Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаа өгсөн. Олон нийт ч итгэсэн. Ядаж л нэг сарын дотор бодит ахиц, тодорхой шийдэл, ил тод тайлагнал харна гэж найдсан. Харин Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа.
Юу өөрчлөгдөв. Ерөнхий сайд Г.Занданшатар нэг сарын өмнөх мэдэгдэлдээ “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно.
Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцэлж байж чөлөөлнө. Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн байдаг. Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “огцруулна” л гэсэн үг байв. Б.Чойжилсүрэн сайд ч Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд өгсөн тайлбартаа “Нэг сарын хугацаанд эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Албан тушаалаа авсан шигээ өгч чадна” гэнэ лээ. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар хугацааг өгч байгаа нэрээр бараг л түүнд хариуцлага тооцчихсон, өгсөн нэг сарын хугацаа нь ч дуусчихлаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр ч Засгийн газар дамнан сайдаар ажиллаж байгаа. Энэ салбарт бараг л “ноёрхол”-оо тогтоочихсон, “хоргодох” зүйл түүнд олон байгаа нь ойлгомжтой.
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын “багцад” 79.98 тэрбумын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно.
Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр.
Нэг сарын хугацаанд салбарын бодлогын шинэчлэл, тарифын ил тод тооцоолол, алдагдлын бодит бууруулалт, хөрөнгө оруулалтын эрэмбээс дорвитой зүйл сонсогдсонгүй.Хугацаа өгнө гэдэг бол улс төрийн шахалт төдий биш, хэмжүүр тогтоох үйлдэл. Хэрэв 30 хоногийн дотор санхүүгийн сахилга сайжрах, алдагдал, өр төлбөрийн бодит зураг нийтэд ил болох, тарифын шинэчлэлийн үндэслэл тайлагнагдах, шинэ эх үүсвэрийн санхүүжилтийн бүтэц тодорхой болох зэрэг тодорхой алхмууд хийгдээгүй бол “хугацаа” гэдэг үг өөрөө үнэ цэнээ алдана. Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдал. Хүйтэн шөнө гэрэл тасрахад улс төрийн тайлбар дулаацуулахгүй. Тиймээс 30 хоногийн дараах үнэлгээ нь PR тайлан биш, бодит шалгуур байх ёстой. Зорилт биелээгүй бол хариуцлага яригдах нь зарчим биз ээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 02 сарын 24,
2026
Сэтгэгдэл9
ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗҮЙЛ АРД ТҮМЭН БИЛЭЭ ЭНИЙГЭЭ АШИГЛАЯ АА. МОНГОЛЧУУДАА ӨГЛӨӨ БОЛГОН АЖИЛДАА ИРЖ БАЙГАА ЮМ ШИГ ТЭМЦЬE ЭЭ. ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ОРДОН ДОТОР БИШ ШОРОНД, ЮМУУ ШОРООНД БАЙХ ЁСТОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ЭРХЭЭР АМЬ НАС, ЭХ ОРОН, АРД ТҮМЭН ГАЗАР НУТАГ, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮEЭ, ОЛНЫ ХҮЧЭЭР АВРАН ХАМГААЛЬЯ АА. ЧИ НАМАЙГ, БИ ЧАМАЙГ БҮГДЭЭРЭЭ НИЙЛЭЭД ЭХ ОРНОО ХАМГААЛЬЯ АА. БИД ОДОО ХАМГААЛАХГҮЙ БОЛ ХОЙЧ ҮEДЭЭ ХЭЛЭХ ҮГ, ХИЙСЭН АЖИЛГҮЙ, НҮҮРГҮЙ БОЛЛОО. ГЭМТ ХЭРЭГТНҮҮД 200 ДОТОР БНА. АРД ТҮМЭН 3.5 САЯУЛАА . НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ, НИЙТ НЬ НЭГИЙН ТӨЛӨӨ. УИХ ТАР. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭСД ТАТВАР ТОРГУУЛЬ ТӨЛЖ ЯВСАН СОЛОНГОСЧУУДААСАА ДОР БАЙНА ШҮҮ АРД ТҮМЭЭН. НИЙТИЙН ТӨЛӨӨ ЖАГСАЖ ТЭМЦЭЖ БАЙГАА НЭГ, НЭГНЭЭ ОРХИЖ ЯВАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬE ЭЭ.
Зандангахай данжаад ерөнхий сайд болмогцоо МCSын 250 тэрбум татварын өрийг хүчингүй болгож байсан. Бас Анандбазарт 320 тэрбумын өндөр үнэтэй шатахуун ЭТТ шахах эрхийг бэлэглэсэн. Энэ өмхий гахайг албан тушаалаас нь буулгаж хуулт хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж бүх орон даяар тэмцэл өрнүүлэхийг уриалж байна.
Энэ дөрвөдийг мэдээллээрээ баахан бөмбөгдсөн Хүрэлсүх, хуулийн сайдтайгаа зайлуулж чадахгүй бол яах гэж харлуулсан нь ойлгомжгүй.
Хүрэлсүх авлигал нэхээд Чойжоо өгөхгүй гүрийгээд байгаа.
Тайчууд овогт баяд хүн . Дөрвөд биш. Сяо минг дао овогт Хүрэлсүхийн дэргэд жинхэнэ монгол угсааны хүн .
Ene balai Zandantai n bur zailuul.Uon tsegtsreh uo soliorood bga uom.Hudlaa ner egeed neg n garch ireed 36 jil MGLiig suiruulj duusgalaa.UIHdarga bhdaa merret zarchimiin huuli gargana gd chadaagui odoo tolgoi.bugs n medehgui ah duu amrag sadan.nuuts amragtaigaa turiin tolgoi zaidagnaj bga novshnuud bugd zailaasai.SU.Batboldiig l shalgaj hurengiig n huraahgui bol buh uom hudlaa.Meregjiliin bus ashig sonirholiin bolovsrolgui t1 said nartai n zailuul.avaart orood medrel n gajig bolson hun yasan ch ajil hj chadahgui.