ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 11 /NHK/. Токиогийн хөрөнгийн биржийн мягмар гаргийн арилжаа хаагдах мөчид Nikkei индекс дахин дээд үзүүүлэлтэд хүрчээ. Ингэснээр уг индекс хоёр өдөр дараалан дээд түвшинд хүрч өссөн байна .
Ерөнхий сайд Такаичи Санаэгийн төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хүрээнд эдийн засаг өснө гэж хөрөнгө оруулагчид найдаж байна.
Мягмар гаргийн арилжаа хаагдах үед Nikkei индекс 57.650 нэгжид хүрч 2.3 хувиар өсжээ. Хөрөнгө оруулагчид төрөл бүрийн хувьцаа худалдан авсан хэдий ч хагас дамжуулагчийн үйлдвэрлэлтэй холбоотой компаниудын хувьцаа өссөнтэй холбоотойгоор уг индекс хэсэг хугацаанд 58.000 нэгжид хүрсэн байна. Т.Санаэгийн тэргүүлж буй Либерал ардчилсан нам ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд итгэлтэйгээр ялсан юм. Ингэснээр Ерөнхий сайд “төсвийн бодлогыг хариуцлагатай бөгөөд идэвхтэйтэйгээр” хэрэгжүүлэх боломжтой болж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл0