НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 10 /Xinhua/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "Форд" компани өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 11.1 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь 2008 оноос хойших улирлын хамгийн муу үзүүлэлт бөгөөд үүний улмаас өмнөх оны нийт алдагдал 8.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Тайлант хугацаанд тус компанийн орлого 45.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар буурчээ.
Ашгийн хэмжээ ийнхүү буурсан нь автомашины сэлбэг хэрэгслийн татварын зардал 900 сая орчим ам.долларт хүрч нэмэгдсэнтэй холбоотой гэж компанийн тайланд дурдсан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
gants ulirliin aldagdal ni 11,1 terbum mortloo jiliin niit aldagdal 8,2 terbum bolno gedeg ni, turuu ulirluudiin buh ashig bhgui bolson gesen ug uu