн хямрал руу Орос орноо чирлээ хэмээн ярьжээ. Гарри Каспаров яг л голоор нь хэлдэг. Орос улс нөлөөгөө алдаж байна. Гэхдээ энэ нь Мадуротай, иранчуудтай, Сиритэй холбоотой биш. Украин улс тэсч үлдсэнтэй л холбоотой. Ингээд л боллоо. Путин өмнө нь эдэлж байсан эрх дарх, нөлөөгөө алдсаны гол шалтгаан бол Украин бууж өгөөгүйгээс, капитуляц хийхээс татгалзсанаас, өөрийгөө хамгаалж чадсанаас болсон болохоос Мадуро, Иран, Сири энд төдийлөн шууд хамаатахгүй. Украин тэсч үлдсэнээр Путин бүхнийг чадагч биш гэдгийг дэлхий дахинд нотлон харуулж чадлаа. Энэ л маш тодорхой бодит факт юм. Худал хуурмагийн тухай ярих юм бол, чөлөөт ертөнцийн удирдагчид болох Байден, Шольц (тийм ээ, Шольц!), Макрон нар, тэд бүгд 2022 онд Орост бууж өгөхөд бэлэн байсан шүү дээ гэжээ.
Одоо Орост тулгарсан хамгийн хүнд, ноцтой асуудал бол дайны санхүүжилт. Анх удаагаа бүр 1973 оноос хойш анх удаа байгалийн баялгийн экспортын уналт нүүрлэж буй тухай Reuters “Газпром” дээр жишээлэн дүгнэжээ. Энэ 50 гаруй жилд анх удаа үнийн уналт минимумдээ хүрлээ.
Украин руу халдан түрэмгийлсэн биш өртөг нь Оросын эдийн засгийг тойрч гарсангүй. Европ руу хийдэг оросын байгалийн хийн экспорт 2025 оны дүнгээр 44%-иар унасан ба уртаашаа 18 тэрбум кубометр болсон, сүүлчийн маршрут болох “Туркийн урсгал”-аар ийм дүнтэй, Европын орнууд яаж ийгээд аваад аваад тийм дүнтэй байна. Үүнийг түүхэн уналт гэж нэрлэнэ. СССР үеийн 1973 оныхоо түвшинд очлоо. Тэр үед анхлан Европ руу хийн экспорт хийхдээ Австри, Италид 6.8 тэрбум кубометр худалдсан. ОХУ нь байгалийн хийн импер хэмээн Европт нэрлэгдэн байсан 2018-2019 онд “Газпром” нь Европ руу жилдээ 170-180 тэрбум кубометр хий нийлүүлж байв. Энэ нь нийт экспортынх нь 80% орчим, гэхдээ Кремлийн хувьд олон тэрбум валютынх нь гол ундарга байлаа. Одоо энэ зах зээлээ бүрэн алджээ. Нийлүүлдэг хэмжээ нь 10 дахин унажээ. Европ нь олон арван жилийн турш оросын байгалийн хийнд өндөр төлбөр төлж, нэг үгээр Орос нь үүрдийн орлоготой боллоо гэж тооцож байсан. Энэ асуудал Москвагийн хувьд хаалттай хаалганы гол сэдэв болж байсан бол гэнэт Хятад нь Оросын зэх зээлд хүч муутай тоглогчоор гараад иржээ. Хятад бол “Газпром”-ын хувьд Европыг гүйцэхээр том худалдан авагч биш. Сулхан нөхвөр. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр Хятад нь хийг 1000 кубометр тутамд 248 доллар төлж байна, энэ нь бусад худалдан авагчдаас бараг 40% хямд гэсэн үг.
“Газпром”-ын Миллерийн хэлснээр 2025 онд Хятад нь 38.8 тэрбум кубометр хийг “Сибирийн хүч” хийн хоолойгоор авсан нь Европ руу гаргаж байсан хэмжээ ба орлоготой харьцуулшгүй хямд, бага юм. Оросын хувьд алдагдал.
Хичнээн шахлаа ч “Газпром”-ын экспорт 78 тэрбум кубометр байгаа нь 1980-аад оны дундаж үзүүлэлт рүү дөхнө. Онолын хувьд Орос нь жилдээ 500 тэрбум кубометрыг экспортлох боломжтой, гэвч бодитоор бол өөр. Турк дэх хийн хабыг Кремлиэс “Шинэ Европ” хэмээн сурталддаг ч нэг л хаалттай бүс. Нэг үгээр Украины дайн өдөөж хоригт орсныхоо шанд Кремль нь олон арван жил валютын тогтвортой орлого оруулж ирсэн хамгийн ашигтай зах зээлээ өөрийнхөө гараар устгалаа. Европ явж одлоо, Хятад Орост нөхцлөө тулгалаа, өөр хувилбар алга. Украин руу хийсэн халдлага энд том алдаа болжээ– Reuters.
Оросын ардчилсан намын төлөөлөгч депутат Григорий Еремеев Самара мужийн Думд маш эвгүй мэдэгдэл хийжээ:–Ерөнхийлөгч Путин “СВО” ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой. Учир нь 4 жил үргэлжилж байгаа энэ утга учиргүй бөөн алаан хядаанд бид аль хэдийнээ ялагдсан. Би мужийн Думын гишүүд Та бүхэнд маш сайн тайлбарлаж өгъе. Нэгдүгээрт бидний эсрэг ганц Украин биш, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-ийг үйлдвэрлэдэг НАТО ба дэлхийн хамгийн хүчирхэг 80 гаруй улс байлдаж байна. Бид ийм их, нүсэр хүчийг ялах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт 2022 оны 5 дугаар сард буюу яг дайн эхлээд ердөө хоёрхон сар өнгөрч байхад манай бүх мэргэжлийн арми маань Киевийн хажууд украинчуудад бүрэн устгагдсан. Энэ аймшигт үнэнийг Путин биднээс нуусаар байна. Гуравдугаарт Украинд ямар ч нацист дэглэм алга, байхгүй гэжээ. Еремеевийг үгээ дуусгаж амжаагүй байтал Думын индрээс хөөж буулгав. Түүний микрофоныг шууд таслав. Думын гишүүд орилолдож, зарим нь балмагдсан байдалтай барайж байлаа.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл3
Энэ Eрeмeeв одоо дагзандаа буудуулчихсан Лубянкийн хонгилд хэвтэж байгаа ! тэгэх ёстой ! Путин энэ дайны цөмийн шатыг эхлүүлээгүй ! цөмийн зэвсэгэндээ гар хүрээгүй байна гэдэг чинь одоогоор байдал сайн байгаа гэсэн үг ! Байдал их муудаад цөмийн мөөгөн үүлнүүд зурагтаар гараасай гэж хүсэвч Путин их хашир байна ! Укрианууд ч барууныхан ч Путины уурыг их хүргэхгүй их хашир байна ! Путинтай их муудвал Амёрикийн хотууд цөмийн бөмбөгний амтыг үзээд үнсэн товрог болно гэж мэддэг учраас Трамп их болгоомжтой хашир бөйна ! Энэ Номин авгайгаас эхлээд олон дэмий амьтад дэмий бурж байсан ч Путин одоо тогтвортой сайн байна ! Яахав нэг өдөр биё хамгаалагч нь л хажуунаас нь буудчихач магадгүй ! өөр аюул алга ! Маргааш нөгөөдөр нь баараггүй үхсэн нь мэдэгдвэл Орос укрианы алдарт дайн шууд зогсох бөгөөд Хятад улс ар Монгол ру дайрах цэргээ бэлэн байдалд оруулна ! 3 н замаар дайраад 3 өдөрт багтааж эзлэх юм гэсэн ! Бас нэг цэргийн тусгай ажиллагаа !!!
Орозын цөмийн зэвсэг бүгд ажиллагаагүй, ажилласан ч өөрсдийнх нь дээр дэлбэрч мэдэх аюултай тул ашиглаж чадахгүй байгаа гэдгийг чи мэдээгүй л байна даа. Учир нь цөмийн зэвсгийг жил бүр асар их хөрөнгөөр үйлчилгээ хийж байх ёстой. Тэр мөнгийг нь авилгачид идээд уучихсан.
Азийг доорд үздэг Оросыг магтаж өөд татдаг Еврейчүүд нь хамгийн түрүүн өшиглөж байгаа. Дагаад Оросууд өөрсдөө. Тэгээд угжиж ирсэн Украйнчууд нь гэлтгүй дээрд үздэг Армени Грузин Балтийн үндэстнүүд нь бүгд. Энэ сонин үзэгдэл бол Путиний Оросын 500 жил явуулж ирсэн нацист сионист үндэсний бодлоготой нь холбоотой. Орос Еврейчүүдэд хядуулж ирсэн Муслимууд, Орос Арменичуудад хядуулж ирсэн Түрэгүүд, тэдэнд бүгдэд нь доорд үзэгдэж устгуулж ирсэн Ази багууд нь одоо Оросуудад захирагдахаа больсоор байгаа.