sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 26 /Reuters/. Иран улсаас АНУ-д ноцтой аюул учруулж байна гэж Д.Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээний өмнө буюу лхагва гарагт  мэдэгджээ.


АНУ, Ираны төлөөлөгчид өнөөдөр Женев хотноо уулзана. Талууд он гарсаар гурав дахь удаагаа яриа хэлэлцээ хийх гэж байгаа нь энэ юм. Үүний зэрэгцээ АНУ Ойрх Дорнод дахь цэргийн хүчээ сүүлийн жилүүдэд байгаагүйгээр зузаатгаад байна.


Д.Трамп “Улс орны нөхцөл байдлын талаарх” жил тутмын илтгэлээ Конгресст мягмар гарагт тавих үеэрээ Ираныг цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлж, АНУ-д хүрэх хүчин чадалтай пуужинг "тун удахгүй" бүтээхээр ажиллаж байна гэж буруутгажээ. Цөмийн хөтөлбөртэй нь холбоотой олон жил үргэлжилсэн маргааныг шийдвэрлэхээр тохиролцоонд хүрч чадахгүй бол Ираны хувьд "маш муу өдөр" байх болно хэмээн тэрбээр анхааруулжээ. Харин Иран улс хэрэв цохилт өгвөл бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудад хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг